x

Нөхөн сонгууль ба АН-ын дарга нарын ухсан нүх

УИХ-ын сонгуулийн 18 тойрог /Хэнтий аймаг/, 28 дугаар тойрогт /Сонгинохайрхан дүүрэг/ явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар УИХ-аас товлон зарласан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит бус, нөхөн сонгуулд өрсөлдөх нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид Аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулах ёстой.

Өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Үндэсний аудитын газарт  МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон намууд нөхөн сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байв.

АН-ыг төлөөлж тус намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, ХЭГ-ын дарга Д.Эрдэнэсувд нар сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа аудитын дээд байгууллагаар баталгаажуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн боловч тэдний араас О.Цогтгэрэл даргатай бас нэг АН СЕХ-нд материалаа өгчээ. Сануулахад, өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор АН бас л хоёр тусдаа материалыг СЕХ-нд хүргүүлж, СЕХ М.Тулгат даргатай АН-ыг бүртгэснээр С.Эрдэнэ нэр дэвшсэн билээ. 

Урьд хожид байгаагүй том ялагдлын дараа АН-ын дэд дарга асан Х.Тэмүүжин "Хэрвээ нүх ухаад доошоо үсэрдэггүй л юм бол АН үүнээс илүү дор орох боломж байхгүй" гэж хэлээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан З.Нарантуяа нарын хамтаар намаа нэгтгэх, АН-ын онц их хурлыг хуралдуулах хөдөлгөөн өрнүүлж, намын жирийн гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Гэвч АН-ын жирийн гишүүдийн дунд өрнөж буй намаа нэгтгэх хөдөлгөөн АН-ын дарга нарыг огтхон ч хөндөөгүйгээр барахгүй одоо байгаагаасаа илүү дор орохын тулд дор дороо уралдан нүх ухаж байна. 

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнийн авсан таван хувийн санал ганц түүнд биш, АН гэдэг улс төрийн байгууллагад сонгогчийн тавьсан дүн гэдгийг мартаж болохгүй. Үүнд хамгийн их нөлөөлсөн зүйл нь намын дотоод хагарал байсныг санах ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 12 цаг 1 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 14 цаг 12 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 14 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 14 цаг 45 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 14 цаг 49 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 14 цаг 55 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 14 цаг 58 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 15 цаг 18 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 16 цаг 16 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 17 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 16 цаг 18 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 16 цаг 32 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 33 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 16 цаг 34 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 16 цаг 35 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 16 цаг 36 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 18 цаг 49 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 18 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 21 цаг 6 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 21 цаг 50 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top