x

Х.Нямбаатар: "Рио Тинто"-гийн хүсч буйгаар ТЭЗҮ-г батлах боломжгүй

Оюутолгойн төслийн талаарх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр Оюутолгойн ажлын хэсгийг ахлаж буй юм.  

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-"Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Тиймээс дээрх хоёр асуудлаар Засгийн газар "Оюутолгой"-н ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг хөлсөлж ажиллууллаа.  Уг баг 2021 оны гуравдугаар сараас эхлэн таван сар гаруй хугацаанд ажиллаж өнөөдөр дүгнэлтээ ирүүлсэн байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас болоогүйг дурдсан байна.  "Оюутолгой"-н төслийн менежментийн багаас Монгол Улсын Засгийн газарт өөр тайлбар өгч байсан.

Оюутолгойн гүний уурхай хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь геотехникийн нөхцлөөс болсон гэсэн тайлбарыг ирүүлж байсан. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон  нь ямар нэгэн геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж дүгнэсэн байна.

"Рио Тинто"-гийн Монгол дахь захирал нартай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр уулзалт зохион байгууллаа.Тэдэнд хандаж "Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч ээ. Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто"-гийн хүсч буйгаар ТЭЗҮ батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарч байхад далд уурхайн зардлыг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд зэсийн үнэ ханш өндөр байгааг бодолцож том жижиг, хувьцаа эзэмшдэг эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлээч ээ" гэж шаардлага тавьсан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан саяхан Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 12 цаг 27 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 14 цаг 38 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 14 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 15 цаг 11 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 15 цаг 15 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 15 цаг 21 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 15 цаг 24 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 15 цаг 44 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 16 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 43 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 16 цаг 45 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 16 цаг 58 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 59 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 17 цаг 0 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 17 цаг 1 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 17 цаг 2 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 19 цаг 15 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 44 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 21 цаг 32 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top