x

Х.НЯМБААТАР ба ЦАГДАА: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Одоогоос долоо хоногийн өмнө буюу долдугаар сарын 29-нд цагдаагийн алба хаагчид албан өрөөндөө иргэдийг зодож та хайрч буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Бичлэг цацагдсаны дараа тухайн үед Токио-2020 олимп дээр байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт утсаар үүрэг өгч, иргэний эрхэд халдсан алба хаагчиддаа хариуцлага тооцохыг даалгасан билээ.

Харин Хууль зүйн сайд.Нямбаатар "Намайг сайдын ажил авахаас өмнө болсон хэргээр намайг шантаажилж унагах гэж байна" хэмээн мэдэгдсэн. Хэрэг гарах үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ч мөн адил "жилийн өмнө болсон хуучин бичлэг байна лээ, дэмий юмаар улс төр хийлээ" энэ тэр гэж өмөөрсөн байдаг.

Харин цагдаагийн байгууллагаас иргэдийн эрхэнд халдсан алба хаагчид дээр хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлсэн. Гэвч үүнээс хойш таг чиг байсан Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр бас нэг нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн мэдээллийг хийв. Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулсан Х.Нямбаатар сайд "Хоёр иргэний гэр бүл энэ бичлэгийг олон нийтэд дэлгэнэ хэмээн алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жилийн турш 6 сая төгрөг авсан нь тогтоогдсон" гэсэн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гээч болов.

Анх энэ бичлэг цацагдсаны дараа Х.Нямбаатар сайд "Алба хаагчид иргэнтэй тохиролцоод бичлэгийг дараад өнгөрсөн байсныг хуулийн дагуу хариуцлага тооцож байгаа" гэж мэдээлсэн. Гэтэл одоо тэр нь тохиролцоо биш, сүрдүүлэг шантааж байсан хэмээн зарлалаа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг бий. Цагдаагийн алба хаагчид өөрсдөө эрхээ хэтрүүлж, иргэний эрхэд хууль бусаар халдаагүй, зодож танхайраагүй бол эргээд өөрсдөө барьцаанд ороод, мөнгө төлөөд сууж байх уу? Хэргийн эх сурвалж нь анхнаасаа алба хаагчдын буруутай үйлдлээс болжээ гэдгийн л нэг нотолгоо. 

Хууль зүйн сайд нь өөрөө үүнийг дэлгэж ярьснаараа цагдаагийн алба хаагчдаа аврах, зөвтгөх биш, харин ч асуудлыг улам дордуулав. Хууль сахиулагч нар иргэний эрхэнд халдаж танхайраад зогсохгүй түүнийгээ нуун дарахын тулд мөнгө хүртэл төлсөн байх нь. 

Гэтэл салбарын сайд нь хууль зөрчсөн алба хаагчидтайгаа хариуцлага ярихын оронд эргээд иргэд рүү ноцоод "Иргэд манайхныг шантаажилж мөнгө авсан" гээд сууж байгаа нь салбар толгойлж байгаа сайд хүний үг гэхээсээ авгай, хүүхнүүдийн хийдэг хэрүүл шиг сонсогдож байна. Саяхан л шүүхээр шийтгүүлсэн хүн амины хэрэгтнүүдийг "эрүүдэн шүүгдсэн" хэмээн өмгөөлж хамгаалаад, хүний эрх яриад явж байсан Хууль зүйн сайдад хууль сахиулагчийн үүрэг хийгээд иргэний эрхийн ямар мэдрэмж алга.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 15 цаг 19 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 15 цаг 20 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 24 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 27 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 29 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 32 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 35 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 38 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 30 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 57 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 19 цаг 1 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 19 цаг 4 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 19 цаг 6 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 19 цаг 8 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 19 цаг 9 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 19 цаг 10 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 19 цаг 12 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 19 цаг 13 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 19 цаг 14 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 19 цаг 15 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top