x

Х.Баттулгын уучлалаас татгалзсан М.Энхсайхан У.Хүрэлсүхийн уучлалаар суллагдлаа

Улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэх зарлигаа өчигдөр /2021.08.05/ гаргасан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан даруйд буюу өчигдөр орой түүнийг Хонхор дахь хорих 409-р ангиас сулласан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн талаар сануулахад, түүнийг прокурорын байгууллага анх М.Энхсайханыг УИХ-аар батлаагүй Тавантолгойн гэрээг боловсруулахдаа "үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан" гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн боловч тэр нь баримтаар нотлогдоогүй учраас  албан хэрэгцээндээ унаж байсан авто машины үнийг "улсад учруулсан хохирол" хэмээн тооцож 4 жил 6 сарын ял оноосон юм.

Түүний хэргийг шүүсэн шүүгч З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт олон нийтийн сүлжээнд тавигдсан "секс скандал"-д нэр холбогдож, Б.Баасанцогтоос дансаар мөнгө авч байсан нь тогтоогдсон. Мөн М.Энхсайханы хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат өмгөөлөгч Б.Баасанцогттой албан бусаар уулзаж байсныг нотлох зураг, бичлэг ч цацагдсан байдаг. Тухайн үед Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн ажлын албанд гэрээгээр ажиллаж байсан, мөн түүнээс М.Энхсайхан нарын хэргийг шүүх хуралтай холбоотой төлөвлөгөө болох план зураг ч олдсон билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүнийг "Төрийн ордны гурван давхраас шүүхийн шийдвэрийг захиалдаг" хэмээн мэдэгдсэн нь бий.

Энэ бүх баримтаас олон нийт төдийгүй хуульчид, улстөрчид "М.Энхсайханыг улс хилс хэргээр ялласан байна" шийтгэл хүлээсэн гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа. Энэ тухай ганц АН-ын гишүүд ч биш, эрх баригч МАН-ын нэр нөлөө бүхий улстөрчид үгээ хэлсэн байдаг. Гэхдээ МАН-ын зүтгэлтнүүд энэ хэргийн талаар ам нээж эхэлсэн нь саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа...

Анх М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэхийг даалгаж, УЕП-т үүрэг даалгавар өгсөн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл У.Хүрэлсүхэд тамгаа шилжүүлэн өгөхийн өмнө "Хүсэлтээ бичвэл уучлал үзүүлье" гэсэн байдаг. Гэвч М.Энхсайхан "Гэмт хэрэг хийгээгүй учраас уучлал хүсэхгүй" гээд татгалзсан билээ.

Үндсэн хуулинд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор "Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй", "Иргэн уучлал хүсэх эрхтэй" гэсэн хоёр заалт бий. Өөрөөр хэлбэл, "иргэн хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ" гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ удаад ч гэсэн М.Энхсайхан өөрөө уучлал хүсч, Ерөнхийлөгчид хандаагүй гэдийг эх сурвалж хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 12 цаг 12 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 14 цаг 23 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 14 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 14 цаг 57 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 15 цаг 0 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 15 цаг 6 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 15 цаг 10 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 15 цаг 29 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 16 цаг 27 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 29 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 16 цаг 30 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 16 цаг 43 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 44 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 16 цаг 45 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 16 цаг 46 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 16 цаг 47 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 19 цаг 0 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 29 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 21 цаг 17 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 22 цаг 2 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top