x

Н.Лүндэндорж: Иргэд эрх, үүргээ мэдэхгүй бол цагдаа нийтийн эрх ашгийг хүндэтгэхгүй

Цагдаагийн алба хаагчид жирийн иргэнийг зодож танхайрч буй бичлэг Долдугаар сарын 29-ний 21:00 цагт цахим орчинд цацагдсан байдаг.

Улмаар иргэний эрх чөлөөнд халдаж буй цагдаа нарын үйлдэл олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Уг бичлэгтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт "Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан хэргийг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооц" гэх үүрэг, чиглэл өгсөн гэх мэдээлэл бий.

Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын зүгээс Долдугаар сарын 30-нд албан ёсоор мэдээлэл хүргэсэн байдаг.

Тодруулбал, ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна" гэсэн дуудлагын дагуу алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03:00 цагт очиж ажиллажээ.

Ингэхдээ зөрчил гаргаж, иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна. Тухайн үед энэ үйлдлийг иргэн, цагдаа хоорондоо ярилцан тохиролцож дээд шатны байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байсан нь олон нийтэд ил болсон.

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүллээ. Хуулийн хариуцлага хүлээлгэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Харин ЦЕГ-аас иргэдийн эрх чөлөөнд халдсан, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын албан тушаалыг өнгөрсөн шөнийн /долдугаар сарын 29-нд/ 04:00 цагт түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэлийг зогсоосон" гэсэн юм.


Хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид хүний эрхийн зөрчил гаргасан энэхүү үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндоржтой цөөн хором ярилцлаа.

-Цагдаа нар иргэдийн эрх чөлөөнд халдсан бичлэг сошиал орчинд цацагдсанаар шүүмжлэл дагуулаад байгаа. Хэрэв дээрх зөрчилтэй тулгарвал иргэд гомдлыг хаана гаргах боломжтой вэ. Цагдаагийн дотоод хяналт гэдэг нь ямар чиг үүрэгтэй газар байдаг юм бол?

-Мэдээж шүүхэд хандах зэргээс эхлээд гомдол гаргах олон байгууллага бий.

Чухамдаа хүний эрхийн тухай зөвхөн ярьдаг болохоос биш, бид хүндэтгэх түвшиндээ хүрээгүй байгаагийн үр нөлөө ажиглагдаж байна. Иргэд маань үүнийг үр нөлөөтэй болгохын тулд хөл хүрэх газар бүрээр явж заргалдах хэрэгтэй.

Чухамдаа асуудлыг тоохгүй орхих тусам хууль бус үйлдэл газар авна шүү дээ. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт бол зөвхөн "дотоод хяналт”, хамгийн гол нь хөндлөнгийн хяналттай байснаар үр нөлөөтэй болно. Үүнээс ургуулан тэр хяналтын үр нөлөөг бодож ойлгох хэрэгтэй.

-Иргэд ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад саатуулагдаж, байцаалт өгөх зэрэг тохиолдолд эрх болон үүргээ мэдэх ёстой байх. Энэ талаар товч тайлбарлавал?

-АНУ-ын дээд шүүхээр тогтоосон Мирандаагийн зарчим гэж үндсэн хуульт ёсны зарчим байдаг.

Тодруулбал, цагдаад дуудагдан мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүйгээр нэг ч үг хэлэхгүй байх эрх юм. Энэ эрх нь манайд процессын хуулиар нээгдсэн байдаг. Гэвч иргэд хууль эрх зүйн мэдлэггүй, засаг төр нь мэдүүлэхгүй байгаагаас болж хохирсоор байна.

-Хэрэв цагдаа тулган шаардсан асуулт асуух, сүрдүүлэх улмаар иргэний биед халдах тохиолдолд хэрхэх ёстой вэ?

-Түрүүн дурдсан зарчмын дагуу мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өөрөөр хэлбэл, процессын хуулийн заалтыг тухайн цагдаад сануулах хэрэгтэй. Аливаа зүйлийн утга учрыг мэддэг хүнтэй харьцахдаа ядаж л эмээнэ шүү дээ. Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал.

-Цагдаа нарын энгэрийн камер, эсвэл саатуулан баривчлах байруудын камерыг нь үзэж, зөрчлийг шалгуулах хүсэлт гаргах эрх иргэдэд бий юү?

-Мэдээж байлгүй яахав. Харин хэн шалгах вэ гэдэг нь гол асуудал. Монголд ардчилал, хүний эрхийн бүх институц бий. Харин жинхэнэ утгаараа институци болоогүй учраас дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болоод байгаа юм.

-Цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдыг гэмтээх, хохироох, цаашлаад амь насанд нь хохирол учруулбал ял шийтгэл нь өндөр байх уу. Цагдаагийн алба хаагчийг үүрч шидсэн иргэнд гурван жил хорих шийтгэл оногдуулсан гэх мэдээлэл бий. Харин эсрэгээрээ цагдаа хүний эрхэд халдвал яах вэ, эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг бол?

-Бүх нийтийн эрх ашиг, хэв журмыг сахиулдаг нийтийн албан тушаалтан учраас цагдаагийн биед халдах нь ял шийтгэл өндөртэй. Тэр ч бүү хэл зайлшгүй нөхцөл тулгарвал цагдаа зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг.

Цагдаагийн алба хаагчдыг иргэд ч хүндэтгэдэг. Мэдээж цагдаа хүний эрхийг зөрчиж болохгүй. Хэрэв зөрчвөл гэм зэм хариуцлагад татагдах нь зүйн хэрэг. Дээрх үйл явцыг авч үзвэл, нэг талаас цагдаа, нөгөө талаас иргэд хоёул түүхий байгаагийн илрэл. Уг нь хүн зодохоор юу болдгийг цагдаа нар мэдэхийн илүүгээр мэднэ шүү дээ.

Хамгийн гол нь цагдаагийн алба хаагчдыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй, эрх мэдэлтний зодуурын саваа болгож л болохгүй. Одоо улс төрчид цагдаагийн ажилд их хутгалддаг болжээ. Ингэж улстөрчидтэй хутгалдах, тэдний хамгаалалтад орвол цагдаа, цагдаа биш болдог.

-Ер нь олон улсад цагдаагийн ёс зүйн асуудал, энэ мэт зөрчлийг хэрхэн хянадаг юм бол. Манайд цагдаагийн албан хаагчийн зөрчлийг дотооддоо хянадаг тогтолцоотой юм байна?

-Манайд хяналт шалгалт дутаагүй, харин ч их байгаа. Хамгийн гол нь үр нөлөө муутай. Бид хариуцлагыг шат шатандаа зөв үр нөлөөтэй тооцохгүй болохоор энэ мэт үйлдэл газар аваад байгаа юм. Түүнчлэн манайд олон улсын туршлага дутаагүй, үр нөлөөтэй хэрэгжүүлдэг чадвар л дутдаг. Иргэд маань өөрсдөө зөв байвал цагдаа зүгээр байгаа хүнийг зодох нь юу л бол гэдгийг ч бодолцож үзэх хэрэгтэй. Нөгөө талаас ийм юм болсон үед хариуцлагыг зөв тооцож чаддаг байх нь чухал.

-Тэгэхээр мэг талаас хууль зүйн мэдлэгтэй, ёс суртахуунтай иргэд, нөгөө талаас хүний эрхийн мэдрэмжтэй цагдаатай байвал асуудал даамжрахгүй гэсэн үг байх нь ээ?

-Яг зөв. Иргэд эрх, үүргээ мэддэггүй байхад тэдний эрхийг хүндэтгэдэг цагдаа байх бололцоогүй гэсэн үг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top