x

Э.Энхриймаа “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарлаа

Монголд анх удаа сайхан бүсгүйн уралдааныг зохион байгуулж эхэлснээс хойш 29 жилийн дараа, 30 жилийн ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг 15 дахь удаагийн уралдаан “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааныг өнгөрөгч бямба гаригт Зайсан хилл цогцолборт зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаан хамгийн сүүлд 2007 онд “Монголын сайхан бүсгүй” уралдааныг зохион байгуулснаас хойш 11 жилийн дараа дахин зохион байгуулснаараа онцлог байв.

Үе үеийн сайхан бүсгүйчүүд нэгдэн зохион байгуулсан тус уралдаан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриатай, нийгэмд зөв бодол, зөв үг, зөв үйлдэл, зөв хандлагыг бий болгох зорилготой байв. Ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, жинхэнэ сайхан бүсгүйг тодруулахад энэ наадмын зорилго чиглэснийг зохион байгуулагчид нь өмнө мэдээлсэн. Тиймээс АНУ тэргүүтэй дэлхийн бусад улс орны жишгийг дагаж “бикини” буюу усны хувцастай гарааг бүрэн халж, анх удаа “ажил мэргэжлийн” гарааг бий болгон, оюунлаг бөгөөд хүмүүнлэг чанарыг чухалчилжээ.

Төгсгөлийн шатанд шалгарсан 18 оролцогчийн хувьд 19-27 насны, мэргэжлийн дуучин, балетчин, мөн эмч, багш, хуульч, эрх зүйч, нягтлан бодогч, архитектор гээд төрөл бүрийн салбарт хүч үзэхээр бэлтгэгдэж буй оюутан бүсгүйчүүд. Монголын сор болсон зуу гаруй сайхан бүсгүйчүүдээс шалгарч, эцсийн шатанд үлдсэн 18 бүсгүй энэ өдөр үндэсний хувцас, ажил мэргэжлийн хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр толилуулсан. Олон улсын жишгээр хүмүүнлэг, оюунлаг, авьяаслаг сайхан бүсгүйчүүдийн шалгаруулалт тайзнаас гадуур болж, ялагчид нь тодорсон байсныг мөн энэ өдөр үзэгчдэд зарлан сонордуулав.

11 жилийн дараа эргэж ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Эрдэнэбаатарын ЭНХРИЙМАА шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болов. 

Э.Энхриймаа энэ жил 21 настай, Орхон аймгийн оролцогч, биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг. Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй. Оюунлаг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Э.Энхриймаагийн тавьсан илтгэл шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан бөгөөд "Монголын сайхан бүсгүй"-гээр тодроход тэрхүү шалгаруулалтын оноо ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ-2018” УРАЛДААНЫ ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ БҮСГҮЙЧҮҮД:

Алтан эрдэнэ: Э.Энхриймаа

Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа

Зэс эрдэнэ: Э.Туул

Шүр эрдэнэ: Амарзаяа

Сувд эрдэнэ: О.Уярал

Оюу эрдэнэ: О.Олонбаяр

Номин эрдэнэ: М.Ариунжаргал

Тана эрдэнэ: Н.Тунгалагням

Ган эрдэнэ: Н.Бадмаараг

 

ТУСГАЙ ШАГНАЛ

Авьяаслаг сайхан бүсгүй: О.Олонбаяр

Оюунлаг сайхан бүсгүй: Э.Энхриймаа

Хүмүүнлэг сайхан бүсгүй: М.Цэвэлмаа

Алтан эрдэнэ: Э.Энхриймаа

Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа

Зэс эрдэнэ: Э.Туул

Шүр эрдэнэ: Амарзаяа

Сувд эрдэнэ: О.Уярал

Оюу эрдэнэ: О.Олонбаяр

Номин эрдэнэ: М.Ариунжаргал

Тана эрдэнэ: Н.Тунгалагням

Ган эрдэнэ: Н.Бадмаараг

Гэрэл зургийг grandnews.mn-ээс...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 8 цаг 55 мин Махны үнэ өсөлттэй байна 8 цаг 57 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 58 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 9 цаг 0 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 9 цаг 1 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 9 цаг 3 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 9 цаг 5 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 9 цаг 8 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 9 цаг 11 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 9 цаг 13 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 9 цаг 17 мин Жанжин 9 цаг 26 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 13 цаг 10 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 13 цаг 17 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 13 цаг 22 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 13 цаг 27 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top