x

Д.Сүнжид: Насанд хүрсэн иргэдийн 50-аас дээш хувь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог тул иргэн бүрийн санал хувийн жин эзлэх ач холбогдолтой

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

-Улс төрийн эрх, эрх чөлөө гэдэгт ямар ойлголт багтдаг вэ? Энэ эрхийн хэрэгжилт манай улсад ямар байдаг бол?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдах үндэслэл, Иргэний болон улс төрийн -эрхийн тухай олон улсын пакт батлах шалтгаан нь ард түмэн, иргэд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэх замаар улсыг засан тохинуулж, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлэх сонголтыг хийхтэй холбоотой. Тухайлсан тодорхой бүлэг, эсхүл хувь хүн үе залгамжлах байдлаар ч юмуу төрийн эрхийг барих бус иргэдийн өөрсдийн итгэл үнэмшил, саналын олонхиор тодорхойлогдох учиртай гэж баталгаажуулсан эрхүүд болох төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох үзэл бодлоо илэрхийлэх эрх, жагсаал цуглаан хийх зэрэг эрх нь улс төрийн эрх, эрх чөлөөний илрэл болдог.

Ардчилсан төрийн үндэс нь сонгууль юм. Төрийн эрх мэдэл нь ард түмний олонхийн итгэл, зөвшөөрөлд үндэслэдэг тул ардчилсан улсад төрийн байгууллыг бүрдүүлэх арга нь сонгууль болдог. Хүн   бүр   улсынхаа   нийгмийн   амьдрал,  төрийн  үйл  хэрэгт  оролцох  эрхтэй  бөгөөд  ийм  боломжийг хуулиар баталгаажуулдаг. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, иргэн бүрийн үндсэн эрх билээ. Энэхүү эрх нь Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэлийн эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд санал өгснөөр бодитой хэрэгждэг.

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болох уу?

-Эрх зүйн бүрэн чадамжтай байх гэдэг нэг шалгуур тогтоодог, мөн шүүхийн шийдвэрээр хорих ялаар шийтгэгдсэн бол энэ эрхийг хязгаарладаг. Сонгууль зохион байгуулагдах өдөр 18 насанд хүрээгүй,сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон хүнийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

-Ямар шалгуураар энэ эрхийн биелэлтийг харгалзаж үздэг вэ?

-Үндсэн хуульд заасан сонгуулийн үндсэн зарчмыг баримтлах чухал. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангаж чадаж байвал сонгох эрхийг бүрэн хангаж байна л гэж үзнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн онцлогийг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Үндсэн хуулийн 2019 нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх өөрчлөгдсөн, мөн анх удаагаа нэг бүрэн эрхийн хугацаанд 6 жилээр сонгох онцлогтой. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг, энэ удаагийн сонгуульд уламжлалт байр сууриа эзэлсэн хоёр намаас гадна шинээр байгуулсан намын нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь нэг онцлог болж байна.

-Ямар тохиолдолд сонгогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх вэ?

-Өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас сонгох эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн, тухайлбал сонгогчийн жагсаалтанд нэр нь байхгүй бол, өөрийн хаяг дээр нь илүү хүн бүртгэлтэй байвал гомдол гаргаж шийдүүлэх боломжтой. Мэдээлэл авах эрх, гомдол гаргах эрхтэй холбоотой зөрчлийн талаарх мэдээлэл өмнөх сонгуулийн ажиглалтын явцад цөөнгүй дурдагдсан байдаг.

Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг аливаа төрийн байгууллага, албан тушаалтан, хэн бүхнээс хууль бусаар хязгаарлах, сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог. Тиймээс тодорхой нэр дэвшигчид саналаа өгөхийг тулгах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх зэрэг үйлдэл гаргавал зөрчил болно. Иргэний саналыг худалдан авахаар санал болгосон эд зүйл, өргөн хэрэглээний бараа, мөнгө болон бусад зүйлийг тараавал зөрчил болно.

-Сонгуульд иргэдийн идэвх, оролцоог чухалчилдаг. Үүний гол шалтгаан нь юунд оршдог юм бол?

-Ардчилсан тогтолцооны онцлог төрийн бүх эрх мэдэл ард түмний хүсэл зоригт тулгуурлана. Тэр нь яаж илрэх вэ гэхээр сонгуульд идэвхтэй оролцож өөрийн сонголтоор үзэл бодлоо илэрхийлж, сонголтоо хийдэг. Нийт сонгуулийн насанд хүрсэн Монгол Улсын иргэдийн 50-аас дээш хувь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог тул иргэн бүрийн санал  хувийн жин эзлэх ач холбогдолтой юм. Сонгох эрхийг хүн бүр биечлэн эдэлдэг, бусдад шилжүүлдэггүй, бусдаар төлөөлүүлж болдоггүй эрх, нөгөө талаас ганц хүний санал шууд үр дагавар үүсгэдэггүй, хамтаар олонхийн санал нийлж шийдвэр болдог онцлогтой.

-Ярилцсанд баярлалаа.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top