x

Усны хувцастай үзүүлбэрээс татгалзсан Miss America

Америкт 1921 онд анх удаа үндэстний хэмжээний сайхан бүсгүй шалгаруулах Miss America уралдааныг зохион байгуулахад УСНЫ ХУВЦАСТАЙ ЗАЛУУ ХАТАГТАЙ НАРЫН ПАРАД эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг нандин байдлыг тодотгон харуулахаас илүү олон нийт, жуулчдын анхаарлыг татах гэсэн маркетингийн ач холбогдолтой байсан гэдэг.

Дэлхий хувьсан өөрчлөгдөж буйн жишгээр эмэгтэй хүнийг харах, ойлгох, мэдрэх, хүндэтгэх үзэл ч өөрчлөгдөж байгаа. Бүсгүй хүнийг үргэлж эр хүнээс доод гаралтай гэж үздэг хуучинсаг үзэлтэй, шашны өндөр нөлөөтэй улсууд ч эмэгтэй хүний эрхийг хангах чиглэлд тодорхой бодлого баримталж, арга хэмжээ авч эхэлсэн өнөө цагт Miss America уралдааныг зохион байгуулагчид нэгэн чухал шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Холливудын дэлгэцний цаадах бохир үнэнийг илчилсэн #MeToo аян Америк төдийгүй дэлхий нийтэд эмэгтэй хүний эрхийг хүндэтгэх, бэлгийн хүчирхийлэл, дарамтаас хамгаалах талаар дорвитой нөлөө үзүүлж чадсан. Үүнийг дагаад АНУ-ын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг зохион байгуулагч Miss America Organization усны хувцастай гарааг тэмцээний хөтөлбөрөөс бүрмөсөн хасах шийдвэр гаргасан юм.

Тус байгууллагын ивээн тэтгэгчдийн зөвлөлийн тэргүүн, Америкийн миссээр шалгарч байсан Гретчен Карлсон зургадугаар сарын 5-нд Америкийн хамгийн олон үзэгчтэй өглөөний хөтөлбөр болох ABC сувгийн “Good Morning America” шоунд оролцож, дээрх шийдвэрийг албан ёсоор танилцуулсан. Ингэхдээ тэрбээр:

“Бид бүсгүйчүүдийг харагдах байдлаар нь бус, харин тэдний дотор юу оршиж, юу тэднийг бие хүн болгож байгаагаар нь шүүх болно. Усны хувцас өмсөөд, өндөр өсгийт дээр алхахыг бид хүсэхгүй” хэмээсэн юм.

Хэдэн арван жилийн турш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон байгууллага, газрууд гоо бүсгүй, миссийн тэмцээний усны хувцастай гарааг шүүмжилсээр ирсэн. Усны хувцастай тайзан дээр гарсныхаа төлөө галбиргүй, мяраалгаараа дуудуулж, шүүмжлэлийн бай болсон бүсгүйчүүд цөөнгүй бий. Үлдсэн амьдралынхаа туршид хүссэн хоолоо ч идэж чадахгүй мөнхийн хоолны дэглэм барих сэтгэцийн эмгэгтэй болсон гашуун түүх ч бий.

Гоо бүсгүй шалгаруулах уралдаан бол зүгээр ч нэг соёлын арга хэмжээ биш. Одоо бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйл явдал гэж зүй ёсоор үнэлэгдэх болсон. Miss World буюу Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний шууд дамжуулалт үзэгчдийн тоогоор хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод зуны олимпийн наадмын дараа бичигддэг. Үнэхээр л эмэгтэй хүн хэзээд мөнхийн сэдэв байсаар ирсэн. Тэр чинээгээрээ гоо бүсгүй шалгаруулах тэмцээн дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн.

Сонирхуулахад, зургадугаар сарын 30-нд Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос Монголын сайхан бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн гоо сайхны наадмыг зохион байгуулах гэж байгаа. Эл наадмыг зохион байгуулагчид ч мөн нийгмийн чиг хандлага, эмэгтэйчүүдийн эрх, гоо сайхныг дээдлэх хандлагыг дэмжиж, улсын чанартай энэхүү гол уралдаанаасаа усны хувцастай үзүүлбэрийг хассанаа албан ёсоор мэдэгдсэн. “Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадам энэ сарын 30-нд болно. 

Үндэсний шуудан сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 9 цаг 53 мин Махны үнэ өсөлттэй байна 9 цаг 55 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 9 цаг 56 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 9 цаг 58 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 9 цаг 59 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 10 цаг 1 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 10 цаг 3 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 10 цаг 6 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 10 цаг 9 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 10 цаг 11 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 10 цаг 16 мин Жанжин 10 цаг 24 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 14 цаг 8 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 14 цаг 15 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 14 цаг 20 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 14 цаг 26 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top