x

“Нүүдэлчин Монгол 2018” их наадам наймдугаар сард болно

Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран  “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.

“Нүүдэлчин – Монгол 2018” их наадмын хүрээнд ард түмний дунд 13 удаа амжилттай зохион байгуулагдаж “Ардын урлагийн их наадам” нэрээр дотно танил болсон “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг явагдана. Энэ удаагийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг   ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци”-ийн зарчмыг баримталж 5 ай савын хүрээнд зохион байгуулах юм. Үүнд:

1.  Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд;

2. Гар урлал;

3. Язгуур урлаг;

4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан;

5.  Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулах юм.  

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт 06 сарын 05-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл хотноо, хоёрдугаар шатны шалгаруулалт 08 сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдана.

“Нүүдэлчин – Монгол 2018”-т аймаг, нийслэлээс шалгарсан билиг авъяастнууд ард түмэндээ уламжлалт соёлын 26 төрөл, 100 гаруй зүйлийн өвийг сонирхуулж, нутаг нутагт өвлөн уламжлагдсан язгуур өвийн нандин тоглолтуудыг толилуулна. Мөн их наадмын талбай “Хүй долоо худаг”-т аймаг тус бүрийн “брэнд” бүтээл,  бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна  Монгол түмний уламжлалт морьт сурын харваа, шатар, шагайн харваа, морин поло, их талын хүчтэн тэмцээнүүд олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулагдах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • М.Жагаа (182.160.0.76)
    Тийм шүү Уг тэмцээний талаар мэдээлэл зар сурталчилгаа муу байсан Хэдийдээ 20 бүсгүй оролцох болж зайсан таурт зарлагдваа яхаж очиж үзэх вэ бас мэдээлэл алга уу?
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (182.160.0.76)
    Маш сайн бна Харин энэ тухай урьд өмнө нь зар . хэдээс хэдэн насны бүсгүй оролцуулах хаана бүртгэхээ урьдчилж сайн зарлаж олон нийтэд мэдээлэл огт хийсэнгүй шдээ?????
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 9 цаг 58 мин Махны үнэ өсөлттэй байна 10 цаг 0 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 1 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 10 цаг 3 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 10 цаг 4 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 10 цаг 6 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 10 цаг 8 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 10 цаг 11 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 10 цаг 14 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 10 цаг 16 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 10 цаг 20 мин Жанжин 10 цаг 29 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 14 цаг 13 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 14 цаг 19 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 14 цаг 25 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 14 цаг 30 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top