x

С.Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт очоод АТГ-т шалгуулья

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр намын хуваагдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, нотлох баримтуудыг ил гаргав.

Тэрээр "Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийхээр ирлээ. АН-ын хуваагдал, зөрчил маргалдааны гол эх үүсвэр хаана байгаа юм бэ гэдэг талаар би байр сууриа илэрхийлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл янз бүрийн гүтгэлэгт цэг тавина. Олон түмэнд нээлттэй ярия гэж зорилоо. 

Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг, чирдэг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. 

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Бид хоёрын хувьд намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр бидэнд нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлээд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн. Энэ нөхцөл байдлаас улбаалан бид хоёрын дунд зөрчил  үүссэн.

Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг бүх талаар нь дэмжсэн. Бүх үйлдлийг хийж, хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүнд ч  гарч Х.Баттулга ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, тэр цаг мөчөөс хойш өөрийг нь дэмжсэн иргэд, хамтран зүтгэсэн гишүүдийн итгэл найдвар, хүсэл тэмүүллийг уландаа гишгэсэн. Энэ нь үнэхээр хариуцлаггүй үйлдэл гэж би боддог.  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан маш олон амлалт нь амьдрал дээр биелэлээ олоогүй. Оффшороос мөнгө оруулж монголын өрийг цайруулна гэсэн амлалт худлаа болсон. Өнөөдрийн хүртэл дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга Монгол Улсад хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй.

Ахмадуудын тэтгэврийн зээлийн тэглэсэн нэг л гайгүй ажил хийсэн. Гэвч тэр нь хууль бус, ахмадуудыг ялгасан асуудал болж байсан.

Ардчилсан нам тухайн үеийн төрийн удирдлагуудын алдаатай бодлогыг шүүмжилж ирсэн. Эрх баригчдын шударга гишүүдтэй хамтарч Засгийн газарт хариуцлага ч тооцож байсан. Мөн олон олон хүн амьны хэрэг, ЖДҮХС-гын асуудлыг ил гаргаж байсан. Харамсалтай нь, тухайн үед манай намаас гурван урвагч Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж эсрэг санал өгсөн. Энэ гурван хүнийг бэлдэж зохион байгуулж эсрэг санал өгүүлсэн хүн бол Х.Баттулга. Тухайн үед Ардчилсан нам энэ хариуцлагыг Х.Баттулгад тооцож чадсан бол улс төрийн нөхцөл байдал өнөөдөр өөр байх байсан. Харамсалтай нь дээрх алхмыг хийлгэхгүйн тулд зориуд унагаж, Ардчилсан намыг хүчгүй, сүргүй сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан.

Удаа дараа хэлсэн, сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Ний нуугүй хэлэхэд МАНАН-г үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн. Би үүнд нь ч баярладаг.

Хууль бус Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.

Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Надад Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл, нэг ч үйл ажиллагаа байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хуулийн хариуцлага хүлээхэд би бэлэн байна. Би хуулиас зугтаадаг хүн биш. Надаас уул уурхайн нэг ч лиценз, нэг ч төсөл тендерийн булхай, авилга хээл хахуультай холбоотой хэрэг гарахгүй. Үнэнийг хэлэхэд би эрүүдэн шүүлтийн бай болсон байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлж байна.

Гурван жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны асуудлаар намайг унагаах гэж оролдлоо. Би 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгөхдөө Үндэсний аудит, Мэргэжлийн хяналтын шалгалт оруулахад ямар ч асуудал үүсээгүй. Гэтэл гурван жилийн дараа “Капитал” банкинд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн.

Наймдугаар сард "Дархан гурил тэжээл" компанийн элеватортай холбоотой тендерийн ажлыг надтай холбож эрүү үүсгэсэн. Тендер зарлахаас эхлээд бүх зүйл тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гарын үсэгтэй хийгдсэн. Цагаан цаасан дээр хараар чиээтэй байна. Миний оролцоо энд байхгүй. 2013 онд миний охин Э.Содгэрэл "АПУ" компанийн эзэмшилд байсан "Дархан гурил тэжээл" компанийн 120 мянган ширхэг хувьцааг худалдаж авсан, түүгээр дамжуулж надтай холбох гэж оролдсон. Хэрвээ намайг буруутгах гэж байгаа бол Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамт очоод АТГ-т шалгуулья, би хүний өмнөөс хэрэг хүлээж чадахгүй. 

Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц.Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ыг хүртэл тэвчсэн. Одоо тэвчиж чадахгүй. Тиймдээ ч  бодит үнэнийг  хэлж байна. Х.Баттулга бид  хоёрын хэн нь шударга ёс, ардчиллын төлөө явсныг цаг хугацаа харуулна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ХНХЯ (192.82.71.119)
    Ариунзаяа сайдаа авлига хээл хахууль ашиг сонирхолд автсан өчнөөн хууль зөрчсөн ёс зүйгүй ... аймгий ХХҮГ ын даргаа байлгасаар байхуу. Ерөнхий газарт нь хандахаар тамгийн дарга нь нутгийнх нь хүн найзууд бизнесийн түншүүд хамтардаг, за тэгээд ерөнхий газрыхан нь нууц бизнес шахаа, боломжуудыг аймгийн ххүг ын даргатай хамтарч хуйвалдаж хийдэг нь ард түмний боломжийг хулгайлж байна гэсэн үг. Дорнодын халамжийн газрын дарга нам улс төр сонгуульд төрийн ажил үйлчилгээг хэрэгжүүлдэг л хүн. Төрийн үйлчилгээг ард иргэдэд үнэн шудрага хүргэх зөв хүнээ томил. Халамж халамж хавтгайрлаа гэх !! Энэ худлаа. Газрын дарга нь өөрөө хулгайлаал эцэст нь худал хуурамч тайлан мэдээ явуулдаг
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (124.60.114.164)
    С.Эрдэнэ одоо боль чиний үгийг хэн ч тоохгүй .
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ саяхан ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 12 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 16 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 24 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 34 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 44 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 37 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 38 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 39 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 40 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 42 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 43 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 44 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 44 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 45 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 46 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 19 цаг 23 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top