x

Ө.Шижир: Олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, түгээх явдал хэрээс хэтэрсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн хэмээн үзэж байгаа. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц дээр явж байгаа Ерөнхийлөгчтэй холбогдолтой асуудал нь та бүхний сайн мэдэж байгаачлан өнөөдөр хамгийн их яригдаж, бичигдэж байгаа сэдэв.

2021 оны Хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт “ХҮН”-ын дарга болох УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх нарын гаргасан гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн байр суурийг 2021 оны Хоёрдугаар сарын 24-ний өдрийн дотор тодорхойлж, илэрхийлэх шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсэн.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн энэхүү албан бичгийн хүрээнд 2021 оны Хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж, байр сууриа илэрхийлсэн. Энэ бол ямар нэг байдлаар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн, санаатай, зохион байгуулалттай үйл явдал биш, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний ирүүлсэн, байр суурийг тодруулах шаардлагатай тухай албан бичигт хариу өгөхтэй холбоотой байсан.

Гэтэл харамсалтай нь үүнийг илтэд мушгин гуйвуулах, эсвэл зохион байгуулалттайгаар өөр хэлбэрээр мэдээлэл түгээх, мөн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн цэцэд дарамт шахалт үзүүлэх гэх мэт үйл явцууд сүүлийн үед ажиглагдах боллоо. Үүнийг бид байж боломгүй үйл явдал гэж үзэж байгаа.

Өнөөдөр Монголд улстөржих сэдэв маш олон байгаа.

Харин ч Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар аливаа асуудалд илүү бодитой хандах үүднээс улс төрийн үйл ажиллагаа хийхгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэе.

Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу л явагдана. Үүнд хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх тухай асуудал нь зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдах асуудал биш ээ гэдгийг та бүхэнд хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон аливаа бусад хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлах, аливаа хуулийг мушгин гуйвуулах, улс төржүүлэх гэх мэт үйл явдлууд сүүлийн үед маш ихээр, зохион байгуулалттайгаар, тасралтгүй, зогсолтгүй үргэлжилж байна. Иймээс иргэд, олон нийт, та бүхнийг мэдээлэлд бодитой хандах, мөн өөрсдийнхөөрөө боловсруулалт хийж байгаасай гэж хүсье.

2021 оны Гуравдугаар сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болдгоороо болж, үргэлжилдгээрээ үргэлжилсэн байна. Үүнээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхын шийдвэрээр шийдвэр гарсан байна.

Гэтэл үүнийг худал мэдээлэл болгон тараах, түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх гэх мэт үйл явцууд үргэлжилж байна. Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын зүгээс төвийг сахих байр сууринаас аливаа асуудалд хандаж байгаа.

Та бүхэн санаж байгаа бол өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг алийг нь түрүүлж татах тухай хуулийн төсөлд өгүүлбэр байхгүй мөртлөө улс төрийн зорилгоор гэх юм уу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх ийм ажиллагааг яаравчлан явуулж байгааг харж байгаа байх" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина саяхан Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 5 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 17 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 22 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 29 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 39 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 49 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 42 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 43 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 44 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 46 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 47 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 48 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 49 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 49 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 51 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 52 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 53 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top