x

"Цэцэд гаргасан мэдээллээр маргаан үүсгэхгүй гэсэн нь нэр дэвших эрхтэй гэсэн үг биш"

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой хэмээн маргаан үүсгэсэн байдаг.

 

Тэгвэл өнөөдөр мэдээллийн хэрэгслүүдээр "Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэж ҮХЦ шийдвэрлэжээ" гэсэн мэдээлэл гараад байна. 

Мэдээлэлд "Нэр бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “…өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх…” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн ҮХЦ-д мэдээлэл гаргасан билээ.

Үүний дагуу ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэсэн бол ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж маргаан үүсгэх ёсгүй гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан үргэлжилж,Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гарчээ" гэсэн байна.

Энэ талаар Хуульч, өмгөөлөлч Б.Мэргэн өөрийн сошил хуудаснаа ийн тайлбарлажээ.

Тэрээр "Үндсэн хуулийн Цэцээс ерөөсөө ийм шийдвэр гаргаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд дэвших эрхгүй гэж хуульчлаагүй байна гэж Цэцэд гаргасан мэдээллээр маргаан үүсгэхгүй л гэсэн.

Маргаан үүсгэхгүй гэсэн нь дэвших эрхтэй гэж шийдсэн гэсэн үг огт биш буюу энэ талаар Цэц ямар нэг шийд гаргаагүй. Үндсэн асуудлыг хэлэлцээгүй. Маргаан үүссэн бол асуудлыг хэлэлцэж байж шийднэ. Өөрөөр хэлбэл хэлэлцэх эсэхээ л шийдсэн. Тэгээд хэлэлцэхгүй болсон. Шал өөр ойлголтууд шүү" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 14 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 19 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 26 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 46 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 39 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 40 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 41 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 43 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 44 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 45 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 46 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 46 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 48 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 48 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 50 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 19 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top