x

“Монголын сайхан бүсгүй” тэмцээнээс усны хувцастай үзүүлбэрийг хасчээ

“Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг “Монголын сайхан бүсгүй” тэмцээн 11 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байна. Энэ сарын 30-ны өдөр “Зайсан хилл” цогцолборт болох финалын шалгаруулалтад 20 гоо бүсгүй өрсөлдөж 15 дахь удаагийн “Монголын сайхан бүсгүй” мөнгөн эрдэнийн титэм гардаж авах юм. Шагналын нийт сан 150 сая төгрөг байх бөгөөд шагналын тодорхой хувийг хүмүүнлэгийн үйлсэд зориулах гэнэ.

“Хатан эрдэнэ” холбоо 1989 оноос 2007 он хүртэл 14 гоо бүсгүйг “Монголын сайхан бүсгүй”-гээр өргөмжлөөд байгаа. Анхны миссээр Улаанбаатар хотын оролцогч Г.Биндэрьяа, хамгийн сүүлд 2007 онд Орхон аймгийн оролцогч Г.Гантуяа нар “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарч байв. Түүнээс хойш арав гаруй жил уг тэмцээнийг завсарласан шалтгаанаа “Миссийн тэмцээн олширч нэр хүнд буурснаас тэмцээнийг түр хугацаанд завсарлахад хүрсэн” хэмээн тайлбарлав.

Харин энэ удаагийн тэмцээнийг “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарч, миссийн титэм гардсан ороцлогчид өөрсдөө шүүн явуулж байгаа юм байна. Өмнөх удаагийн тэмцээнүүдээс ялгаатай нь сайхан бүсгүйчүүчийн өрсөлдөөнөөс “бекини” буюу усны хувцастай үзүүлбэрийг хасчээ. Дэлхий нийтийн жишиг ч бас “Гоо сайхан зөвхөн гадна үзэмжид байдаггүй” хэмээн үзэж бүсгүйчүүдээ нүцгэлэхээс татгалзаж эхэлсэн байна. 2018 оны “Америкийн гоо бүсгүй” тэмцээн ч бас усны хувцастай үзүүлбэрийг хасчээ. Тиймээс “Хатан эрдэнэ” холбоо энэ удаагийн тэмцээндээ усны хувцастай үзүүлбэрийн оронд “Гоо бүсгүйн үзүүлбэр”-ийг оруулсан байна. Энэ нь ямар үзүүлбэр вэ гэдгийг “Зайсан хилл” цогцолборт болох финалын шалгаруулалтад очиж байж л мэдэх юм.

Мөн тэмцээнийг олон нийтэд ил тод явуулахын тулд “Хатан-Эрдэнэ” холбоо өөрсдийн пэйж хуудсаар дамжуулан санал авах бөгөөд онлайнаар явуулсан санал асуулгын дүн шалгаруулалтын нийт 100 онооны таван хувийг бүрдүүлэх гэнэ.

Үе үеийн сайхан бүсгүйчүүдийг эргэн саная. Магадгүй, зураг үзэнгээ тэдний титэмний аль загвар нь танд таалагдаж байгааг харьцуулж болох юм. 

  • Анхны уралдааны тэргүүн байрын эзэн
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт
  • Анагаах ухааны дунд сургуулийг эм зүйч, гоо сайханч мэргэжлээр төгссөн 
  • Улаанбаатар хотын оролцогч Г.Биндэръяа

  • "Монголын сайхан бүсгүй 1990" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Монгол туургатны оюутны анхдугаар уралдааны тэргүүн мисс
  • Гадаад хэлний дээд сургуулийг англи, орос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн
  • "Их Монгол язгууртан” ТББ-ын гишүүн
  • Монголын сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • Улаанбаатар хотын оролцогч Н.Мөнхцэцэг

  • "Монголын сайхан бүсгүй 1991" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг франц хэл судлал мэргэжлээр төгссөн
  • ШУТИС-ийн КТМС-д удирдлагын менежментийн магистр хамгаалсан
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн гишүүн
  • Улаанбаатар хотын оролцогч Ч.Мичидмаа

  • "Монголын сайхан бүсгүй 1992" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Улаанбаатар хотын оролцогч Ч.Чулуун-Эрдэнэ агсан

  • "Монголын сайхан бүсгүй 1993" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Дархан-Уул аймгийн оролцогч Ц.Сарантуяа

  • "Монголын сайхан бүсгүй 1994" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Гадаад харилцааны яамны Герман улсыг хариуцсан соёлын атташе
  • Дархан-Уул аймгийн оролцогч О.Оюунтуяа

  • "Монголын сайхан бүсгүй 1995" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн
  • Дархан-Уул аймгийн оролцогч С.Бүрэнжаргал

  • "Монголын сайхан бүсгүй 1997" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт
  • СЭЗДС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн
  • Германд эмчилгээний гоо сайхны чиглэлээр суралцаж, өдгөө энэ чиглэлээрээ  ажиллаж байгаа
  • Улаанбаатар хотын оролцогч Б.Түмэнхүслэн

  • "Монголын сайхан бүсгүй 1999" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Тайванийн их сургуулийг интерьер, дизайнер мэргэжлээр төгссөн
  • АНУ-д мэргэжил дээшлүүлсэн
  • Өдгөө АНУ-д өөрийн үүсгэн байгуулсан интерьер, дизайны компанийн захирлаар ажилладаг.
  • Улаанбаатар хотын оролцогч Ц.Сансармаа

  • "Монголын сайхан бүсгүй 2001" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн
  • БНХАУ-ын Нанжин хотын их сургуульд сэтгүүл зүйн магистр хамгаалсан
  • Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагуудын үйлчилгээний газрын дарга
  • Завхан аймгийн оролцогч Ё.Нямжав

  • "Монголын сайхан бүсгүй 2002" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • ОУЭЗБ-ийн дээд сургуулийг Банк санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн
  • МУИС-ийн ОУ-ын харилцааны сургуульд ОУ-ын эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалсан
  • "Лежендари Феникс” ХХК-ийн Ерөнхий захирал
  • "Сүү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • “Оюуны цацал” ТББ-ын тэргүүн
  • Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооны дэд ерөнхийлөгч
  • Увс аймгийн оролцогч Д.Уянгалянхуа

  • "Монголын сайхан бүсгүй 2003" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • БНСУ-ын Хэл шинжлэлийн их сургуулийг төгссөн
  • Улаанбаатар хотын оролцогч П.Ариунбилэг

  • "Монголын сайхан бүсгүй 2004" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • АНУ-д Бэркэли их сургууль төгссөн
  • Булган аймгийн оролцогч А.Сарнай

  • "Монголын сайхан бүсгүй 2007" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт
  • БНСУ-д "Онгоцны багийн гишүүн"-ээр суралцаж, Өмнөд Солонгосын "Korean Air" компанид ажиллаж байсан
  • ШУТИС-ийн КТМС-д Бизнес удирдлагын бакалавр хамгаалсан
  • Сингапур дахь Европын холбооны их сургуульд Бизнес удирдлагын магист хамгаалсан
  • "Нарны хүүхдүүд" асрамжийн төвийн хүндэт иргэн
  • 2007 оноос хойш хүмүүнлэг, сайн үйлсийн аянд тасралтгүй оролцож буй "Гэгээн цацал" ТББ-ыг үндэслэгч 
  • "Альфа Азиа" ХХК-ийн Ерөнхий захирал
  • Орхон аймгийн оролцогч  Г.Гантуяа

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.131.225.205)
    Оролцогч Цогсогмааг дэмжиж байгаа
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.57.92.22)
    Ямар сайхан мэдээ вэ одоо үед гадаад үзэмж биш доторх хүн нь чухал шүү. Сайн байна заавал шалдлах хэрэггүй. Амжилт хүсье
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.242.74)
    Amjilt
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 9 цаг 44 мин Махны үнэ өсөлттэй байна 9 цаг 46 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 9 цаг 47 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 9 цаг 49 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 9 цаг 50 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 9 цаг 52 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 9 цаг 54 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 9 цаг 57 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 10 цаг 0 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 10 цаг 2 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 10 цаг 7 мин Жанжин 10 цаг 15 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 14 цаг 0 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 14 цаг 6 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 14 цаг 11 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 14 цаг 17 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top