x

Алтан Хальс Индепендент Кино Наадмын ялагчид тодорлоо

Энэ жилийн Алтан Хальс Индепендент Кино Наадам зургаадугаар сарын 8-нд ялагчдаа зарлан, албан ёсоор хаалтаа хийсэн юм.

Шилдгийг тодруулах сонголтын хороонд; Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны "Global Film Expression" кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтан ажиллаж, шилдгүүдийг тодрууллаа.

Алтан Хальс Индепендент Кино Наадмын сонголтын хороо 56 орны 514 киноноос 31 богино киног уралдаант хэсэгт сонгосон билээ.

Ялагчид:

Шилдэг олон улсын баримтат кино төрөлд ялагч бүтээл: Марина-Эвелина Кракана – “Түлшний шүүр” (Румын)

 

Шилдэг Монгол баримтат кино тусгай шагналын ялагч бүтээл: Баттулгын Гантулга – “Сүмбэр”

 

Шилдэг олон улсын эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Майкл Лайонс – “Кино давтамж 31: Шисэндо” (Япон)

 

Шилдэг Монгол эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ – “Замхрал”

 

Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино төрөлд ялагч бүтээл: Шинпэй Шэнь – “Лянхуа дэнлүү” (БНХАУ)

 

Шилдэг олон улсын хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Роман Любый – “Гахайнууд” (Украин)

 

Шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Гантулгын Номин – “Түлхүүр”

 

Сонголтын хорооны шагналын эзэн бүтээл: Цагаанцоожийн Галсандорж – “Хөл нүцгэн”

 

Алтан хальс дээд шагналын эзэн: Оливье Мажис – Майн баяр (Бельги)

Ийнхүү долоо хоногийн турш зохион байгуулагдсан Алтан Хальс Индепендент Кино наадмын ялагчид тодорч, хаалтын үйл ажиллагаа болсноор ирэх он хүртэл өөрсдийн киногоо хийх боломжийг бүх залуу кино найруулагч, бүтээлчиддээ олгож байна. Мастер классууд болон шилдэг кинонуудыг үзэж сонирхсон хүн бүхэн өөрсдийн киногоо хийх санаа оноо, туршлага олж авсан гэж найдаж байна.

2019 оны Алтан Хальс Индепендент Кино Наадам зохиогдох хүртэл киногоо хийж, улам олуулаа оролцохыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 10 цаг 7 мин Махны үнэ өсөлттэй байна 10 цаг 9 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 10 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 10 цаг 12 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 10 цаг 13 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 10 цаг 15 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 10 цаг 17 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 10 цаг 20 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 10 цаг 23 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 10 цаг 25 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 10 цаг 29 мин Жанжин 10 цаг 38 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 14 цаг 22 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 14 цаг 28 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 14 цаг 34 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 14 цаг 39 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top