Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ энэ сарын 23-25ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод Жүдо бөхийн "IJF world tour" тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ.
Олимпын эрх олгох энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдөнө.
Уг тэмцээн нь Олон улсын жүдо бөхийн холбооноос зарласан "Токио 2021" зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох гурван том тэмцээний нэг юм.
Манай улсын хувьд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор "Хүннү Айр" компанийн тусгай үүргий нислэгээр нисэж Будапешт хотод газардсан байна.
Баг тамирчдыг Монгол улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр угтжээ.
Баг, тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсны дараа коронавирусийн шинжилгээнд хамрагдуулсны дараа байрлах зочид буудалдаа очсон байна.
Будапештийн Их дуулга цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас телевиз, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалж байгаа юм.