x

Синди Кроуфордын намтрын номоос ишлэхүй

-«Эксмо» хэвлэлийн газар, өөрийн 50 насны ойд зориулан супермоделийн бичсэн номыг танилцуулж байна-

Толгой эргэм карьер, азтай гэрлэлт, эх болсон зэрэг өөрийн ололтууд дээр түшиглэн Синди Кроуфорд намтрын номоо төрсний 50 жилийн ойдоо зориулан бичив. «Амьдарч, бишрүүлэх» нэртэй ном нь өөрийн намтар ба ховор нандин зураг чимэгтэй. Гялбаа сэтгүүлийн хуудаснаа харж байгаагүй ховор зургуудыг моделийн хувийн архиваас номонд олноор оруулжээ. Энэ шинэ номын хэсгүүдээс нийтлэв.

Моделингийн урлаг

«…Модель байхын тулд зөвхөн хөөрхөн байх хангалттай биш. Үнэн хэрэгтээ хамгийн сайхан хүмүүсээс сайн модель төрөөд байдаггүй. Моделийн ажилд зурагт сайхнаар буух, камерын өмнө бие авч явах чадвар маш чухал. Нэн түрүүнд хамгийн гол суурь нь болох зогсож сурах нь чухал. Зүгээр ч нэг зогсохгүй, өгзөг бөгс нарийн, мөр өргөн мэтээр зогсох, үсээ зөв хаялах, жаргаж байгаа нарыг харахдаа нүдээ онийлгохгүй байх хэрэгтэй. Сайн моделиуд гэрэл зургийн аппаратыг  хараад л кадрыг сайжруулахад  юу хийж болохоо ойлгодог».

 

Супер моделиуд 

« Герб Ритц 1989 оны хавар Стефани Сеймур, Наоми Кэмпбелл, Линда Евангелиста дээр намайг оролцуулан  Rolling Stone сэтгүүлийн зураг авалт хийж билээ. Тэр биднийг нүцгэнээр бие биендээ наалдан зогссон байдлаар Холливудын толгод дээрхи байшингийн  банзан шалан дээр зургаа авсан юм. Ритц бидэнтэй хамт  үдийн хоолонд топ-модель Кристи Тарлингтоныг урьсан байв. Calvin Klein-тай гэрээтэй байсан болохоор Кристи зураг авалтад оролцоогүй. Гэтэл Глеб түүнийг хараад ирээдүйгээ мэдсэн юм шиг зураг авалтад түүнийг оролцуулсан юм. Ингээд бид тавын зургийг “Нүцгэн моделиудтай твистер” нэрээр зөвхөн 1996

онд нийтлүүлэн алдаршуулсан юм».

 

Эхийн зуршил

«Энэ нь миний амьдралдаа хийсэн хамгийн хэцүү, хамгийн хүнд ажил байсан  юм. Гэхдээ үүний төлөө авсан миний шагнал нь юутай ч зүйрлэшгүй. Жирэмсэн байх дуртай эмэгтэйчүүдийн нэг гэж өөрийгөө  хэлэхийг хүсч байна. Үнэндээ бол би жирэмслэлтээ  тэгж удаан хүсэн хүлээсэн зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж хүлээн авч байлаа. Гэхдээ  миний биеийн өөрчлөлт нь өмнөх шигээ болж чадах болов уу гэсэн үл итгэлтэй нийлэн үнэхээр айлгасан юм».

 

Галбир

«Би хоолны дэглэм хэзээ ч барьж байгаагүй, зөв хооллолтын талаар бүрхэг ойлголттой байлаа. Би чинь мах, төмс, десерт, элдэв амттан дээр өссөн хүн. Дунд сургуулийн биеийн тамирын хичээлийг тооцохгүй бол би  спортоор олигтой хичээллэсэнгүй. Удалгүй би ажил дээрээ өмсдөг хувцсандаа  багтах гэвэл хандлагаа өөрчлөх хэрэгтэйг ойлгосон юм. Ингээд би тэр үеийн загварын ертөнцийн хайртай хүмүүс Кельвин Клайн,  Бьянка Жаггер нарын фитнесийн багш Радугаас зөвлөгөө авч эхэллээ. Ажлын  дараа орой бүр л Тавин долдугаар гудамж дахь түүний жижигхэн студи руу хөлөө чирээд л зүглэнэ. Тэр надтай өөрийн румын арга барилаар хичээллэж байв. Өмнөх амьдралдаа байгаагүй сайн формд би орсон доо. Өнөөг хүртэл Радугийн сургасан нь миний дасгалын суурь болж байгаа».

 

Хөгшрөлт

«Хөгширч буйдаа тайван ханддаг. Эцсийн эцэст  энэ бие галбиртай холбоотой  ёстой дэгжин дурсамжууд надад байгаа. Надтай адилхан гэдэг охиноороо  тохуурхах дуртай. “Миний өмнөх үсийг чи авчихсан байна. Алив буцаагаад аль” эсвэл “миний өмнөх хөлийг чи авчихсан юм уу, алив буцаад өг” гээд л нэхнэ. Тэр хариуд нь инээгээд л “Одоо миний ээлж” гэдэг. Зөв л дөө».

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 10 цаг 0 мин Махны үнэ өсөлттэй байна 10 цаг 2 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 3 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 10 цаг 5 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 10 цаг 6 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 10 цаг 8 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 10 цаг 10 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 10 цаг 13 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 10 цаг 16 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 10 цаг 18 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 10 цаг 22 мин Жанжин 10 цаг 31 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 14 цаг 15 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 14 цаг 22 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 14 цаг 27 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 14 цаг 32 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top