x

Орондоо “ододтой”: Алдартнууд сексийн тухай

КРИССИ ТЕЙГЕН

Тэрбээр 2014 онд нэгэн гялбаа сэтгүүлд ярилцлага өгөхдөө, Оскарын эзэн нөхөр Жон Леженттай  олны хөлийн газар “сахилгагүйтээс” буцахгүй гэсэн байв. “Бид хамаатан саднаа эргэхээр Тайланд руу  онгоцны нэгдүгээр ангиллаар нислээ. Бид хоёулаа чармай нүцгэн нэг бүтээлэг дор хэвтэж явлаа. Ёстой л  зөгнөлийнх байжээ! гэж ярьжээ

ШЕР

Наяад оны эхээр Шер, Том Круз хоёр хамт амьдарч байсныг мэдэх үү? Түүнээс бараг гучаад жилийн дараа Крузыг “топ-5” нууц амрагийн тоонд  итгэлтэйгээр оруулж болно гээд “Тэр орондоо маш халуун, ер нь зүгээр залуу шүү” хэмээн нэмж хэлжээ.

КЭМЕРОН ДИАС

Цайвар үст “Чарлийн сахиусан тэнгэр” дандаа залуу харагдах нууцаа тайлахдаа “Ихээхэн ус, ихээхэн инээд, ихээхэн секс. Хамгийн сүүлчийнх нь их чухал”  гэсэн байв!”

АНЖЕЛИНА  ЖОЛИ

Жүжигчин өөрийн сексийн өнгөрсөн үеийг одоо цагаар ярьдаг.  Тэрбээр Вивьен, Нокс хоёрыг тээж байсан үеэ ярихдаа, “Ихрүүд  Брэд хоёрын тачаалыг тасалж чадаагүй. Харин ч эсрэгээр! Жирэмсэн үе  сексийн шилдэг цаг. Орондоо  илүүтэй  их  уран сэтгэмжтэй байх хэрэгтэй болдог. Жинхэнээрээ  таашаал авдаг” гэсэн байв.

ЖЕССИКА СИМПСОН

Жессика Симпсон  сексийн тухай ярихаас хэзээ ч буцахгүй. 2012 онд жирэмсэн болсноо хуваалцахдаа ярианы сэдэв гэнэт секс рүү шилжиж “Би зогсож чаддаггүй!” гэж дуу алдсан байдаг.

ЖОННИ ДЕПП

“Миний хувьд анхных нь “секс, рок-н-ролл” стилиэр байлаа. Миний анхны секс машины арын суудалд байлаа. Надтай унтсан бүсгүй манай хамтлагийн шүтэн бишрэгч байлаа. Гайхалтай сайхан... Дурсах юм их байна!” гэж жүжигчин сэтгүүлчдэд ярьжээ.

ВЕНСАН КАССЕЛЬ

Маш богиноор: “Би хэзээ ч Женнифер Энистоныг цохихыг хүсээгүй”.

ЛЕДИ ГАГА

“Би секст үнэхээр дуртай! Сенсорын ой санамж гэж маш агуу. Дөнгөж бодоод л би дур тавьж чадна” гэж тэр ярьжээ.

МЭРИЛИН МОНРО

“Түүнд хайртай гэдгээ өчүүхэн төдий ч ойлгуулахыг оролдоогүй бол эр хүнтэй унтаад мөнгө авч болохгүй” гэж тэрээр ярьдаг байв.

ЛИНДСИ ЛОХАН

 

“Танихгүй хүнтэй секс яриад эхэлбэл ээжий минь ална. Гэхдээ би моногамын харьцаанд одоо байдаг.  Би хэд хэдэн хүнтэй уулздаг. “Том хотын секс" кино  миний сэтгэлийг эргүүлээд хаячихжээ. Тэнд л бүсгүйчүүд асар олон тооны эрчүүдтэй унтаж болдог” гэж од ярьсан нь хэвлэлээр баахан шуугиулав.

ОДРИ ХЕПБЕРН

“Дур  таашаалыг хэмжих аргагүй. Тачаангуй гэдгээ харуулахын тулд надад унтлагийн өрөө хэрэггүй. Би бороон дор алим хурааж байхдаа ч  дур булаам байж чадна” гэж түүний ярьсныг зарчмаа болгохоор тэмдэглээд авахад илүүдэхгүй.

ХАЙДИ КЛУМ

Гэр бүлийн харьцаанд тачаангуй чанараа барихын тулд бие биендээ ихээхэн сюрприз  барих хэрэгтэй гэж супер модель үздэг аж. Жишээлбэл, түүний нөхөр байсан Сил  гэнэтхэн  эхнэртээ  дөхөж очоод чихэнд нь “Хонгор минь, 18.00 цагт унтлагийн өрөөний шүүгээнд уулзъя” гэдэг байж. Түүнтэй уйдах аргагүй?

ЖЕЙСОН СТЭЙТЕМ

Сексийн тухай ярианд  гүн ухаан талаас хандана гэж хэн бодох билээ. “Эмэгтэй хүн бол үнэтэй коньяк. Бүгдэд таарахгүй, халдах аргагүй. Түүний амт, хатууг цөөхөн хүн мэдэх ёстой. Хэрэв олон хүн түүнийг мэддэг бол тэр нь коньяк биш гоожуурын шар айраг” гэж  тэр айлтгав.

ГВИНЕТ ПЭЛТРОУ

Холливудын тохитой, томоотой  эмэгтэйчүүдийн нэг сексийн дуртай байрлалын тухай ярихдаа “Надад ямар нь ч таалагдана” гэсэн байв.

ЖАДА ПИНКЕТТ-СМИТ

Смитийн хосууд зөвхөн дэлгэцнээ биш, орондоо ч шинэ санаачлага гаргах дуртай: Бид чинь зөгнөлөө ургуулдаг хүмүүс. Хэрэв түүнд оффисийн түлхүүр байгаа бол яагаад нэгэн орой би түүний нарийн бичгийн дарга болж болдоггүй билээ? Эсвэл гэрээ хүрэх замдаа замын хажууд зогсоод... гэх мэтээр Жада ярив.

ОЛИВИЯ УАЙЛД

2012 онд тэр нөхөр Жейсон Судейкисын талаар  ярихдаа “Сексдээ тэр Кенийн марафон гүйгчид шиг” гэв. Хурдаар уу эсвэл тэсвэрээр үү гэдгийг Уайлд тодруулаагүй.

БЕЙОНСЕ

Түүний амьдралын тухай баримтат кинонд соул-дуучин маань “Хэрэв надад  маш аймшигтай, цаашлах нь аймшгийн болсон бол Make Love to Me дууг сонсох эсвэл нөхөртэйгээ сексдэх хэрэгтэй болдог гэсэн байгаа.

СКАРЛЕТТ ЙОХАНССОН

“Хэрэв би хүсэлдээ автаж  ямар нэгэн онцгой зүйл хүссэн бол машины арын суудал ганц хэрэгтэй зүйл болно доо!”

ЕВА МЕНДЕС

“Би бүх 50 мужид сексдсэн. Голчлон залуугийн явдал. Цэвэр агаар нөлөөлсөн ч байж болно” гэж ярьсан хувийн дээд амжилттай  бүсгүй юм даа.

МИРАНДА КЕРР

Төгсрөхөд төгсгөл үгүй гэдэгт тэр итгэдэг. Өөрийн нөхрөө намайг шүүмжил гэж би хэлдэг. Секст хүртэл төгсрөхийг би хүсдэг гэж тэр хэллээ. Эротик туршилтуудынхаа талаар  тэр хэлэхдээ  тэнгэрт дур тавьж байлаа. Ганцаараа, бас хоёулаа гэж тэр сонсгожээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 10 цаг 4 мин Махны үнэ өсөлттэй байна 10 цаг 6 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 7 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 10 цаг 9 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 10 цаг 10 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 10 цаг 12 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 10 цаг 14 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 10 цаг 17 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 10 цаг 20 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 10 цаг 22 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 10 цаг 27 мин Жанжин 10 цаг 35 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 14 цаг 20 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 14 цаг 26 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 14 цаг 31 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 14 цаг 37 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top