x

СЕХ: Санал тоолох төхөөрөмж цаасан баримт үлдээдэг тул гомдол гарвал шалгах боломжтой

Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмж нь олон төрлийн цаасан баримт үлдээдэг учир ямар нэгэн гомдол гарсан тохиолдолд шалгалт хийх боломжтойгоороо давуу талтай гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийжээ.
ШИНЭ эвслийн удирдлагууд, албаны холбогдох хүмүүсийг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгалаа

Энэ ажлын үеэр шалгалтын явцад зарим нэг хэсэг дээр хариуцсан ажилтны хариуцлага алдсанаас болж санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай тооцоолж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслийн зүгээс тагнуулийн байгууллагад болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна.

Уг гомдлын мөрөөр шуурхай шалгалт явуулж гомдол гаргасан ШИНЭ эвслийн удирдлагууд, албаны холбогдох хүмүүсийг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгалаа.

Саналын хуудсуудыг төхөөрөмжид уншуулан санал хураалт дуусмагц төхөөрөмжийн тайлангийн хуудсыг нийт ажиглагчдад өгсний дараа төхөөрөмжийн дүнг төв серверт дамжуулдаг

Шалгалтыг ШИНЭ эвслийн удирдлагуудын хүсэлтээр өөрсдийнх нь сонгосон хэсэгт очиж шалгалтыг хийхдээ дараах зарчмаар хийжээ. Уг ажилд оролцсон нам, эвслийн ажиглагчдаар 15 ширхэг туршилтын саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгэн төхөөрөмжүүдэд уншуулж, гарсан үр дүнг дахин хяналтын тооллого хийж, гараар тоолон нийт оролцсон хүмүүсээр төхөөрөмжийн үр дүн санал тоолох төхөөрөмжийн үр дүнтэй таарч байгаа тухай тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Санал тоолох төхөөрөмжийг ажиллуулж эхлэнгүүт тэг тайлан хэвлэж ажиглагчдад өгдөг бөгөөд дараа нь саналын хуудсуудыг төхөөрөмжид уншуулан санал хураалт дуусмагц төхөөрөмжийн тайлангийн хуудсыг нийт ажиглагчдад өгсний дараа төхөөрөмжийн дүнг төв серверт дамжуулдаг гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 31 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 46 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 47 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 49 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 50 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 52 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 53 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 55 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 28 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 29 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 31 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 32 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 40 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 42 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 43 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 44 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top