x

Д.Ширмэн: Бидэнд айх зүйл байхгүй

Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Ширмэний иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгнээс хүргэж байна. 

Д.Ширмэн:

Сонгууль гэдэг бодлогыг өрсөлдөөн байх ёстой. Харамсалтай нь, өнөөдөр байдал ийм биш байна. 
Би энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, эрхэм гишүүн Л.Элдэв-Очир нарт хандаж, цэвэр өрсөлдөе  гэж уриалмаар байна.  Их хурлын дарга шиг зангарагтай бай.  Манай нэр дэвшигчид сумдаар уулзалт хийгээд явахад биднийг хүн дагаж, бичлэг хийж байна. Яах гэж ингэж байгаа юм бэ? 
Төрийн том аппарат дагуулж явж байж яагаад биднээс айгаад байгаа юм. 
Монголчуудыг талцуулж, хөдөө орон нутгийнхний хооронд нь муудуулцах арчаагүй явуургүй ажлаа зогсоо.  
Хэн нэгэн эндээс сонгогдоод явахад Баянхонгорт Баянхонгорынхон л үлдэнэ. 
Би улстөрийн соёл гэдгийг энэ хүмүүст ойлгуулахыг хичээж байна. Хойч үедээ зөв соёл, зөв бодлогыг үлдээмээр байна. Алийн болгон бид талцаж, хуваагдаж хоёр тийшээ явах вэ? 
Төрийн хүн, төрийн өндөр албан тушаалтан хүн хүмүүсийг араасаа зөв зам руу дагуулах ёстой. Ямар ч хүн зөв мөртэй мөртэй, дараа нь хэний ч өмнө инээгээд явж чаддаг байх ёстой. 

Сонгуулийн өдрүүдэд манай нэр дэмжигчдийг асар ихээр гүтгэлээ.  Манай нэр дэвшигчдийг нэр дэвших сургаар сошиалаар АТГ-т “баривчлуулчихсан”. Яллагдагчаар татагдсан, баривчлагдсан гэсэн маш их гүтгэлгийг тараасан. Одоо ч манай нэр дэвшигчдийг элдэв худлаа мэдээллээр харлуулж байна.
Сонгуулийн сурталчилгаа дуусах өдрүүдэд ямар үйл явц өрнөхийг хэлэхэд хэцүү. Троллууд хуурамч хаягнаас худлаа мэдээлэл, зурган эвлүүлэг тарааж байна. Манай хонгорчууд үнэн худлыг ялгах ухаантай гэж би итгэж байна. 
Бид бүгдээрээ нэг үндэс угсаатан, адилхан монголчууд, нэг гарвалтай баянхонгорчууд.  
Сонгууль гэдэг үзэл бодлын мэтгэлцээн, хийх ажлын уралдаан болохоос биш, албан тушаалын наймалцаан, эрх мэдлийн тэмцэл, албан тушаал, төрийн эрх мэдлээр далайлгах зүйл биш,  уучлаарай.  
Айл гэр болгон орлоготой, иргэн болгон ажилтай байх л бидний зорилго.  Хүн таатай орчинд амьдраад ирэхээрээ сэтгэл сайхан тэнүүн байдаг. Бидний хамгийн үнэтэй зүйл бол монгол хүн. Эрхэм монгол хүн таныг мэргэн сонголт хийгээрэй.  Гэр бүл, үр хүүхэд, элгэн садныхаа төлөө сонголтоо хийгээрэй гэж хэлмээр байна. 
Сонгууль болгоноор мөнгө тараах гэсэн асуудал яригддаг. Мөнгө тараадаг үнэгүй зүйл гэж байдаггүй, дараа нь татвар чинь нэмэгдэнэ, эргүүлээд танаас авчихна. Иймээс мөнгөнд бүү хууртаарай. Танд мөнгө өгч байвал ав. Гэхдээ үзэл бодол, итгэл үнэмшлээрээ сонголтоо хийгээрэй.
Эцэст нь царцаа гэж дайсан бидэнд бий. Баянхонгорт царцаа ирчихсэн байгаа шүү. 
Баянхонгорчууд бидний хувь заяаг "царцаа" шийдэхгүй, тэд “нисээд” л явчихна. Хонгорчууд бид өөрсдөө хувь заяагаа шийдэх ёстой шүү гэдгийг хэлмээр байна. Та бүхэндээ амжилт хүсье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 22 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 37 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 38 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 40 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 41 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 43 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 44 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 47 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 20 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 20 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 21 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 22 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 23 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 32 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 33 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 34 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 35 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top