x

СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардлаа

Ардчиллын анхдагч, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл болон МоАХ-ын гишүүд, анхдагчид, ардчилсан үзэлтэй залуус "Дарангуйлагчийг давраахгүй!" цуглааныг С.Зоригийн хөшөөний дэргэд зохион байгуулсан билээ. Тус цуглаанд оролцогчид цагдан хоригдоод байгаа нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг тухай шаардлага хүргүүлээ.

Э.Бат-Үүл “Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг цагдан хорьсон. Энэ бол өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй зохисгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Сонгуулийн үед нэр дэвшигчийг цагдан хорих шаардлага гарсан бол СЕХ-ны шийдвэрээр цагдан хорих хуультай. Шүүх байгууллага ингэж ард түмний сонгох, сонгогдох эрх рүү халдах эрх байхгүй. Тиймээс өнөөдөр бид С.Зоригийн хөшөөний дэргэд цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар цуглаанд оролцогчдын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардаж байна.

СЕХ энэ асуудлыг өнөөдөр хуулийн дагуу шийдэх ёстой. Сонгуулийн хугацаанд төрийн үндсэн эрх мэдэл СЕХ-д шилжиж очдог хуультай. Уг шаардлагад “СЕХ-д шаардлага хүргүүлэх тухай: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө яаран сандран МУ-ын Сонгуулийн тухай хууль зөрчиж, СЕХ-ны шийдвэргүйгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын зургаан нэр дэвшигчийг баривчилж, цагдан хорилоо. Тиймээс хууль бусаар цагдан хорьсон нэр дэвшигчдийг 48 цагийн дотор нэн даруй суллахыг шаардаж байна. "Дарангуйлагчийг давраахгүй!" сэдэвт цуглаанд оролцогчид” гэсэн байгаа гэв.

СЕХ-НД НЭР ДЭВШИГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ, БАРИВЧЛАХ ТАЛААР ЯМАР НЭГЭН ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН АЛБАН БИЧИГ ИРЭЭГҮЙ

СЕХ-ны хуулийн хэсгийн дарга н.Бат-Эрдэнэ “Уг шаардлагыг бид хүлээн авлаа. Өнөөдрийн хүртэл аль нэг байгууллагаас СЕХ-нд нэр дэвшигчийг цагдан хорих, баривчлах талаар ямар нэгэн зөвшөөрөл хүссэн албан бичиг ирээгүй. Тиймээс бид энэхүү шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад танилцуулна. Сонгуулийн санал авах үйл ажиллагаа ойртсон байгаа учир манай СЕХ-ны гишүүд санал авах байруудаар томилолттой ажиллаж байгаа. Гэхдээ би энэ шаардлагыг танилцуулаад хариу хүргүүлэх болно” гэлээ.

Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 15 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 30 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 31 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 33 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 34 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 36 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 37 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 40 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 12 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 13 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 14 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 15 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 16 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 24 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 26 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 28 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top