x

УИХ-ын ээлжит сонгуулийг “Бодлогод Залуусын Хяналт” ТББ хөндлөнгөөс хянана

УИХ-ын ээлжит сонгуулийг угтан ХЭҮК-оос  "Нээлттэй нийгэм форум" ТББ-тай хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" уулзалтыг "Сонгох эрх ба Залуучуудын оролцоо" сэдвийн хүрээнд энэ сарын 18-нд зохион байгуулав.

“Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа хэлэхдээ, “Сонгуулийн үеэр, 100 хэсгийн хороонд иргэний нийгмийн ажиглалтад гаргахаар бүртгүүлж байна. Бид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу тогтсон аргачлал боловсруулах, санал авах байрны нээлт, санал тоолох үйл явц, саналын дүн гаргахад хяналт тавина. Энэ жил 9 дүүргийн 100 хэсгийн хороонд ажиллахаас гадна 5 аймагт 30 ажиглагч 15 хэсгийн хороонд ажиллах гэж байна. Орон нутагт ямар дүн гарах нь сонирхолтой байгаа. Энэ жил коронавирусний улмаас олон улсын ажиглагч нар байхгүй тул бидэнд өндөр хариуцлага ноогдож байгаа. Бидэнд одоогоор тулгамдаж байгаа асуудал нь санал авах байрнаас хамаарч иргэний нийгмийн ажиглагч нарыг  намын ажиглагч нартай хувааж, тогтсон цагаар оруулна гээд байгаа.  Иргэдийг төлөөлж иргэний нийгмийн ганцхан хөндлөнгийн ажиглагч байна. Иймээс манай байгууллага санал авах байранд  24 цаг сууж ажиллах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо руу өгөх шаардлагатай болоод байна. Сонгуулийн өдөр нийт хэсгийн хорооны 50 хувьд нь хяналтын тооллого буюу гар тооллого хийнэ. Сонгуулийн үеэр гарсан нийтлэг зөрчлийг энэ сарын 26-нд мэдээлнэ” гэлээ. 

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Билгүүн хэлэхдээ, “Өмнөх сонгуулийн туршлагаас харахад, залуучуудийн ирц маш муу байсан. Харин энэ жил  80-90 хувь нь оролцох магадлалтай гэсэн судалгаа гарсан. Энэ маш өндөр тоо. Мөн өнөөдрийн хэлэлцүүлгээр сонгогчдын боловсролын тухай ярилцлаа. Зөв сонголт хийхэд мэдээллийн хүртээмжтэй байдал маш чухал байна. ХЭҮК-оос сонгуулийн бүх хэсгийн хороодод, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэйгээр  сонгуулийн хэрэглэгдэхүүнээ байршуулж байгаа эсэхэд  мониторинг хийж байна. Удахгүй зөвлөмж гарна. Одоогоор  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгууль өгөх орчин хүртээмжгүй байна. Тухайлбал, сонгуулийн суртчилгаа, тараах материалыг харааны бэрхшээлтэй хүн уншиж чадахгүй. Үүнийг баррель үсгээр бичих хэрэгтэй. Сонгууль бүх хүмүүст хүртээмжтэй, бүх нийтийнх байх ёстой. Сонгуулийн үеэр бөөгнөрөл үүсгэхгүй байхын тулд ОБЕГ, ЦЕГ-аас зохицуулалт хийнэ. Сонгогчид халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж санал өгөөрэй” гэв. 

Нээлттэй нийгэм форумын эрхзүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан хэлэхдээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд батлагдсан түүхэн чухал баримт бичиг. Энэ тунхаглалыг сайн судалж үзвэл, эрх болгон цаанаа үүрэг хариуцлагыг хүлээлгэж байдаг юм байна. Тиймээс сонгох эрхийг эдлэхдээ саналын хуудсанд нэр дугуйлна гэж өнгөцхөн ойлгож болохгүй. Иргэн сонголтынхоо төлөө  хариуцлага хүлээнэ гэсэн санаа юм. Сонгогдоод гараад ирсэн хүнийг хариуцлагагүй, хийсэн юмгүй гэж ярих нь сонголтоо л буруу хийсэн байна гэсэн үг. Тиймээс сонгуулийн өмнө бид ажил хийх хэрэгтэй. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийг танилцуулж, өмнө хийсэн ажлаа тайлагнахад сонгогч дүн тавих ёстой” гэв. 

Оюу толгой хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сүхгэрэл хэлэхдээ, Манай байгууллагаас санал авах байранд, сонгуулийн үеэр олон хүмүүс цугларах учраас хүний эрүүл мэндийг хамгаалсан нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулсан мэдэгдэл гаргасан. Засгийн газрын 188 дугаар тогтоолд коронавирусний халдварын үед сонгууль явуулахдаа, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалсан байдлаар сонгууль явуулна гэж заасан байна. Гэтэл бодит байдлыг харахад, сонгуулийн суртчилгааг амны хаалтгүй, тогтоосон зай барихгүй, нэг дор бөөнөөрөө цугларах зөрчил ажиглагдаж байна. “Олон Улсын ардчилал ба сонгуулийг дэмжих хүрээлэн” цар тахлын үеэр сонгууль явуулсан 5 улсын туршлагыг судалж зөвлөмж гаргажээ. Үүнд, хүмүүсийг олноор  цугларуулахгүй байх, сонгуулийн суртчилгааг шуудангаар илгээх, сонгогчидтой биеэр  уулзалгүй, цахим хэлбэрээр суртчилгаа явуулахыг зөвлөжээ. Энэ зөвлөмжийг үзэж, танилцах хэрэгтэй байна. Мөн энэ мэдэгдлийн  өмнө, сонгуульд нэр дэвшиж байгаа хүн баривчлагдаж, амиа алдаж, түүнчлэн хоригдсон хүмүүс нэр дэвшиж байгаа талаар мэдэгдэл гаргаж байсан. Эдгээр  мэдэгдлээ олон нийтийн сүлжээнд нээлттэй байршуулсан байгаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 16 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 31 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 32 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 34 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 35 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 37 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 38 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 40 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 13 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 14 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 15 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 16 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 17 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 25 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 26 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 29 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top