x

ХХЗХ: Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хуулиа дагаж мөрдөхийг зөвлөж байна

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22, 48 дугаар зүйлийн 48.11, Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 тоот хамтарсан тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд радио, телевизээр нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт, мониторинг хийж байна.

Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхний 14 хоногийн байдлаар нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хууль тогтоомжийг дээдлэн ажиллаж байгаа хэдий ч сурталчилгааны хоёрдугаар 7 хоногт мэдээллийн хөтөлбөрөөр гарч буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ нь хоногт таван минутаас хэтрэх хандлагатай байна.

Иймд радио, телевизийн өөрийн редакцид бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой цаг үе, үйл явдлын шинжтэй (шүүх хурал, Улсын онцгой комиссын мэдээ, тэмдэглэлт арга хэмжээ, үйл ажиллагааны нээлт, олон улсын хамтын ажиллагаа, хурал зөвлөгөөн гэх мэт) сурвалжлага мэдээ, мэдээний давталтаар нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол зөвхөн нэр дэвшигчийн яриа өгсөн хугацааг нэр дэвшигчийн талаарх хуулиар тогтоосон мэдээний 5 минутад хамааруулж тооцогддог болохыг анхаарч ажиллана уу.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу нэр бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд сануулах арга хэмжээ хүргүүлсэн, түүнчлэн хууль, журам зөрчсөн байж болзошгүй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн талаарх хяналтын дүн мэдээллийг Цагдаагийн төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна.

Иймд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч та бүхэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгүүд, 46 болон 48 дугаар зүйлүүдийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

2020.06.16

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 13 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 28 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 29 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 31 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 32 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 34 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 35 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 37 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 10 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 11 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 12 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 12 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 14 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 22 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 23 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 26 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top