x

Улсын хэмжээнд тойргоос тойрогт 4,223 сонгогч шилжжээ

“Сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлдэг. 

Тэгвэл сонгогчдын нэрийн жагсаалтад ямар хүмүүс нэмж бүртгэгдэж болдог болон сонгогчийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өглөө. 

Сонгогчийн нэрсийн жагсаалтад

  • Огт бүртгэлгүй байсан
  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүс сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэгдэж болдог байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.13-д заасны дагуу 2020 оны  зургаадугаар сарын 3-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн нам, эвслийн хүсэлтийг үндэслэн

  1. МАН
  2. АН
  3. Зон олны нам
  4. ШИНЭ эвсэл
  5. Зөв хүн электорат эвсэл
  6. Хөгжлийн хөтөлбөрийн нам
  7. Монголын ногоон нам
  8. Та бидний эвсэл
  9. Ард түмнээ хайрлая нам
  10. Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэлд сонгогчийн нэрийн жагсаалтын холбогдох хэсгийг буюу өөрөөр хэлбэл өөрийн нэр, эцэг эхийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээллийг цахим хэлбэрээр нэг удаа хүргүүлсэн.

Зургаадугаар сарын 3-ны өдрөөс хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор сонгогчийн нэрийн жагсаалт бас өөрчлөгддөг.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч шилжих талаар /УИХ-ын сонгуулийн тухай хууль /

  • 24.1. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2. Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3. Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

Дээр тодруулсан найман субъект нь зургаадугаар сарын 2-9-ний өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд нотлох баримтаа бүрдүүлээд шилжих боломжтой. 

Улсын хэмжээнд тойргоос тойрогт нийт 4,223 сонгогч шилжсэн. 

Үүнд,  

  • Аймагт 1,652
  • Дүүрэгт 2,571 хүн шилжсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүх материалыг цахимжуулж үндсэн санд оруулсан. Өөрөөр хэлбэл бид аль  ч мэдээллийг ямар ч тохиолдолд үзэж, шалгах боломжийг бүрдүүлсэн” гэдгийг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 14 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 29 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 30 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 32 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 33 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 35 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 36 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 39 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 11 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 12 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 13 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 14 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 15 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 23 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 25 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 27 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top