x

​ИР

УЛСТӨРЧИЙН ОНЦЛОГ

Хэн бүхэн хүсээд байхааргүй зовлонт гэмээр ажил, мэргэжлийн нэг нь улстөрч. Үргэлж бие бариастай. Үг алдах эрхгүй. Уурлаж баярлах, уйлж инээх нь хязгаартай. Байнга зангиатай. Гутлаа тосолсон, өмд индүүдлэгтэй. Олны хийгээд камерын өмнө үг хэлэх үүрэгтэй, бас донтой. Хэтрүүлбэл цөмөрнө, хэлэхгүй удвал мартагдана. Гол нь алдаж хэлэх эрхгүй. Үг нь хурц дайчин, шинэ санаатай, олны анхаарлыг татсан байх өндөр шалгууртай. Энэ бол улстөрч хэмээх ажил, мэргэжлийн онцлог.

Олны өмнө хэн нэгэн алгадвал нөгөө хацраа тавьж өгөх тавилантай. Огиудас хүрэм өмхий үгээр утахад бөөлжихгүй залгиж чадвал рейтинг нь өсдөг, эс чадвал доромжлуулсан дээрээ нэмээд нэр хүндээ алдаж хохирдог. Жирийн иргэн чоно агнавал хийморио сэргээсэн болно, малын дайсан агнаж гэж шагнуулна. Харин улстөрч бол агнасан чонотойгоо хамт “хэвлэлийн баатар” болно. Энэ бүхэн бол улстөрч хүний зовлон.

ШИНЭ ХҮН

Ийм л эрх чөлөөгүй, УИХ-ын гишүүн гэх “том” хаягтай ч, бодит байдал дээр бараг л “сэтгэлийн шоронд” амьдардаг нь Монголын улстөрчдийн ерөнхий дүр төрх. Сул иргэний чөлөөт амьдралтай харьцуулахад бараг л “там” гэж болох энэхүү орчин зарим улстөрчийн хувьд “диваажин” байдаг бололтой юм. Тэндээс гарах, явах тун дургүй. Шинээр орох гэж дурлан зүтгэдэг нь бас олон. Зарим нь гэрээ засах гэж шунаж улс төрд ордог бол, үнэхээр төрөө засах гэж хүсч УИХ-д нэр дэвшдэг нь ч бий. Тийм нэгэн баттай төлөөллийн нэг нь УИХ-ын 22 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй эрх чөлөөний манаач-хуульч Баттөмөрийн Энхбаяр юм. Ардчилсан нийгэмд хуульч бол хүний эрх, эрх чөлөөний манаач байх үүрэгтэй гэдэг утгаар Б.Энхбаярыг мэргэжлээр нь ийн тодотгов.

Баттөмөрийн Энхбаяр бол Монголын улс төрийн дээд эрэмбэ-Улсын Их Хуралд анх удаа нэр дэвшиж байгаа шинэ хүн. Харин Улсын Их Хуралд нэр дэвших хүртэлх улс төрийн замналаараа бол бэлтгэгдсэн хүн. Шинэ хүн гэдэг нь нэр цэвэр, бэлтгэгдсэн хүн гэдэг нь туршлагатай гэсэн үг.

ЦҮНХ

Хуульч Б.Энхбаяр улс төрд хэзээ ч “цүнх баригч” байгаагүй. Тэр өнөөдрийг хүртэл хоёр төрлийн л цүнх барьжээ. Нэг нь сурагчийн, нөгөө нь багшийн. Мэдээж дандаа өөрийнх нь цүнх. Дорнодод төрж, арван жилээ тэндээ төгссөн. Багшийн гэр бүлд төрж өссөн Б.Энхбаяр ажлын гараагаа мөн л багшаар эхэлсэн. Дөнгөж 22 настайгаасаа 1998-2004 он хүртэл, хуульчийн мэргэжлээрээ багшилжээ. Үндсэн хуулийн “загалмайлсан эцэг” Б.Чимид гуайн “баруун гар” болж “Эцэг хууль”-ийн эх нооргоос эхлээд бичиг цаасны хамаг хар бор ажлыг нугалах ажлыг голлосон бөгөөд хожмоо УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Монголын нэртэй хуульч, гавьяат багш С.Төмөр агсны гарын шавь гэдгээрээ Б.Энхбаяр бахархдаг. Монголын топ хуульчдын толгой-багш нарын гарын шавь болж явах нь, бараг тэднийг цүнхийг барих ч хуульч хүнд бахархах мэргэжлийн амбиц билээ.

ЛИФТ

Хуульч Б.Энхбаяр улс төрд, МАН-д лифтэнд суугаагүй “бор зүрх”-ээрээ яваа залуусын нэг. Бараг үеийнхнээсээ, бүр доод үеэсээ ч ганцаар лифтний гадна үлдсэн гэж болно. Түүний улс төрд явсан он жил, хашиж байсан албан тушаалууд үүнийг батална. 1996 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын маргааш нам нь сонгуульд ялагдсан байх үед өндөр бор залуу МАН-ын байр руу орсон нь Б.Энхбаяр байлаа. Энэ бол түүний улс төрийн эхний бөгөөд, цаашдаа урвахгүй, өөрчлөхгүй явах цорын ганц сонголт. Түүнээс хойшхи 24 жилд Газрын харилцааны газарт, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуульч мэргэжлээрээ ажиллажээ. МАН-ын хоёр ч даргын орон тооны хуулийн зөвлөхөөр нь, мөн УИХ дахь намын бүлгийн хуулийн зөвлөхөөр хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд ажилласан байна. Ийм л урт цаг хугацааны дараа, одоо л УИХ-д нэр дэвших мандат авч буй нь Б.Энхбаярыг ямар нэгэн бүлэг фракцгүйг илтгэнэ. Гэтэл өглөө намд элсээд өдөр нь сайд болдог, маргааш нь УИХ-д нэр дэвшиж “тооно”-оор ордог “сразу майор”-ууд, хун тайж нар МАН, АН-ын аль алинд бий. Б.Энхбаяр бол тэдний нэг биш бөгөөд тэднээс огт өөр замаар явж иржээ. Мэдээж, 24 жилийн турш л лифт хүлээдэг тэнэг хүн ч гэж хаана байх билээ. Намын хоёр ч даргын яг дэргэдийн зөвлөх явж, УИХ дахь бүлэгт хуулийн зөвлөхөөр ажилласан хүнд боломж, сонголт огтхон ч гарч байгаагүй гэвэл бас л худлаа. Хамгийн гол нь Б.Энхбаяр лифтээр дээшлэн хэн нэгний халаасанд багтаж, Баттөмөрийн гэх эцгийн нэрийн өмнө өрөөлийн өөр тодотгол, хаяг нэмэхгүй, өөрөө шатаар өгсөх сонголт хийсээр 24 жилийг өнгөрөөсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэр бие даасан өөрийн үзэл бодолтой, ёс зүй, үнэт зүйлтэй, түүндээ үнэнч. Айлын байтугай, гэрийнхээ ч тооноор орж болохгүйг мэддэг суурь хүмүүжилтэй, сургуулийн боловсролтой, мэргэжлийн ёс зүйтэй л хүн. Монгол Ардын Намд анх хаалгаар орсноос хойш намын болон улс төрийн борог амьдралыг туучсаар 24 жилийн дараа анх удаа тайз руу алхаж Улсын Их Хуралд нэр дэвшсэн жирийн л залуусын нэг.

ОГЦРОХ БОЛЗОЛ

Б.Энхбаяр жирийн нэр дэвшигчдээсээ ялгарах жирийн бус нэгэн онцлогтой. Энэ нь түүний намаас, албан тушаалаас үл хамаарах иргэний эр зориг. Үүнийгээ олон нийтэд харуулсан, бас хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Б.Энхбаярын дэд сайд байхдаа ахалж батлуулсан Бүртгэлийн багц хуулийн дараа ЖДҮ-ийн хэрэг мандав. Салбарын сайд нь өөрийнхөө, УИХ-ын хэд хэдэн гишүүн өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийн нэн хөнгөлөлттэй зээл авсан нь илчлэгдэж нийгмийн дуулиан боллоо. Тэр үед ЖДҮ-ийн зээлийн булхайг бараг сөрөг хүчнээс ч хүчтэй буруушааж, албан тушаалын гэмт хэрэг болохыг нийгэмд зарласан, нийтийг ЖДҮ-чдийн эсрэг уриалсан тэмцэгчдийн гол дүр, тод төлөөллийн нэг нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр байлаа. Энэ нь Монголын улс төрийн түүхэнд албан тушаалынхаа хүлээсэнд баригдахгүйгээр үнэний төлөө, иргэдийнхээ талд баттай зогсож, дэд сайдаар томилсон намынхаа албан тушаалтнуудын эсрэг хүчтэй дуугарсан цөөхөн тохиолдлын нэг мөнөөс мөн. ЖДҮ-ийн булхай лавширч илрэх, эсэргүүцэх бүрт Б.Энхбаярыг дэд сайдаас огцрох болзол байнга дагаж явсан. Тэглээ гээд түүний байр суурь, үнэт зүйлээсээ ухраагүй. Намын бага хурал руугаа орохоос өмнө ЖДҮ-чдийг шударга ёсны хонгилд очих ёстойг хэлээд өөрийгөө жинхэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэдгээ харуулсан. Дараа нь түүнийг сайд нь албан тушаалаас нь чөлөөлүүлсэн юмдаг.

ТЭМЦЭЛ

Б.Энхбаярын хэд хэдэн ярилцлагыг үзлээ. Сонгуульд нэр дэвшсэн зорилго, шалтгаанаа “Улсын Их Хурлаар хийлгэдэг хуулийн хулгайг илчилнэ, улстөрчдийн хийдэг хуулиар зөвшөөрөгдсөн хулгайг таслан зогсооно, шударга ёсны өлсгөлөнгүй болсон цагт ходоодны өлсгөлөн зогсоно” гэх зэргээр ярьжээ. Шударга ёс тогтоохын төлөө чөмгөө дундлан зүтгэе гэх уламжлалт, “жижүүрийн зорилго”-оос арай өөр өнцөг сонсогдов. Байр суурь, үзэл бодолдоо дэд сайд байсан үеийнх шигээ баттай байж чадвал, улс төрийн намын хүлээсэнд багтахгүй, иргэний эр зоригтой энэ эрчээрээ явбал хэлсэндээ хүрэх байх гэсэн итгэл төрөв. Дээрээ хуулийн хулгай гэж байдгийг, яаж хийдэг болон яаж зогсоох аргыг мэдэх хүн гэдгийг нь ажил мэргэжил, хашиж явсан албан тушаалын намтраас нь мэдэв. Өөрийгөө бурхан мэт өргөмжилж, тойрогтоо буян амлаагүй нь, бүтэн Монгол Улс, бүх монгол хүний төлөө л ажиллана гэсэнд нь илүү санагдав. Санаснаар болж УИХ-д сонгогдоод ажиллахын цагт Б.Энхбаярын алсын хараа, том зорилго нь таалагдлаа.
Ер нь хүний нийгэм нэг бол дарангуйллын дор, эсвэл шударга ёс дээр тогтдог. Энэ нь зүй тогтол. Дарангуйлал, дарангуйлагч гэдэг нь ерөнхийдөө хуулийн хулгайч. Өөрөөр хэлбэл, цэргийн эргэлт, эсвэл зөвхөн хуулийн хулгайгаар л дарангуйллыг тогтоодог. Дэлхий түүхүүд ч ийм. Тийм учраас Б.Энхбаярын хуулийн хулгайтай хийх тэмцлийг дэмжих нь сонгогч таны хуулийн хулгайтай хийх тэмцэл юм.

ТОПУУД УУ, ПОПУУД УУ

Б.Энхбаярыг сонгохгүй байж болно. Тэр таны, миний эрх. Гол нь бидний ирээдүйг, сайн сайхан бүгдийг, өнөөдрөөс илүүтэй сайхан амьдрах боломжийг хулгайлж буй хулгайг л зогсоох ёстой. Тэр нь харин хэн бэ? Энгийн бидний хувьд хүн бүр өдөр тутамдаа шударга байж, шударга ёсыг нэхэж, сонгож чадаж байвал ардчилсан, эрх чөлөөт хүний нийгмээ хуулийн хулгайчдаас хамгаалахад оруулж буй хувь нэмэр, бас тэмцэл юм даа. Гэхдээ Улсын Их Хурлын гаднахь... Харин дотор, УИХ-ын танхимд таслах, хууль санаачлах эрхтэй нь хэн байх вэ?

Б.Энхбаярын сонгогдохоор нэр дэвшиж буй УИХ бол төр засах топууд суух ёстой төрийн дээд эрэмбэ. Гэхдээ Монголын супер байгууллага ч бас биш, дандаа суперүүд сонгогдох ч албагүй. Харин хуульч Б.Энхбаяр  шиг мэргэжлээрээ шатлан дэвшсэн улс төрийн карьертай, албан тушаалын шуналгүй, хамгийн гол нь хуулийн болон хулгай хийхгүй явах ёс суртахуунтай, үнэт зүйлтэй, нэр цэвэр, иргэний зоригтой хүмүүсийн л олонлог байх учиртай юм.  Ардчиллын хамгийн том индэр нь парламент, ардчиллын хамгийн том баталгаа нь шударга сонгууль. Энэ талбарыг популизмд, попуудад алдаж болохгүй нь хуульч Б.Энхбаярыг сонгох бас нэгэн бодитой шалтгаан мөн. Төр засгаа популизмд автуулахгүй байх үгүй нь, хөгжлийн бодлого ярьдаг топуудын индэрийг попуудын тодордог тайз болгох эсэх нь таны л сонголт. Монголчууд бид төрдөө сүү өргөн сүсэглэдэг байснаас бус, шүлсээ үсэртэл инээж төр засгаа шоолж суудаг байл уу. Энд инээж байгаа нь буруутай юу, инээлгэж байгаа нь буруутай юу? Тэгэхдээ нэг үнэн бий. Шоолж инээдэг хэсэг нь инээлгэдэг хэдээ шилэн байж сонгодог. Инээлгэдэг хэд нь эргээд инээдэг хэсгээ шоглож улс төр хийдэг. Инээлгэдэг, инээдэг хоёр бие биедээ инээдтэй харагдавч, эцсийн дүндээ хохирч хоцордог нь инээдэг хэсэг буюу сонгогчид бид гэдгээ хүлээн зөвшөөрье. Төр, театр хоёр Төрийн ордонд хамт байх боломжгүйг одоо ойлгоё!  Шударга, ёс зүйг багтаасан сайн төрийг нийтээрээ хүсье. Тийм төр засаг УИХ-ын нэг гишүүнээс, нэг сонгогчийн саналаас эхэлнэ.

УИХ-ын Сонгуулийн 22 дугаар тойрог нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Баттөмөрийн Энхбаярын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 9 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 24 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 25 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 28 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 29 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 30 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 31 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 34 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 7 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 8 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 9 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 9 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 11 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 19 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 20 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 21 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 22 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top