x

Япон улсын 1.2 тэрбум иений буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурав

Япон улсаас манайд "COVID-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл олгож байна. Мөн "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр"-ийн хүрээнд 16 хүнийг Японд сургахаар боллоо. 

Дээрх хоёр үйл ажиллагаа нь Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих юм. Тодруулбал, эхний тусламж нь 1 тэрбум иений, харин боловсон хүчин бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт 249 сая иен зарцуулах юм. Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих Монгол Улс, Япон улсын Засгийн газар хоорондын солилцох ноот бичгүүдэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар өнөөдөр ГХЯ-нд гарын үсэг зурлаа. 

Гарын үсэг зурах ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, энэ ноот бичгүүд Монгол Улсын хөгжилд, ялангуяа "COVID-19" цар тахлын нөхцөлийн хүнд, амаргүй үеийг даван туулахад монголчуудад, Монгол Улсад нэн чухал ач холбогдолтойг онцлов. 

Тэрээр, "Бид нэг тэнгэр дор, нэгэн нарны дор, нэг агаараар амьсгалж хамтдаа амьдарч, нэгэн эрсдэлийг хамтдаа туулдаг ертөнцөд амьдарч байгааг өнөөгийн дэлхий нийтийн нөхцөл байдал маш тодорхой харуулж байна. 

Хүн төрөлхтөн өөрийн өмнө тулгарсан зүйлийг хамтдаа, бие биеэ чинь сэтгэлээр, хүн ёсоор дэмжиж даван туулдаг гэдгийг бидний хамтын ажиллагаа тодоор илэрхийлж харуулж байна. Нэг нэгэндээ сэтгэлийн дэм үзүүлнэ гэдэг нэн чухал эм юм" хэмээн тодотгож Япон улсын тусламжид талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр, халдварт өвчинтэй тэмцэхэд үзүүлж буй тусламж Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг тогтолцоог сайжруулахад тодорхой хувь нэмрээ оруулна гэв. 

 

Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрийн тухайд тэрээр хэлэхдээ, "1999 оноос дэлхийн 16 улсад хэрэгжүүлж буй Япон улсын хөтөлбөрт манай улс 2001 оноос хамрагдаж, 346 монгол оюутан магистр, доктороор сураад байгааг" онцолж, хүн рүү чиглэсэн энэхүү хамтын ажиллагаа нь гадаад бодлогын талаасаа ч тэр Монгол Улсын хөгжил талаас ч тэр нэн чухал, хамтын ажиллагааны хэлбэр гэдгийг тодотголоо. 

Энэхүү хөтөлбөрийн тэтгэлэг нь зөвхөн төрийн албан хаагчдыг төрийн удирдлагаар суралцуулахаас гадна манай улсын хувийн хэвшлийнхнийг хууль эрхзүй, эдийн засгаар сургахад зориулагдана гэдгийг онцлов. Хүнд эрдэм зааж өгөхөөс илүү чухал, илүү өгөөжтэй, найдвартай, ашигтай хөрөнгө оруулалт байхгүй. Тиймээс манай олон залуус Япон улсыг зорьж суралцаж буй нь эргээд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж амьдралд хэрэгжүүлж, олон хүнийг ажилтай, орлоготой болгож Монгол Улсын экспортыг тэлж тэр хэмжээгээр Монголд хөрөнгө оруулж, улс орны хөгжилд түлхэц үзүүлнэ гэдэг итгэж байна гэв. 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ, "COVID-19"-ийн халдварын цар тахал нь дэлхийн хэмжээнд нийгэм, эдийн засагт ихээхэн аюул дагуулж буй хүнд үед улс орнууд сонор сэрэмжээ алдахгүй байхыг чухалчилж, олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Энд Япон улсаас үзүүлж буй тусламж халдварт өвчний тархалтыг хязгаарлах болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 7 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 22 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 23 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 25 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 26 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 28 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 29 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 31 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 4 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 5 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 6 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 6 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 8 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 16 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 17 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 19 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top