x

Нээлттэй засгийн түншлэлийн зорилтыг төрийн захиргааны холбогдох байгууллагууд ахиц дэвшилттэй хэрэгжүүлж байна

Монгол Улс олон улсын “Нээлттэй засаг түншлэлд” нэгдэн орсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I” болон “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”-ийг тус тус амжилттай хэрэгжүүллээ.

Дээрх хоёр төлөвлөгөөний үр дүнд суурилж  2019-2021 онд хэрэгжүүлэх “үйл ажиллагааны төлөвлөгөө-III”-г баталсан. Уг төлөвлөгөө нь голлох салбаруудыг хамарсан 13 зорилтын хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд уялдаж ажиллах нөхцөлийг бий болгоход чиглэсэн. Тухайлбал: 

-  Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн зарим үйлчилгээг цахим болгох, иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх /smart.gov.mn/, “иргэдэд нээлттэй 1111 төв”-ийн системийг шинэчлэн өргөжүүлж, худалдан авах ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах зорилгоор бие даасан агентлаг байгууллаа. Ингэснээр төр, иргэн, иргэний нийгмийн байгууллага хамтрах,  төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломж нэмэгдсэн байна. Төрийн бодлого, төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангахаар 2019 оныг “төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудаар “иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа” авч үр дүнг төрийн бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээнд тусгах ажлыг хийж байна.  

-  Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цахим болгох зорилтын хүрээнд сургуулийн цахим бүртгэл, сургалтын байгууллага эцэг эхчүүдийн эргэх холбоо, цахим хичээл, зайн сургалт, хүний биеийн ерөнхий шинжилгээ, эмнэлэгийн хяналтыг цахимжуулж мөн иргэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарт хяналт тавьдаг системийг бий болгож байна.  

-  Уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж  зөв зохистой ашиглах, иргэдэд тэгш хүртээх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. Үүнд: Хууль зөрчсөн иргэд, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байна.  Мөн “Байгаль орчин аялал жуулчлалын төрийн захиргааны төв” байгууллагаас хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулж батлуулан 2018-2040 он хүртэл хэрэгжүүлж байна.

Монгол Улсад нээлттэй засаг түншлэлийг төлөвшүүлэх, үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилдаг, төсөл хөтөлбөр болон донор байгууллагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Бидний түншлэгч болон НЗТ-ийн гишүүн орнууд та бүхэнд тогтмол мэдээллээ хуваалцаж, холбоотой ажиллаж байгаад мөн талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 27 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 42 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 43 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 45 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 46 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 48 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 49 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 52 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 25 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 25 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 26 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 27 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 37 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 38 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 40 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top