x

Р.Амаржаргал кабинетээ зарлачихвал АН сонгуульд яллаа

“Сэрэлт” киноны орос эмч “Жамц сайн, сайн” гээд эрхийгээ гозойлгодог хэсэг байдаг даа. Яг тийм зүйл өчигдөр болов. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн дараа байгуулах Засгийн газрынхаа тэргүүнээр Р.Амаржаргалыг зарлалаа. МАН-ын зүгээс явуулж буй “Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох уу, С.Эрдэнийг Ерөнхий сайд болгох уу?” гэдэг шууд хатгасан пиарт АН-ын дарга ийм хариу барив. Нэг үгээр Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүслээр татгалзлаа.

Харин МАН-ын пиарчдын зүгээс “Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох уу, У.Хүрэлсүхийг улираах уу?” гэж асууж зүрхэлсэнгүй. Эсрэгээрээ “С.Эрдэнэ намын дарга байхад Р.Амаржаргал Ерөнхий сайд болно гэж юу байсан юм. Худлаа шоудаж байна” гэв. Эндээс харахад С.Эрдэнийн эхлүүлсэн эхлүүлсэн энэ “пиар” эзнээ олсон бололтой. Үзэгчид ч гэсэн эргэлзээд эхэлсэн байна. Тиймээс өнөөдрөөс "Амаржаргал Ерөнхий сайд байхаар ёс зүйтэй" эсэхийг ярьж эхэллээ. Ядаж байхад нөгөөх нь У.Хүрэлсүхийн дэргэд хурандаа...

Р.Амаржаргал АН-ын хамгийн сайн Ерөнхий сайд мөн эсэхийг мэдэхгүй. С.Баярцогт илүү сайн засаглах байсан ч байж магадгүй. Гэхдээ л АН-ын даргын хувьд тухайн нөхцөл байдалд яг тохирсон алхам хийлээ. Р.Амаржаргал одоо кабинетийнхаа сайд нарыг зарлачихвал АН энэ сонгуульд яллаа. МАН дандаа алга ташуулаад байна гэж юу байхав, АН ч гэсэн алга ташуулж чаддаг гэдгийг С.Эрдэнэ харуулав.

Гэхдээ нэг асуулт гарна. Хэрэв АН сонгуульд ялаад Амаржаргал Ерөнхий сайд болбол С.Эрдэнэ юу хийх вэ?

Ямарч байсан М.Энхболд шиг, эсвэл З.Энхболд шиг “Тамгагүй төр” болчихож болохгүй. М.Энхболд өөрийнхөө оронд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосны хариуд У.Хүрэлсүх засгаа огцруулж, намынх нь тамгыг хүртэл булааж авсан байдаг. Н.Алтанхуягийг огцорсны дараа АН Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар тавьсан ч АН-ын дарга З.Энхболд яг сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр “Эрдэнэтийн 49 хувь монголчуудын мэдэлд ирлээ” гэсэн мэдэгдэл хийгээд намаа унагасан. Хожим Ч.Сайханбилэг “Намын дарга өөрөө мэдэгдэл хий гэж шахсан” гэсэн байдаг. Сайханбилэгийн засаглалыг хажуунаас нь хоёр жил харж суусан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөр бүлэглэлд алдсан хариугаа авсан хэрэг.

Тэгэхээр хэрвээ С.Эрдэнэ Ерөнхий сайдын суудлыг Р.Амаржаргалд шилжүүллээ ч гэсэн АН-ын тамгыг атгасан хэвээр байвал АН дахиад МАН шиг хоёр хуваагдаж, эрх мэдлийн төлөөх цусгүй тулаан дахиад дөрвөн жил үргэлжилнэ гэсэн үг. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй, нэг алдсан алдаагүй хоёр дахиа давтаж болдоггүй гэдэг.

Тэгэхээр С.Эрдэнэ дарга одоо нэгэнт ийм “дүрэмгүй” /өмнө нь ялсан намын даргаа түлхэж унагаж байхыг харсан ч ялалтаа бусадтай хуваалцья гэсэн хүнийг монголчууд хараагүй билээ/ улс төрийг эхлүүлсэн юм чинь одоо тултал нь хийх хэрэгтэй. Нам ялсны дараа би намын даргын суудлаа ч гэсэн тавьж өгнө. Эрх мэдэл хоёр талд хуваагдаж болохгүй... гээд. Р.Амаржаргал ч гэсэн С.Эрдэнийн байгуулах Засгийн газрын биш, өөрийнхөө танхимын сайд нарыг зарлачихвал АН сонгуульд ялах гээд байна.

У.Хүрэлсүх МАН-ын дарга болохдоо 60 тэрбумынхныг төрөөс зайлуулна гэсэн. Ерөнхий сайд болоод “ЖДҮ авсан хулгайчидтай ав адилхан хариуцлага тооцно” гэсэн. Гэтэл өнөөдөр аль аль нь байхгүй. МАН-ын 65 гишүүний 54 нь эргээд УИХ-д нэр дэвшсэн. Тал нь ЖДҮ-чин. Одоо У.Хүрэлсүхэд сонгуулийн дараа байгуулах танхимаа зарлая ч гэсэн хүн байхгүй. Байхгүй учраас мань хүн төсвийн мөнгөөр усалсан тойргуудаасаа яаж ийгээд нэг хүн гаргачих санаатай газардах завгүй нисдэг тэргээр нисч байна. Тойрог болгон дээр очиж, мөрийн хөтөлбөртөө ч байхгүй амлалтыг авч байна. Ядаж хамтарсан засаг байгуулж чадвал МАН ялгүй үлдэнэ.

Харин АН-ын хувьд боломж нь байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн талаас илүү хувь нь шинэ хүмүүс, дандаа залуучууд. АН-ын хуучин “морьд”-оос төдий тооны хүн, түүнээс хэд дахин илүү хүн нэр дэвшүүлэлтийн гадна үлдсэн гэсэн үг. Тэгэхээр С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын хувьд тойргийн дотроос ч, гаднаас ч цоллох боломж нь байна гэсэн үг. "Энэ хүн манай Сангийн сайд, Хууль зүйн сайд нь энэ юм шүү. Гадаад харилцаан дээр чинь хар тамхины наймаачин байж болдоггүй юм шүү” /Д.Цогтбаатар сайдын жолооч нь хэдэн жил хар тамхи зөөсөн гэчив даа/ гээд сайд нараа зарлах хэрэгтэй. Тэгвэл АН гарцаагүй сонгуульд ялах болно. С.Эрдэнэд харин гавьяа нь ирнэ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • самдан (182.160.34.188)
    Сэмүүн гээд биеэ үнэлэгч бүсгүй хэдий завандаа АН-н Эрдэнээгийн бөөсгийг долоогч болж амжив.Их мөрөөдсөн юм бүтдэггүй юм шүүдээ. АН-нхан иргэддээ Бүтэн талх идүүлэхгүй болгоод алга болсон Харин биеэ үнэлэгч хүүхнүүд мөнгөтэй дэг шүү Сэмүүн авгай мөнгөтэй болсон бололтой. Их л том дуугарч дээ
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.70.37.34)
    Үнэн хэрэгтээ Р.Амаржаргал биш Сахал Эрдэнэбилэг төрийг удирдана гэсэн үг Эрдэнэтийн 49%-ийг Сахал Эрдэнэбилэгт өгөх ажлыг хийхээр л улайран дайрч байна даа
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.160.68)
    Амаржаргал Эба Эрдэнэбилэнийн хүн болох нь тодорхой боллооэнэ 2 нөхөр Эрдэнэтэй уулзаж заавар өгч Амаржаргалын эхнэр хүү нь Ххбанканд том алба хашдаг Эрдэнэтийн 49 ХХБ ны хөрөнгөөр авсан гээд .......
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
    • Зочин
      БҮҮ СОЛИОР... Р.АМАРЖАРГАЛ ХҮНИЙ ХАЛААСАНД ОРЖ. БУСДЫН ЗААВРААР ЯВДАГ ЧАМ ШИГ ТЭНЭГ ТОЛГОЙ БИШ... МАН -ныхныхаа Бөгсийг очиж долоо...
      2020 оны 06 сарын 16
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 34 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 49 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 50 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 52 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 53 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 55 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 56 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 58 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 31 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 32 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 33 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 33 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 35 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 43 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 44 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 45 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 47 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top