УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр хаяанд ирэхтэй зэрэгцэн зарим дүүрэгт баттай гарах нэр дэвшигчдийн нэр тодорхой болж байна.
Гэтэл хаа нэг тойрогт өндөр настай сонгогчдын мэдээллийн зөрүүг далимдуулан өрөөсгөл сонголт тулгаж эхлээд байгаа сурагтай. Та аль нэг намын хүний нэрийг дугуйлсан бол бусдыг нь ч бас дугуйлаарай гэх өрөвдөлтэй PR хөврөх аж. Мөн “багаар нь нэрийг нь дугуйлахгүй бол таны санал хүчингүй болно” гэж айлгаж сүрдүүлэхийн завсар анхааруулж байна гэнэ.
Өөрөөр хэлбэл сайн хүний нэрийг гурав худалдаж идэх замаар дөнгүүрхэн нэр дэвшигчийнхээ суганд нь хавчуулагдаад, чимээгүйхэн гарчих сонирхол олон хүнд байгаа.
“Багаар нь сонгоё” уриа бол багцан дундаа мууг нь хавчуулаад сэмээрхэн зарчихдаг бизнесийн ядмаг аргуудын л нэг юм даа.
Гэтэл эсэргээрээ зарим нэг тойргуудад багаар нь бус хүнийг нь харж алаг сонголт хийхээр шийдсэн сонгогчид олон байна. Жишээлбэл, нийслэл хотын өнгө төрх болсон Хан-Уул дүүргийн иргэд алаг сонголт хийцгээх нь.
Тэд хүзүү дагаж гуя ирдэг багийн сонголтыг бус, жинхэнэ эрдэм боловсрол, суурь төлөвшил, мөрийн хөтөлбөр, боловсруулсан бодлого зэрэг олон давуу талуудыг нь харж, нухацтайгаар сонголтоо хийх аж. Хүнээ харж сонгосон сонголт хамгийн оновчтой байдаг гэдэг.
Сэтгэгдэл (1)