x

Шинэ үе Х.Тэмүүжинг сонгож байна

ОУХМ Б.Одбаяр /Одгий/:

ХУУЛЬ ХҮМҮҮСТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙГААД БИД ДУРГҮЙ

-Би Төв аймгийн унаган хүүхэд. Одоогоор гэр бүлтэйгээ Сидней хотод ажиллаж амьдарч байна. Эндхийн амьдралын хэв маяг Монголынхоос өөр. Австраличууд улс төрийн соёлын хувьд ч монголчуудаас нэлээд ялгаатай. Саяхан Ерөнхий сайд нь айлын зүлгэн дээр зогсчихсон яриа өгч байтал гэрийн эзэн гарч ирээд, зөвшөөрөлгүй гэрийнх нь зүлгэн дээр зогсож байгааг анхааруулж, Ерөнхий сайд уучлал гуйн асуудлаа эв найртай шийдээд явцгаасан. Манайд бол улстөрчид хулгай хийж, ЖДҮ зээл хууль бусаар завшчихаад уучлал гуйдаггүй, биеэ өмөөрөн хэрэлдсээр байгаад дуусдагт би дургүй. Гэтэл гадуур зугаалж явсан залуус жижиг зодоон хийхэд л ял аваад шоронд ордог. Хууль ёс хүмүүст тэгш үйлчлэхгүй байна шүү дээ.

Х.Тэмүүжин сайд байхдаа хуулийн салбарын шинэчлэлийг зоригтой эхлүүлж байсныг мэднэ. Цэгц шулуун, зоримог улстөрч гэж боддог. Бас хуулийн салбарыг шинэчилж, үйл ажиллагааг нь ил тод болгох, жирийн иргэдэд дээрэлхдэг биш иргэндээ үйлчилдэг болгох бодлогыг нь дэмждэг. Сайн бодлоготой, хэрэгжүүлэх хөтөлбөртэй улстөрчийг бол ажлаа дуустал хийгээсэй гэж боддог. Зарим чухал бодлогыг хэрэгжүүлэхэд дөрвөн жил хангалттай биш байж ч магад. Сонгууль амьдралын суурь нөхцлийг шийддэг чухал үйл явдал учраас хариуцлагатай хандаж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуустаа захья.

МУГЖ, дуучин Г.Ариунбаатар:

ТӨВ НУТГИЙНХАНД МААНЬ АЛДАЖ БОЛОХГҮЙ БОЛОМЖ ТОХИОСОН

-Манай нутгийнхан хүнийг алаг үзэж, адалж ялгадаггүй, цагаан цайлган ард түмэн. Энэ зан чанар өнгөрсөн жилүүдэд бидний хөгжлийн боломжийг хойш татах шалтаг болсон юм болов уу гэж сүүлийн үед санагдах болсон. Бидний санал, дэмжлэгээр 20 жил тасралтгүй сонгогдож, төр түшилцсэн улстөрчид юу хийсэн бэ гэдгийг дор бүрнээ бодож үзэцгээе.

Миний хувьд энэ удаагийн сонгуульд нутгийн ах, хуульч Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг анх удаа төрсөн нутгаасаа нэр дэвшиж өрсөлдөж байгаад маш их баярлаж, талархан дэмжиж байна. Хууль зүйн сайдаар ажиллахдаа хуулийн салбарт хийсэн шинэчлэлийг нь бидний зарим нь тухайн үед ойлгож анзаараагүй өнгөрсөн байж болох ч одоо эргээд харахад зөв зүйтэй шинэчлэл байжээ гэдгийг өнөөдөр бид яс махандаа тултад ойлгож байна. Өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн алга урвуулахын дайтай хурдан харагддаггүй юм байна. Цаг хугацаа өнгөрсний дараа үр дүн нь харагддаг юм байна.

Тиймээс энэ хүний бодож төлөвлөж яваа, хийж эхэлсэн, дуусгаж амжаагүй олон ажлыг дуусгах ёстой юм байна. Үүний төлөө Төв нутгийнхан маань зөв сонголт хийгээсэй шнэ хүсэх байна. Өмнө олон удаа хийсэн сонголтоо энэ удаад өөрчлөөд үзэхгүй бол дахиад бахь байдгаараа ирэх дөрвөн жилийг үдэж магадгүй байна.

“Comedy Lab” Д.Амартүвшин:

УЛСТӨРЧ ХҮН ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ САНАА, ЧИГ ШУГАМТАЙ БАЙХ ЁСТОЙ

Би хуулийн сургууль төгсөөгүй. Гэхдээ миний үзэл санааны үндэс суурийг тавьсан хүн бол Х.Тэмүүжин багш. Өөр хэн ч биш. Улстөрч хүн өөрийн гэсэн үзэл санаа, онолтой, чиг шугамтай байх ёстой. Бүхий л нийгмийн үед олонхиос арай өөрөөр сэтгэж байгаа хүмүүс дандаа ад үзэгдэж ирсэн. Олонхи бол дандаа сэтгэл хөдлөл дээр суурилж хөдөлдөг. Юмыг илүү суурьтай харж байгаа хүмүүс нь нийгэмдээ дандаа ялгаварлагдаж ирсэн. Цаг хугацааны явцад тэр хүмүүсийн зөв байжээ гэдэг нь тодорч гарч ирдэг. Тэмүүжин багш маань тийм л хүмүүсийн нэг юм болов уу гэж боддог.

Миний, залуус бидний хүсч байгаа зүйл гэвэл улс төрд шинэ үе орж ирээсэй. Хүссэн хүсээгүй, малчин хүн хүртэл хуц, ухнаа сольдог биз дээ. Хуучин үеийнхэн 30 жил төр барилаа. Арав, хорин жил төр барьсан хүмүүс үеэ өнгөрөөж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулиар залуу хүмүүс гарч ирэхээс өөр аргагүй. Манай багш тэр залуу үеийг манлайлах хүмүүсийн нэг гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ангууч (59.153.115.18)
    Х.Тэмүүжинг сонгохгүй байх 5 ШАЛТГААН: 1. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог. 2. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг шорон болгохоор зүтгэж 3 тэрбумын "MRI” аппрат эвдэлсэн 3. Хууль зүйн сайд байхдаа хүн алсан дүүгээ өршөөлийн хуульд хамруулсан. 4. Хууль зүйн сайд байхдаа Гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой байсан. 5. Шүүхийн шинэтгэл хийх нэрээр төсвөөс 11 тэрбум төгрөг авч үрэн таран хийсэн.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Борявуу (66.181.161.30)
    Хуультай Монгол.Алдаж болохгүй.Амжилт.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зоригоо (203.91.117.8)
    Хууль завхруулагч охидын хувь заяагаар тоглосон этгээдийг төрд дахин бүү ойртуулаасай юун залуу хүн хүн муутай хорчин худаг гаргасан хүнээ мартдаг чанаргүй л дээ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зоригоо (203.91.117.8)
    Хууль завхруулагч охидын хувь заяагаар тоглосон этгээдийг төрд дахин бүү ойртуулаасай юун залуу хүн хүн муутай хорчин худаг гаргасан хүнээ мартдаг чанаргүй л дээ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zochin (178.4.35.169)
    Shine ue huuchin ue gej hagaralduulj bdgaa bolioch hun uuriinhuu uhaan medremj eh orond yu hiij chadahiig songono harin het yduuruulj hudalduulj sanalaa ugdug esvel uuriin tolgoigui gej angilj bai Temuujin bol devshuulehed bolomjiin hun
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 19 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 34 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 35 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 37 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 38 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 40 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 41 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 43 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 16 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 17 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 18 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 18 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 20 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 28 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 29 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 32 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top