x

Диснейн баатрууд ҮСАХ-д ирнэ

Цэцэг мэт дэлгэрэх хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийг хүүхдийн баяр үлдээдэг учраас Голомт банкны хамт олон 2018.05.31 болон 2018.6.1-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тун сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Юун түрүүнд та бяцхан үрсийнхээ хамтаар Би ирээдүйн Энтрепренер үзэсгэлэнгээр зочлоорой. Хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлж, авъяас чадвар, шинэ санаачилгыг нь дэмжих зорилготой тус үзэсгэлэнд ирээдүйн энтерпренерүүд өөрсдийн бүтээлээ толилуулах бөгөөд хүсвэл та худалдан аваарай.  

Мөн таныг бяцхан үрсийнхээ хамтаар үлгэрийн ертөнц дэх гайхамшигт орчныг бүрдүүлсэн “Голомт хүүхдийн хотхон”-оор аялахыг урьж байна. Охидын хамгийн хайртай гүнж болох Үнсгэлжин, Цасан гоогоос эхлэн Элса, түүний дүү Анна, өхөөрдөм цасан хүн Олаф, адал явдлын хайгуулчин Микки маус Минни маус, Винни пүүх түүний найз Бар, хөгжилтэй Пороро, Лүүпи, бяцхан Минионууд хөвгүүдийн баатрууд болсон Бэтмэн, Спайдермэн, Супермэнтэй хамт дурсгалын зургаа татуулах боломжтой юм.

Энэ үед хорон санаат Мальфсэнтэд хулгайлагдсан үзэсгэлэнт гүнжүүдийг супер баатрууд болон Диснэйн бусад баатар, алиалагчид хамтдаа аварч буй талаар өгүүлэх жүжигчилсэн тоглолт тавигдах тул таны бяцхан үрсэд хөгжилтэй дурсамж үлдээх буйзаа.  

Түүнчлэн эх үрсийн баярын өдрүүдэд Голомт банкны Улаанбаатар хотын бүх салбарт “Алтантүлхүүр” хадгаламж нээлгэсэн хүүхэд бүрт паркийн 1 тоглоомонд үнэгүй тоглох, ДҮДҮ хүүхдийн музейд 50% хямдралтай үйлчлүүлэх, “Би ирээдүйн Энтрепренер” үзэсгэлэнд оролцон Үлгэрийн баатруудтай зургаа жаазлуулж авах эрх олгохоос гадна 18 нас хүрч буй харилцагчдад 10,000₮-ийн үндэсний хуримтлал нээж өгөх юм. Аав ээжийн амин үрс болсон бяцхан багачууддаа хүүхдийн баярын мэндийг хүргэе.

ГОЛОМТ БАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 9 цаг 33 мин Махны үнэ өсөлттэй байна 9 цаг 35 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 9 цаг 36 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 9 цаг 38 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 9 цаг 39 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 9 цаг 41 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 9 цаг 43 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 9 цаг 46 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 9 цаг 49 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 9 цаг 51 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 9 цаг 56 мин Жанжин 10 цаг 4 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 13 цаг 49 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 13 цаг 55 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 14 цаг 0 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 14 цаг 6 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top