x

Ардчилсан нам дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг зарлалаа

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын дарга С.Эрдэнэ "Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа явж байна. Сурталчилгааны үйл явцаас ажиглахад АН-ын хувьд амжилттай өрсөлдөж байна. 

Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Өнөөгийн эрх баригчид цар тахал, сонгуулийн асуудлуудаас бусад нийгэм эдийн засгийн асуудлыг үндсэнд нь орхигдуулсан байдалтай явж байна. Улс оронд ямар ч нөхцөл байдал үүссэн Засгийн газар чиг үүргээ хэрэгжүүлж байх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар томилогдох хүртэл одоогийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэвч Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал туйлын хүнд байна. Хар тамхитай холбоотой асуудлаар Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байна. Дээрээс нь саарал жагсаалтад орсон байгаа. 

Яг ийм цаг үед сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж АН-ын удирдах бүрэлдэхүүн энэ асуудлыг авч хэлэлцлээ. Бид энэ сонгуульд олонх болох нь ойлгомжтой гэж харж байгаа. Тиймээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүтцийг авч хэлэлцлээ. Монгол Улсын шинээр бүрэлдэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг бид энэ долоо хоногт багтаан зарлана. 

Мөн гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал онцгой түвшинд хүрчихсэн өнөө үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ, Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай үүргийг хэн биелүүлж чадах вэ гэдэг асуудлыг мөн авч хэлэлцсэн. 
Намын даргын хувьд АН олонх болсон тохиолдолд Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж ажиллуулах нь зүйтэй гэдэг санал гаргасан. АН-ын удирдах бүрэлдэхүүн миний энэ саналыг санал нэгтэйгээр дэмжсэн. 

Ингээд УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН амжилттай оролцох нь ойлгомжтой байгаа. Тиймээс дараагийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлэх албан ёсны шийдвэр гарсныг та бүхэнд мэдэгдэж байна" хэмээлээ. 

АН-ын дэд дарга Р.Амаржаргал “АН-ын удирдлага, гишүүдээр дамжуулаад ард иргэд маань энэ намд асар их итгэл найдвар хүлээлгэж байгаа юм байна гэж ойлгож байна.  

АН-аас хүлээлгэж байгаа итгэл найварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд энэ мэдээг сая л сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын өдрүүдэд байр сууриа илэрхийлнэ" гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • а (203.91.115.42)
    Амаржаргал гуай уг нь боломжийн хүн шүү. Гэхдээ ардчилсан намын тэр олон би гэж орилолдсон улс төрчдийг нэгтгэн зангидна гэдэг асар хэцүү. Улсыг самардаг шүү.
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 24 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 39 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 40 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 42 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 43 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 45 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 46 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 49 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 22 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 23 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 23 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 24 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 26 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 34 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 35 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 37 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top