x

АН: Ковидын үед зарцуулах 5.1 их наяд төгрөгийг иргэн бүрт олгохыг шаардаж байна

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Дөлгөөн нар өнөөдөр \2020.06.12\ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү “Корона вирусын энэ үед эдийн засгийн нөхцөл байдалд маш хүнд болж,  аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ үед эрх барьж буй нам маш өндөр үнэтэй, тансаг сонгууль хийж байгаад Ардчилсан нам харамсаж байна. Эрх баригчдын эдийн засгаа эрчимжүүлэх 5.1 их наядын долоон шийдвэр чинь амьдралд буухгүй, үр дүнгүй байна. Бизнес эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаа сайжрахгүй, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед эдийн засгаа эрчимжүүлэх шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. 

Учир нь Монгол Улс одоо байгаа нөхцөл байдалдаа судалгаатай зөв дүгнэлт хийж, оновчтой шийдвэр гаргахгүй бол ар араасаа маш олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хааж эдийн засаг сэргэж чадахааргүй хүнд нөхцөл байдал руу орох гэж байна. Тиймээс Ардчилсан нам гурван зүйлийг санал болгож байна. Тодруулбал, Covid-19-ын үед авах 5.1 их наяд төгрөгийг гадаадад амьдарч байгаагаас үл хамааран Монгол Улсын иргэн бүрд ижил тэнцүү нөхцөлтэйгөөр олгох боломж байна.

Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч байгаа иргэддээ сар бүр 500 ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэх ажил хэрэгч саналыг гаргаж байна. Мэдээж гадаадад ажиллаж, амьдарч буй бүх иргэндээ мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжгүй ч оюутан, эмчлүүлж байгаа, ажилгүй болсон зэрэг онцгой шалтгаантай иргэддээ туслах боломжтой. Саяхан Польш улсад харамсалтай хэрэг гарлаа. Үүнийг эрх баригчид, төр засаг хараагүй юм шиг өнгөрүүлэх нь буруу.

Мөн эдийн засгаа эрчимжүүлэх, хувийн хэвшлүүдээ дэмжих, ажлын байрыг хамгаалах шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болоод том, жижиг гэж ялгахгүй аж ахуйн нэгжүүддээ урт хугацаатай хүүгүй зээл олгох боломж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд өрх айл, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд ажлын байрыг нь хамгаалаад, ажилтай орлоготой байлгаж болж байна.

Гэтэл манай улсад  Covid-19-ын үе буюу эдийн засгийн энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газар эх үүсвэр нь тодорхойгүй 5.1 их наяд төгрөг зарцуулна гэж амласан. Гэтэл тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна. Бидний хардаж байгаагаар Covid-19-ын үед зарцуулагдах 5.1 их наяд төгрөг энэ тансаг сонгуульд зарцуулагдаж байна уу  гэж харж байна ” гэв.

Цар тахлаас дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болоод байна

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөн “Covid-19-ын үед  зарцуулагдахаар төлөвлөсөн 5.1 их наяд төгрөгийг иргэдийн амьжиргааг хамгаалахад  зарцуулах ёстой.

Нэгдүгээрт, төрөөс ямар ч хамааралгүй хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжих замаар 700-800 мянган ажлын байрыг хамгаалах хэрэгтэй байна. МҮХАҮТ-ын  гаргасан судалгаагаар цар тахлаас болж эхний дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болсон. Энэ тоо өдрөөс өдөрт өссөөр сонгуулийн дараа бүр нэмэгдэхээр байна.

Тиймээс Covid-19 дэгдээгүй байхад төлөвлөсөн ажил буюу усан оргилуур, музей зэргийг хойшлуулж аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна. 2018 онд хийсэн судалгаагаар ядуурлын төвшин 28.5 хувьд хүрсэн байсан. Гэтэл 2018 онд эдийн засаг Covid-19-ын үе муудаагүй байсан. Тэгвэл одоо 2018 оны 28.5 хувь дээр нэмэгдээд нийт хүн амын 15 хувь ядуурал руу орох эрсдэлтэй байна.

Тиймээс Засгийн газар бодлогоо эрсдэлтэй бүлэг рүү чиглүүлэх ёстой. Түүнээс  биш  ямаанд мөнгө өгөх зэрэг хөтөлбөр чинь  байгаа онохгүй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2 цаг 12 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2 цаг 27 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 28 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 31 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 2 цаг 32 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 2 цаг 33 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2 цаг 34 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 2 цаг 37 мин Хятадын хүн амын тоо буурчээ 20 цаг 10 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 20 цаг 11 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 20 цаг 11 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 20 цаг 12 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 20 цаг 14 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 23 цаг 22 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 23 цаг 23 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 23 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 23 цаг 25 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top