x

Сайд Д.Цогтбаатарын жолооч Германд 11 жилийн ял сонслоо

ХБНГУ-ын Дрезден хотын шүүх 2019 онд 70 кг хар тамхи зөөж явсан Монголын хоёр дипломатчийг хар тамхи зөөвөрлөж явсан нь нотлогдсон гэж үзэн тус бүр 11 жилийн хорих ял оноов.

Сандал ширээтэйгээ зууралдан улайран сонгуульдаж буй Д.Цогтбаатар сайдыг нэг намынх нь нөхөр Т.Аюурсайхан гишүүн “Оффшор дансан дахь мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарла, УИХ-ын гишүүнээс татгалз” хэмээн улалзтал хэлж байсан бичлэг цахим орчинд бий. Нээрээ ч Д.Цогтбаатар оффшорт данстай нь илэрч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй баларч байсан ч цагийн аясаар мартагдах тийшээгээ ханджээ. Гэвч 2019 оны эхээр Истанбул дахь дэд Консул Н.Баттүшиг, Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нар Герман руу 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан.

Н.Баттүшиг бол Д.Цогтбаатарын баруун гарын хүн Б.Баярсайханы баз хүргэн нь аж. С.Эрдэнэбаяр бол ойлгомжтой. Аль 2009 онд Д.Цогтбаатар Гадаад яамны ТНБД-аар томилогдохдоо өөрийн жолоочоор сонгон нөхөрлөж эхэлсэн байдаг. С.Эрдэнэбаяр Д.Цогтбаатарын 2010.07.28-ны Б/172 тоот тушаалаар Торонтод, 2010.12.31-ны өдрийн Б/412 тоот тушаалаар өөрийнх нь жолоочоор, 2011.03.18-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Лондонд, 2017.08.07-ны өдрийн Б/106 тоот тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолоочоор, 2018.08.14-ний өдрийн Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий Консулын газарт жолоочоор тус тус томилогджээ.

Гайхалтай байгаа биз. Хүссэн үедээ гадаадад, хөөгдсөн үедээ Монголд ирж Д.Цогтбаатар сайдын жолооч болдог. С.Эрдэнэбаяр очсон газар болгондоо Элчин сайдынхаа үгэнд оролгүй томордог тухай Элчин сайд асан Т.Залаа-Уул нүүр номондоо бичжээ.

Мөн 2009 онд Д.Цогтбаатарыг ТНБД байхад Польшийн Цагдаагийн газраас ГХЯ-нд ирсэн 69 хүний нэр бүхий материал дотор түүний хайрт жолооч С.Эрдэнбаярын нэр байсан учраас нам дарсан нь өнгөрсөн онд илэрсэн юм. Германчууд С.Эрдэнбаярыг зургаан удаа нутагт нь хар тамхи тээвэрлэн орсныг илрүүлжээ. Бичвэрийн эхэнд өгүүлсэнчлэн Д.Цогтбаатарын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэр хар тамхины картелиас орж ирсэн байж болзошгүй.

Энэ сэжгийг батлах мэт Д.Цогтбаатар сайд 2019 оны хоёрдугаар сард Мюнхен, Венад хуралд оролцох нэрийдлээр Европыг зорьсон байдаг. Германд очиж жолоочдоо өмгөөлөгч хөлсөлсөн төдийгүй, Прагад дуудан өмгөөлөгчтэйгөө жолоочийнхоо мэдүүлгийг үгсэн тохирсон тухай эх сурвалжийн мэдээллүүд хэвлэлээр гарсан удаатай.

Мөн дэд консул Н.Баттүшиг “Энэ хар тамхи Монголын Засгийн газрынх” гэж мэдэгдсэн нь тархи ажиллуулна. Мэдээж Ерөнхий сайд тэдэнд үүрэг өгнө гэж юу байхав. Шууд хариуцдаг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар холбоотой байж болох уу. Түүний оффшор дахь дансанд орсон мөнгө С.Эрдэнэбаяраар дамжин олон улсын хар тамхины картелиас орж ирэв үү. Ер нь оффшор дансанд бохир мөнгө л хадгалагддаг шүү дээ.

А.ЧАНДМАНЬ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 3 цаг 26 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 3 цаг 41 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 3 цаг 42 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 44 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 3 цаг 45 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 3 цаг 47 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 3 цаг 48 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 3 цаг 50 мин Хятадын хүн амын тоо буурчээ 21 цаг 23 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 21 цаг 24 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 21 цаг 25 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 21 цаг 26 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 21 цаг 27 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top