Хөтлөгч П.Анужин УИХ-ын сонгуульд МАН-аас дахин нэр дэвшээд байна. Эхлээд 2016 оны сонгуульд МАН-ын дарга М.Энхболдоос, энэ жил МАН-ын дарга У.Хүрэлсүхээс хоёр дахиа нэр дэвших эрхийг авч чадсан.
Тэрээр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөөд унасан. Харин энэ удаад Сонинохайрхан дүүргийн сонгожээ.
П.Анужингийн хувьд хааяа нэг сэтгүүлчтэй уулзаж ярилцдаг. Илэн далангүй ярина. Түүний сонгуулийн талаар өгсөн нэгэн ярилцлагад ухуулагчдынхаа талаар юу гэж хэлсэн нь анхаарал татсан юм. Тэрээр “Сонгуулийн ухуулагч нар гээд нэг талдаа дэмжигч юм шиг, нөгөө талдаа хорлогч юм шиг хэдэн зуун хүмүүсийг нам өгчихдөг. Үүнийх нь мөнгийг өгөх гэж өр зээл тавьсан. 250 сая төгрөг шүү дээ. Энэ одоо юу гэсэн үг вэ” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.polit.mn