x

Монгол, Сингапур улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнанд захидал илгээжээ.

Захидалд, “Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Эрхэм хүндэт Сайд Танд чин сэтгэлийн баярын мэнд хүргэе. 2019 онд Танай сайхан оронд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар албан ёсоор айлчилж, энэ үеэр Тантай албан ёсны хэлэлцээ хийж, эдийн засгийн хөгжил, гадаад бодлогын нэн чухал асуудлуудаар үнэ цэнэтэй санал солилцсоноо эргэн санахад таатай байна.

Манай хоёр улс 50 жилийн хугацаанд улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж, эдүгээ Сингапур улс Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь бидний итгэлт анд, найдвартай түнш болжээ.

Цаашид өнөөгийн ололт амжилтдаа сэтгэл ханалгүйгээр бидний өмнө нээлттэй байгаа өргөн боломжийг ашиглан Монгол, Сингапурын харилцааг улам идэвхжүүлэн хөгжүүлэх нь дараачийн шатны зорилго болно гэдэгтэй Та санал нэгдэх бизээ. Монгол, Сингапур хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн талбарт улам үр бүтээлтэй хамтран ажиллах боломж байна.

Дэлхий даяар "COVID-19" коронавируст халдвар тархсан өнөөгийн ээдрээтэй цаг үед бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг чухал үүрэгтэй билээ. Энэ дашрамд Сингапур Улсын зүгээс цар тахалтай тэмцэх хүрээнд манай улсад сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 3 цаг 8 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 3 цаг 23 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 3 цаг 24 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 26 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 3 цаг 27 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 3 цаг 29 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 3 цаг 30 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 3 цаг 32 мин Хятадын хүн амын тоо буурчээ 21 цаг 5 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 21 цаг 6 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 21 цаг 7 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 21 цаг 8 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 21 цаг 9 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top