УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог, Чингэлтэй дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн Батын Батбаатартай холбогдож 2020 оны УИХ-ын сонгуулийн онцлог, төлөвийн талаар асууж хариулт авлаа.
-Энэ удаагийн сонгуулийн онцлог төлөвийг та хэрхэн харж байгаа вэ?
-Засгийн эрхийг ээлжлэн барьсан улс төрийн хоёр гол нам үзэгний үзүүрээр өөрсдийн эрх ашгийг эгнэгт тавьж харин улсаараа өртэй, иргэд нь ядуурал руу гулсан орсон байдалтай явж ирлээ. Энэ УИХ-ын сонгууль дээр харин сонгогч нар үзэгний үзүүрээр бүлэглэлийнхнийг явуулах хэрэгтэй. Манай тойрог дээр Ардын намын ямар гурван хүн нэр дэвшсэн байна вэ. Ардчилсан намын хэн гэдэг гурван хүн нэр дэвшив гэдгийг дахиад нэг хараарай. Тэд дахиад л хоорондоо тохирчихсон. Тойрог болгонд Ардын нам, Ардчилсан нам хэнийгээ дэмжээд, санал өгүүлж байгаад дундаас нь хэнийг гаргав вэ гэсэн тохироо явж байна шүү дээ. Хувь хүний харизматиктай, өөрийн гэсэн өнцөгтэй, өнгөтэй, өөрийн гэсэн зориг зүрхтэй, өөрийн гэсэн зорилготой эрх ашгаа эрэмбэлдэг, нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадах хүмүүс энэ тохиролцоог эвдэнэ. Эвдэж чадна, ийм сонгууль болно гэж би харж байгаа гэв.