x

АН туршилтын санал авах үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүллээ

АН туршилтын санал авах үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүллээ

 

ИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй бүх улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулан урьдчилсан сонгууль зохион байгуулж турших шаардлага хүргүүлж буйгаа АН-аас өнөөдөр мэдээлэв. 

 

Засгийн газраас баталсан Коронавируст цар тахлын үед УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах тухай журмын хүрээнд энэ удаагийн сонгууль болно. Ингэхдээ, улсын хэмжээнд 2070 хэсгийн хороонд санал авах юм. Дээрх журмын хүрээнд санал авахад, нэг хүн дунджаар 7-10 минут зарцуулна гэсэн урьдчилсан тооцоог гаргасан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллийн эхэнд тодотголоо. 

 

Тэрбээр, "Дээрх хугацаанд иргэд саналаа өгнө гэвэл сонгуулийн өдөр багтаж амжих эсэх асуудал үүснэ. Түүнчлэн сонгогчийн ирц хүрэхгүй байх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, сонгогчийн сонгох эрх алдагдахад хүрнэ. Тиймээс АН-аас СЕХ-нд бүх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулан санал авах ажлыг нэг хэсгийн хороонд зохион байгуулж турших шаардлага хүргүүлж байна. Ингэхгүй бол сонгуулийн өдөр иргэд бөөгнөрөх, маргах нөхцөл байдал үүсэж болзошгүй" хэмээв. 

 

Мөн тэрээр, мөнгө, эд зүйл тараах, хууль бусаар санал худалдаж авах гэсэн оролдлого гарвал АН-д баримттайгаар мэдээлэхийг уриалж, тухайн мэдээллийг урамшуулж авахаа хэллээ. Хэрэв хууль бусаар санал худалдан авах үйлдэл гаргавал тухайн этгээдийг тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин үржүүлж торгох хуулийн заалттай байдаг гэдгийг сануулаад, энэ нь сонгуулийг шударга, мөнгөний биш мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа. 

 

АН-ын хуулийн хэлтсийн дарга н.Ариунболд, Сонгуулийн тухай хуулийн 81.7-д заасны дагуу сонгогчийн саналыг авах зорилгоор тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин нэмэгдүүлж торгохоор заасан хэмээн тайлбарлаад, ийм үйлдлийг мэдээлбэл, мөн ижил үнэлгээг иргэдэд олгож, хуулийн байгууллагаар шалгуулна хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 45 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 46 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 49 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 50 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 51 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 52 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 55 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 28 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 29 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 32 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top