x

Хятадын компани хоёр сая километрийн баталгаатай автомашины батарей үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Хятадын цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч CATL компани 16 жилийн хугацаанд хоёр сая километр зам туулах баталгаатай зай хураагуурыг үйлдвэрлэхэд бэлэн болсноо зарлажээ.

Өнөөдөр ихэнх автомашин үйлдвэрлэгчид батарейндаа 3-8 жилийн хугацаанд 96,000-240,000 километрийн зам туулах баталгаа өгдөг юм.

CATL (Contemporary Amperex Technology) компани уг батарейгаа АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанитай хамтран бүтээж байгаа гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байжээ.

Тиймээс шинэ батарейны захиалагч нь Тесла болох магадлал өндөр байна.

Шинэ батарейг бүтээх зардал ердийнхээс 10 хувиар өндөр болж байгааг CATL компанийн ерөнхийлөгч Зэн Юүчун хэвлэлд ярьжээ.

Тус компани BMW, Daimler, Honda, Toyota, Volkswagen, Volvo компаниудад батарей нийлүүлдэг бөгөөд сүүлд энэ оны хоёрдугаар сард Тесла компанид Model 3 загварын батарей нийлүүлэх хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж байв.

Европын цахилгаан автомашины эрэлт энэ оны эхний гурван сард 2019 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн тухай Canalys судалгааны байгууллага мэдээлжээ.

Мөн хугацаанд зах зээлд нийлүүлэгдсэн нийт шинэ автомашины 7 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.

Гэхдээ энэ нь коронавирусийн цар тахлын улмаас шинэ автомашины нийлүүлэлт нэгдүгээр улиралд 26 хувиар буурсан үеийн үзүүлэлт юм.

CATL компани одоо Германы зүүн бүсийн Эрфурт хотод lithium-ion батарейн үйлдвэр байгуулж байгаа ба 2021 онд ашиглалтад орох ажээ.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 16 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 32 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 33 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 35 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 36 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 37 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 39 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 41 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 14 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 15 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 16 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 16 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 18 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top