x

Huffington Post сонин Монгол Улсыг коронавирустэй хийх тэмцлийн “супер од” гэж өргөмжилжээ

Америкийн томоохон онлайн сонин Huffington Post өчигдөр “S**thole Countries Have handled the Coronavirus Better Than The United States” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ.

Гарчгийг орчуулбал “’Жорлонгийн нүх’ гэгддэг улс орнууд коронавирустэй Нэгдсэн Улсаас илүү сайн тэмцэж байна” гэсэн утгатай. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр жилийн өмнө цагаачлалын асуудлыг засгийн газрын хаалттай хуралдааны үеэр хэлэлцэхдээ Африкийн орнуудыг “shithole countries” гэж нэрлэсэн нь сүүлд задарч, гадаад дотоодод ширүүн шүүмжлүүлж байсан юм.

Өчигдрийн нийтлэлд АНУ болон Баруун Европын орнууд коронавирусийн цар тахалтай тэмцэх тал дээр буурай хөгжилтэй орнуудаас муу ажилласныг тоо баримт дээр тулгуурлан бичжээ.

Тухайлбал АНУ, Итали, Испани, Франц, Их Британи улсууд дэлхийн хүн амын ердөө 7.5 хувийг бүрдүүлдэг ч Covid-19 өвчнөөр амиа алдсан нийт хүмүүсийн гуравны хоёрыг бүрдүүлж байгаа гэнэ.

Өнгөрсөн сард Дэлхийн Банкнаас гаргасан тайланд хөгжиж байгаа орнууд дэлхийн хүн амын 85 хувийг бүрдүүлдэг бол коронавирусийн тахлаар нас барсан хүмүүсийн 21 хувь эдгээр орнуудад оногдож байгааг дурджээ.

Трампын “shithole countries” гэж нэрлэсэн Баруун Африкийн орнуудад тавдугаар сарын сүүлээр нийтдээ 654 хүн Covid-19 өвчнөөр нас бараад байсан бол өрнөдийн орнуудад өдөр бүр ийм тооны хүн амиа алдаж байсныг дурдсан байна.

Тус өгүүлэлд цар тахлын хамгийн том голомтуудтай хил залгадаг ч сэргийлэх арга хэмжээг сайн авч чадсан Монгол, Вьетнам, Словени улсуудыг коронавирустэй хийх тэмцлийн “супер одууд” гэж өргөмжилжээ.

 

Хэдийгээр хөгжиж байгаа орнуудад оношилгоо цөөн хийгдэж, тоо баримтыг бүрэн гаргаж чадахгүй байх магадлалтай ч бодит амьдрал дээр нөхцөл байдал өрнөдийн орнуудынхаас хавьгүй дээр байгааг нийтлэлч тайлбарласан байна.

Нэгдүгээр сард Дональд Трамп коронавирусийн тахлыг нэвтрүүлэлгүй дарж чадна гэж америкчуудыг тайтгаруулж байх үед баруун Африкийн Сенегал улс хилээ хаах арга хэмжээ авч байсныг, баруун Европын орнуудын удирдагчид ямар ч арга хэмжээ авалгүй вирусийг чөлөөтэй тарааж байсан хоёрдугаар сард Монгол улс цагаан сарын баяраа цуцалж, 800 гаруй хүнээс бүрдсэн цар тахалтай тэмцэх хороог байгуулж байсныг өгүүлэлд дурджээ.

Үүний үр дүнд өнөөдөр Сенегал улсад ердөө 47 хүн Covid-19 өвчнөөр нас барсан байгаа бол тус улстай ойролцоо хүн амтай АНУ-ын Пеннсилвани мужид 5,931 хүн нас барсныг харьцуулсан байна.

Мөн тус нийтлэлд цар тахлын эсрэг түрүүлж арга хэмжээ авсан улсууд хэрхэн аврагддагийг хөрш зэргэлдээ Кавказын хоёр орон болох Гүрж, Армений жишээгээр тайлбарлажээ.

Газар зүйн ижил байрлал, цаг уур, хөгжлийн түвшин ойролцоо энэ хоёр улсад нөхцөл байдал эрс өөр байгаа юм. Нэгдүгээр сард Гүрж улс Италиас ирэх нислэгүүдийг зогсоож, нисэх буудлуудад үзлэг шалгалт хийдэг болж, хэвлэл мэдээллээр халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүмүүст өгч эхэлжээ. Гуравдугаар сарын 6-нд тус улсад хорио цээрийн хатуу дэглэм тогтсон байна.

Армени улсад эсрэгээрээ ямар нэг арга хэмжээ авалгүй байсаар гуравдугаар сарын 15-нд хөл хорио зарлаж байжээ. Өнөөдөр Гүрж улсад коронавирусийн халдварын 800 тохиолдол бүртгэгдсэн бол Арменид 10,000 гаруй тохиолдол илрээд байна.

Нэг үгээр хэлбэл Covid-19 өвчний вакцин, эм бий болоогүй байгаа энэ үед цаг хожих нь хүмүүсийн амь насыг аврах цорын ганц боломж байсныг тус өгүүлэлд онцолж, энэ тал дээр дэлхийн хөгжингүй улс орнууд ядуу буурай орнуудаас хоцорсныг олон жишээгээр батлан харуулжээ.

 

Эх сурвалж: Huffington Post

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 44 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 59 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 0 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 3 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 6 цаг 4 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 6 цаг 5 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 6 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 6 цаг 9 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 42 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 43 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 44 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 44 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 46 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top