x

Эдийн засагч, санхүүчид УИХ-д бодлого тодорхойлно

Парламент бол улс орны хэмжээний бодлого ярьдаг, хууль боловсруулдаг газар. Тиймээс УИХ-ын гишүүд хууль, эрх зүй, санхүү, эдийн засгийн мэдлэгтэй байх ёстой. Аливаа парламентыг том зургаар нь харвал эдийн засагчид, хуульчид жин дардгийн учир энэ. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийг мэргэжлээр нь жагсаахад дээрх дүр зураг батлагдана. Тухайлбал, АН-аас нэр дэвшигчдийн 46 хувь, МАН-ын нэр дэвшигчдийн 30.3 хувь, “Зөв хүн-электорат эвсэл”-ийн нэр дэвшигчдийн 33 хувь, Шинэ эвслийн нэр дэвшигчдийн 21 хувь нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүмүүс байгаа ажээ.

Тэд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдож гэмээнэ ямар улс орны эдийн засгийг сэргээх, төсөв, санхүүгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ямар бодлого боловсруулж ажиллах бол оо. Энэ жилийн ээлжит сонгуулиар бүрдэх УИХ гадаад өр, хар жагсаалт гэхмэт эдийн засгийн олон тулгамдсан асуудалтай нүүр тулна. Мөн байгалийн баялгийг иргэддээ хэрхэн тэгш шударга хуваарилах вэ, уул уурхайд шүтсэн эдийн засгаас олон  тулгуурт эдийн засгийг хэрхэн бий болгох вэ гэдэгт ч эдийн засагчид, санхүүчдийн дуу хоолой чухал.

Энэ бүхэнд хариулт хайж, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй зарим эдийн засагч, санхүүчдийн илэрхийлсан байр суурь, хэлсэн үгийг онцолж байна.

Б.Түвшин:

/УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч/

Тэрбээр эдийн засагч, санхүүч, хуульч мэргэжилтэй. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын eрөнхийлөгч. Төсвийн үр ашиг, бүтээмжийн менежментийг нэвтрүүлэх, төрийн шинэ менежментийг нэвтрүүлэх, дундаж давхаргыг бат бөх болгох тухай асуудал хөнддөг нэгэн. Мөн санхүүгийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн санхүүчдийн нэг. Түүний гол санаануудыг дор онцоллоо.

-Дундаж давхарга бол нийгмийн гол цөм. Тэд чимээгүй хөдөлмөрлөж, татвараа төлж, илүү зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байна. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй. Дэмжиж чадвал улсын хөгжилд тэдний оролцоо хамгийн чухал нь юм.

-Дэлхийг хавтгай болгож байгаа зүйл бол технологийн хөгжил юм. Өнгөрсөн зуунд бол шинжлэх ухааны нээлтүүд, аж үйлдвэрийн хөгжил нь хөгжлийг тодорхойлж байсан бол одоо технологийн хөгжил бүх асуудлыг шийдвэрлэж байна.

-Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхийн гол давуу тал нь хүний олон нь гэхээсээ илүү оюун ухаанаар бүтээх боломжууд байдаг учраас манайд харин ч илүү боломжтой.

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Мөн л технологийн хөгжилтэй холбогдож байж илүү их боломжийг бүтээнэ.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс свот шинжилгээ хийж ажиллаагүй байгаа харагддаг. Давуу, сул талаа тодорхойлоогүй, аюул, боломж нь юу болохыг тогтоохгүйгээр бид ямар давуу талаа ашиглаж илүү олон боломжийг бий болгох вэ гэдгээ мэдэхгүй.

-Ирээдүйд зарцуулахын төлөө улсын төсвийг огт зарцуулахгүй байна. Өнөө маргаашийг аргацаасан байдлаар, улстөрчдийн лобби байдлаар зарцуулж байна.

-САНХҮҮГИЙН РЕФОРМ, ТӨСВИЙН САХИЛГА БАТЫН ТУХАЙ ЯРИХААС ӨӨР АРГАГҮЙ. ТӨР АВЛИГА, БҮЛЭГЛЭЛЭЭ ДИЙЛЭХГҮЙ УЧРААС ХҮЧГҮЙДЭЖ, ОЛСОН МӨНГӨНИЙХӨӨ ҮР АШГИЙГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН БАЙНА. ИЛҮҮ МӨНГӨ ГАРВАЛ ЯАЖ ТАРААХ ВЭ ГЭДЭГ ПОПУЛИСТ ХУВИЛБАР Л ХАМГИЙН ТҮРҮҮНД ШИЙДВЭРЛЭГДДЭГ.

-Хэтийн мөрөөдлийн шинжтэй зорилтууд тавиад байх нь тийм ч оновчтой биш. Яагаад гэвэл ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт хийж чаддаггүй учраас хичнээн зөв стратеги, хэтийн зорилго тавьсан ч түүнд хүрэх гүүр байхгүйтэй адил. Зүй нь тодорхой зорилго тавиад, одоо байгаагаа түүнтэй холбох, эсвэл энд байгаагаа дээшлүүлэх байдлаар тэнд хүргэх ёстой. Тэгэхээр ийм гүүр байхгүй үед 2050 оны мөрөөдлийг ярихаас илүү өнөөдрийн Монгол Улсын төсвийн орлого, зарлагаа ярьсан нь хөрсөндөө буух байх.

-Улсын секторын санхүүгийн тухай ярих цаг нь ч болсон. Бүх хүмүүс татвараа төлж байна. Үүнийг яаж үрэх вэ гэдгээс илүү яаж их болгох вэ, яаж бүтээмж үйлдвэрлэх вэ гэдэг бодлого явах ёстой ч өнөөдрийн байдлаар яаж үрэх, яаж үнэгүй өгөх вэ гэдэг бодлого нь л түрүүлчихсэн.

З.Энхтөр:

/УИХ-ын сонгуулийн 12-р тойрог, Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигч/

Тэрбээр банк санхүүгийн мэргэжилтэй. 2000-2003 онд ХААН банкны Санхүү эрхэлсэн дэд захирал бөгөөд Америк-Монголын удирдлагын багийн гишүүнээр ажиллаж тус банкийг хөл дээр нь босгож, үнэ цэнийг нь өсгөн хувьчлах ажлыг удирдан зохион байгуулсан. Банкны санхүүгээр мэргэшсэн толгой эдийн засагчдын нэг. Эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр түүний гол санаануудыг тодруулъя.  

-Нэгдүгээрт, хөгжил гэж юу юм бэ гэдгийг арай өөр нүдээр харах ёстой. Хөгжил гэдэг бол хөшөө барьж, байшин будаж, зам харгуй янзлахын нэр биш. Хүнээ хөгжүүлж, ажилтай, орлоготой болгож, өрхийн амьжиргааг дээшлүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж байж хөгжил бий болдог.

-Хүний хөгжил дээр сум, орон нутаг, аймаг, улс орны хөгжил тогтдог. Үйлдвэрлэлийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж хүмүүсээ ажил, орлоготой болгоё, үүнийг дагасан эдийн засгийн өсөлтийг хангая, хувийн хэвшлийг хөгжүүлье гэдэг бол гол санаа.

-СҮХБААТАР АЙМАГ ХЭРЭГЛЭГЧ БИШ ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЁСТОЙ. ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙЖ ХҮМҮҮС АЖИЛТАЙ БОЛНО. АЖИЛТАЙ ХҮН ОРЛОГОТОЙ, ЦАЛИНТАЙ МӨНГӨТЭЙ БОЛНО. ХҮМҮҮС НЬ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ, ЦАЛИН МӨНГӨТЭЙ БОЛОХ ЮМ БОЛ БУСАД ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖЭЭД ЯВНА.

-Малчдыг дэмжих бодлого чухал. Тухайлбал малчид орон нутагтаа байгуулагдсан ноос, ноолуур, махны үйлдвэрт хувьцаа эзэмших ёстой. Ингэж тэдний хувь оролцоог нь хангаж өөрсдийнх нь эрх ашгийг холбож байж үйлдвэр оршин тогтноно. Хэн нэгэн баян мөнгөтэй хүний өмч биш, тэр хүмүүсийн өөрсдийнх нь дундын өмч болж, зөв нээлттэй компанийн засаглалтай явах юм бол эцсийн дүндээ орон нутгийн малчид ч орлоготой, орон нутгийн иргэд ч ажилтай, орлоготой, аймаг орон нутгийг төсөвт ч хөрөнгө мөнгө төвлөрдөг, олон талын ач холбогдолтой.

Б.Отгонтөгс:

/УИХ-ын 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч.

МУИС-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор. Багш, судлаач. Тэрбээр хэрэглээний эконометрик, эконометрикийн үндэс хичээлүүдийг заадаг. Судлаачийн хувьд тэрбээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар байр сууриа ийн илэрхийлжээ.

-БИД ХЭЦҮҮ ЦАГТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЖ, ТҮҮНИЙГЭЭ ИРГЭДЭД САЙН ОЙЛГУУЛЖ ТАЙЛБАРЛАЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ӨРӨӨ ТӨЛӨХИЙН ТУЛД ТАТВАРАА НЭМЖ БАЙГАА. 2022-2024 ОНД ТОМ ӨР ТӨЛНӨ ГЭДГЭЭ ОЙЛГУУЛЖ, НИЙТЭЭРЭЭ БҮСЭЭ ЧАНГАЛЖ БАЙЖ ХҮНД ҮЕИЙГ ДАВАХ БАЙХ.

-Төсвийн мөнгөний зарцуулалтыг сайн хянах учиртай. Өрх гэрүүд ухаалаг шийдвэр гаргах ёстой. Хүн бүр эдийн засгийн хямралд бэлтгэж, өрөө төлж чадахгүй бол яах вэ гэдгээ бодох учиртай. Бүгдээрээ хадгаламжтай, илүүдэл хэрэглээгээ танах хэрэгтэй байна. Байгалийн нөөцийг гамтай хэрэглэж, хүүхдүүд маань үлдэх хорвоо гэж бодох учиртай. Хариуцлагатай байх хэрэгтэй байна.

-Эдийн засгийн түүх гэж том салбар байдаг. Өнгөрсөн үед хямрал болоход улс орнууд түүнийг хэрхэн даван туулж байсныг уншиж үзэхэд Өр зохицуулалтын онцгой комисс байгуулах ёстой гэж бодож байна. Уг комиссыг ирэх найман жилд ажиллуулах хэрэгтэй. Хоёр сонгууль дамнаж бид өртэй байх юм. Энэ комиссыг нам, засгаас хамаарахгүйгээр мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлж, байгуулах ёстой. Сангийн сайд, Уул уурхайн сайд нь зах зээлээс мөнгө олох гэж явдаггүй. Энэ комиссын хүмүүс энэ тал дээр ажилладаг, төрийн бодлого шийдвэр тэдний үгээс гарахгүй явдаг байх ёстой. Ингэж байж өрөө төлж чадна. Уг комисс зөвхөн өрийн менежмент дээр ажиллана, улс төр, төрийн ажилтай хутгалдахгүй л гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 17 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 32 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 33 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 36 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 37 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 38 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 39 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 42 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 15 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 16 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 17 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 17 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 19 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top