x

Х.ТЭМҮҮЖИН: Эрх мэдэлтнүүд нь иргэдтэйгээ нэг адил хуулийн дор амьдрах ёстой

Ардчилсан намаас УИХ-ын 14-р тойрогт /Төв аймаг/ нэр дэвшсэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Д.Эрдэнэсувд, Ц.Туваан нар багаараа Бурхан Халдун хайрхандаа ёсолж, алсын ажил үйлсээ даатган идээний дээжээ өргөөд УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлаа наран ургах зүгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумаас эхлүүллээ.

Энэ өдөр нэр дэвшигчид Мөнгөнморьт сумын уугуул, Улсын өсөх идэр начин Адилбишийн Нагнайдоржийнд зочилсон байна. Өдгөө 89 насыг зооглож буй азай буурал Нагнайдорж гуай нутгийн хүүхдүүддээ ерөөл, захиасаа илгээв. Тэрээр “Сум, орныхоо төлөө зорьж ажиллаж, ард олныхоо итгэлийг авч, сонгуульдаа ялаарай гэж хүсье. Хүний итгэл найдвар гэдэг бас хариуцлага нэхдэг юм шүү” хэмээн хэлж байв.

Нэр дэвшигчид үргэлжлүүлэн сумын иргэд сонгогчидтойгоо уулзаж, АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог, хэтийн зорилгоо ярилцсан юм. Мөнгөнморьт сумын иргэд сонгогчид, нутгийн ахмадууд уулзалтын үеэр нэр дэвшигчидтэйгээ өөрсдийн санал бодлоо илэн далангүй солилцож, асуулт асууж, саналаа сэтгэгдлээ хэлж байв. Цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон хэдий ч сумын иргэд нутгийн хүүхдүүдээ дэмжихээр амны хаалтаа зүүж, хоорондын зайг баримтлан цугласан байлаа.

Уулзалтын үеэр иргэд эрүүл мэндийн даатгалын систем, хөдөө аж ахуй, газар тариалан, сүүн бүтээгдэхүүний худалдаа, хууль зүйн салбарын шинэчлэл, фермер хөгжүүлэлт, бэлчээрийн доройтол, аймаг сумдын хөгжлийг дэмжсэн хуулийн бодлогын талаар санал солилцож, эдгээр асуудлаар салбараа мэддэг, сэтгэл зүтгэлтэй залуус тойрогт нь нэр дэвшиж байгаад олзуурхаж буйгаа илэрхийлж байв. Мөн саяхан эрх баригч нам, Засгийн газраас гаргасан ноолуурыг дэмжих бодлого хэрхэн нуран унасан, үүнээс болж малчиж хэр их алдагдалд орсноо ч нуулгүй ярилцаж, төр түшилцэж байгаа хүмүүс хэлсэн амалсандаа хүрдэг, биелэх боломжгүй амлалт өгдөггүй байхыг нэр дэвшигчдэд захиж, залуучууд “бид ирээдүйдээ итгэл төгс амьдармаар байна” хэмээн хэлж байлаа.

Гурван нэр дэвшигч Төв аймгийн онцлогийг “аймгууд дундаас хамгийн олон сумтай, Улаанбаатар хоттой ойрхон, дэд бүтэц нь хөгжсөн” хэмээн тодотгож, ийм давуу талууд байхад хамгийн хүрдан хөгжих бүрэн боломжтой гэдгийг ч бас онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт, тэр дундаа нийслэлээс хэдхэн км-ийн зайтай Төв нутаг хөгжлөөс хоцорч ирсэн шалтгааныг ч бас уудлан ярилцлаа.

Нэр дэвшигч Х.Тэмүүжин:

“Бидний амьдрал, үр хүүхдийн маань ирээдүйгээс хулгай хийж байгаа гурван зүйл байна. Авлига, худал хуурмаг, ядуу буурай байдал. Хулгай, авлига гаараад эхлэхээр мөнгөтэйн дээрээ, мөнгөгүй нь дор ордог. Хууль тогтоогчид нь хүртэл хуулиа хулгайлдаг боллоо. Та бүхэн санаж байгаа бол, УЕП-ын чуулганы танхимд хэлсэн үг бий. “Гарын үсэг зураад зээл олгосон ЖДҮХС-гийн ажилтнууд 461-р ангид хоригдож, харин тэр зээлийг нь авч, үр шимийн хүртсэн УИХ-ын гишүүд энэ танхимд сууж байна. Энэ шударга ёс мөн үү? Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой биш үү?” гэж УИХ-ын гишүүдээс асууж байсан.

2012 онд Хууль зүйн сайд болсны дараахан над дээр НҮБ-ын шинжээчид, Монголд ажилласан судлаачид над дээр орж ирсэн. Тэд “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн улс. Конвенцид нэгдэхийн тулд олон улсын өмнө амлалт авсан. Тэр амлалтаа ч гайгүй хэрэгжүүлж байна. Гэхдээ нэг асуудал байна аа. Маш их мөнгө эргэлддэг авлигын гэмт хэргээ Эрүүгийн хуулиндаа бичээгүй байна аа” гэж. Хуульчлаагүй учраас энэ хэрэг өдөр тутам үйлдэгдэж байна, хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжгүй байна гэдгийг хэлж сануулж байсан.

Энэ гэмт хэргийн тухай Монголын хуульд байгаа заалт нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, сайд нарт үйлчилдэггүй. Учир нь энэ хүмүүс хэзээ ч мөнгөний баримт дээр гарын үсэг зурдаггүй. Өөрсдөө шийдвэр гаргадаггүй боловч шийдвэр гаргадаг хүмүүст үүрэг даалгавар өгөөд, өөрсдийн нөлөөгөө ашиглаад авлига авдаг, үндэслэлгүйгээр хөрөнгөждөг. Энэ байдлыг хуулиар л засахгүй бол өөрчлөх боломжгүй. Хамгийн дээр байгаа өндөр албан тушаалтнууд хэзээ ч хуулийн өмнө очдоггүй юмаа гэсэн.

Үнэхээр Эрүүгийн хуулинд албаны эрх, нөлөөгөө ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг гэмт хэрэг гэж үзсэн тийм заалт байгаагүй. Тэдний идэж ууж байгаа их мөнгөн дээр тэд өөрсдөө биш, төрийн жижиг, дунд шатны албан тушаалтнууд л гарын үсэг зурдаг, тэд л хариуцлагаа хүлээдэг байсан.

Би 2015 онд батлуулсан Эрүүгийн хуулинд “Албаны эрх, нөлөөгөө хууль бусаар ашиглах” гэмт хэргийг бичсэн. УИХ-ын чуулганы танхим тэр аяараа үймж, жиг жүг гэлцэж байсан ч хуулиа батлуулсан. Гэтэл 2016 онын сонгуулийн дараа МАН 65-уулаа болонгуутаа Эрүүгийн хуулиас хамгийн түрүүнд тэр заалтыг авч хаясан. Тийм учраас өнөөдөр ЖДҮХС-гаас тэрбумаар нь хулгайлсан хүмүүс, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд “Би ямар гарын үсэг зурах эрхтэй биш. Өгсөн зээлийг нь л авсан” гээд хуулийн хариуцлага хүлээхгүй сууж байна. Тэр хүмүүс өнөөдөр ч сонгуульд нэр дэвшээд явж байна.

Монгол Улсад хууль тогтоогч нь хулгайч байж болохгүй. Иргэдээ төлөөлж тэдний өмнөөс дуу хоолой нь болох ёстой УИХ-ын гишүүд иргэдийнхээ өмнүүр орж, тэдний боломжийг хулгайлдаг байж болохгүй. Энэ шударга бус байдлыг таслан зогсоох ёстой. Шударга ёс гэдэг бол эрх мэдэлтнүүд нь иргэдтэйгээ адил хуулийн дор амьдрахыг хэлдэг юм” хэмээн ярилаа.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Билгүүнъ (202.126.88.72)
    Амжилт дэмжиж байна
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 47 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 6 цаг 2 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 3 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 5 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 6 цаг 6 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 6 цаг 8 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 9 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 6 цаг 11 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 44 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 45 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 46 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 46 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 48 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top