x

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн дунд томилгооны сонсгол явуулна

2020 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан ХЭҮК-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар комиссийн таван гишүүнээс гадна эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүнийг шинээр бий болгосон билээ.

Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ийн таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 19 иргэний томилгооны сонсголыг 2020 оны зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд гаригт цахимаар явуулах юм байна.

ХЭҮК-ын таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан нэг гишүүнийг УИХ зургаан жилийн хугацаагаар томилно. Харин энэ удаад УИХ-аас шууд нэр дэвшүүлж томилохын оронд нээлттэй сонсгол зохион байгуулж, нэр дэвшүүлэлтийг ч мөн нээллтэй явуулах шинэ жишиг тогтоож байгаа юм.

 

Сонгон шалтгаруултад оролцсон 19 нэр дэвшигчийг мэдээллийг parliament.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд зургадугаар сарын 10, 11-нд болох нээлттэй сонгол дээр нэр дэвшигч тус бүр дээр томилгооны сонсгол хийх юм байна.

    2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн томилгооны сонсголын хуваарь:

        Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид:

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Х.Мөнхзул

        10.00-10.50 Г.Агар-Эрдэнэ

        10.50-11.40 Б.Энхболд

        11.40-12.30 З.Өнөржаргал

        12.30-13.10 завсарлага

        13.10-14.00 Б.Өнөрмаа

        14.00-14.50 М.Гантулга

        14.50-15.40 Т.Ихтамир

        15.40-16.30 Б.Баттулга

        16.30-17.20 Б.Нармандах

        17.20-18.10 С.Энхцэцэг

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн томилгооны сонсголын хуваарь:

        Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид (үргэлжлэл)

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Ж.Хунан

        10.00-10.50 Г.Нарантуяа

        10.50-11.40 Д.Сүнжид

        11.40-12.30 С.Энхбаяр

        12.30-13.30 завсарлага

        13.30-14.20 Ц.Адъяахишиг

        Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид

        14.20-15.10 Ш.Цогбаатар

        15.10-16.00 П.Оюунчимэг

        16.00-16.50 Г.Наранбаатар

        16.50-17.40 Д.Цэнд-Аюуш    

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Томилгооны сонсголын дэгийн Хавсралтад буй “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагаас өмнө batbyamba@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.8, 1.9-т заасны дагуу Ажлын хэсэг томилгооны сонсгол явуулахдаа “Томилгооны сонсголын дэг (хавсралтаас уншина уу)-ийг баримтална.

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалан явуулна. Томилгооны сонсгол явуулах бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд орно. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 15 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 30 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 31 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 33 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 34 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 36 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 37 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 40 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 13 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 13 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 14 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 15 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 16 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top