x

Электорат хөдөлгөөн уриалж байна

Ийм гадаад нэртэй хөдөлгөөн үүсээд хоёр жил боллоо. Уг нь сонголт гэсэн утгатай үг л дээ. Төрийн дээд эрх мэдлийг атгаж байгаа Улсын их хурлын гишүүдийн байгаа царайг хараад гутсандаа ийм хөдөлгөөн хоёр жилийн өмнө үүсгэсэн юм. Хөдөлгөөнд манай ард түмний бүгдээрээ таньдаг мэддэг ахмад үеийнхэн нэгдсэн. Өөрснөө депутат болох гэсэн юм биш ээ. Тэртэй тэргүй насны хувьд ч ахмад, нийгэмд хийдгээ хийсэн, шударга явсан, хэн нь ч ард олон төр засагтаа үнэлэгдсэн, хэний ч өмнө нүүр улайхгүй хүмүүс.

Төрийн эрх мэдлийг барьж байгаа хүмүүс бол та бидний сонголт. Гэвч тэр болгон нь сэтгэлд нийцдэггүйг цөмөөрөө мэднэ. Өнгөрсөн сонгуулиар та бидний итгэж сонгосон, улс орныхоо жолоо цулбуураа атгуулсан хүмүүсийн талаас илүү нь жидүүчид, гэмт хэрэгтэн, бидний итгэл найдварыг хөсөр хаягсад байгаа болохоор бидний сонголт зөв байж чадаж байна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрмөөр. Түрүү түрүүний сонголт ч ялгаагүй төстэй байсан. Бүхийл амьдралдаа хүн ардынхаа төлөө хоёргүй нэг утгаар, аль болох шударга үнэн талдаа явсан, амьдралын туршлагатай ахмад үеийн бид төрийн удирдлагад ЗӨВ хүмүүс байгаасай гэсэндээ энэ хөдөлгөөнд нэгдсэн юм. 

Өнгөрсөн 30 жилийн туршлагыг харахуйд бид улс төрийн төлөвшөөгүй намуудад хэтэрхий итгэл найдлага хүлээлгэсэндээ ихэд энджээ. Төлөвшөөгүй учраас намууд бидний итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй аваад явж чадах хүмүүсийг бидэнд тэр болгон санал болгож чадсангүй. Төлөвшиж амжаагүй, нийгэмд төлөвшөөгүй хүмүүст төрийн жолоогоо атгуулвал нийгмээрээ хохирогч болдог юм байна. Чухам иймээс л манай улс төрийн намуудад хэн ч орж, юу ч амлаж, юу эсийг хийж болдгийг бид харахаараа нэг. 

Иймээс юутай ч өнөөдөртөө нам, бүлэглэлд гэхээсээ тухайн хүнд итгэл хүлээлгэсэн нь дээр юм байна. Иймээс л ЗӨВ гэсэн хүндээ итгэл хүлээлгэсэн нь дээр юм байна гэж бид бодсон юм. ЗӨВ хүн гэдэг нь цаанаасаа тодорхойлогдсон хэмжүүр биш л дээ. Ингэхээрээ ЗӨВ, ингэхээрээ зөв биш гэсэн шалгуур байхгүй. Гэхдээ бас ханатай. Олон хүний ам нийлэн хэннэгнийг ЗӨВ хүн гэж тодорхойлдог. Энэ бол ам нийлсэн үг. Тэр болгон алддаггүй. Тэр дундаа амьдралын туршлагатай ахмад хүмүүсийн үг тэр болгон энддэггүй. Алдаж болно оо, гэнэт итгэлийг нь алдахыг аль тэр гэхэв, гэхдээ дүн нуруу гэж бий шүү.

Манай хөдөлгөөнд нэгдсэн ахмад үеийнхэн маань 5 зүйл дээр санал нэгдэн зарчмаа тохирсон юм:

1.Бидний Электорат хөдөлгөөн нь олны итгэл хүлээж чадахуйц, ёссуртахуунтай ЗӨВ нэр дэвшигч тодорхой хүнийг сонгон тодруулахын төлөө эв нэгдэн ажиллана.

2.Бид өөрсдийн нэрийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй.

3.Бидний зүгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дотроос ЗӨВ гэсэн хүнээ нам, эвсэл үл харгалзан тодруулж дэмжих зорилготой учир сонгуулийн маргаашаас үйл ажиллагаагаа зогсооно.

4.Бид сонгуулийн явцад алив улс төрийн нам болон эвслийг бүхлээр нь онцгойлон дэмжихгүй, хэний ч эсрэг алив сөрөг сурталчилгаа хийхгүй.

5.Бид сонгогдсон дэмжигчээ ЗӨВ байхыг анхааруулж, хэрэг зөрчилд нэр холбогдвол хариуцлага хүлээлгэн огцруулах ажлыг сонгогчидтойгоо хамтран зохион байгуулна.

 

Нэмэлт тохиролцоо гэвэлбид өөрсдийн нэрлэсэн хүмүүст ганц ч төгрөг өгөхгүй, ганц ч төгрөг авахгүй. Учир нь энэ бол наймаа биш, бид өөрсдийн зүрх сэтгэлээс улс төрийн намыг биш, эвсэл холбоодыг биш, зөвхөн тодорхой бие хүнд итгэл хүлээлгэж байгаа маань энэ юм. 

Электорат хөдөлгөөн нь алив нам, хөдөлгөөнөөс тусдаа, шийдвэрээ хэнээс ч үл хамааран гаргадаг бие даасан нэгдэл юм. Электорат хөдөлгөөн нь сонгуульд нэр дэвшүүлдэг улс төр болон эвслийн субъект биш, төрийн бус байгууллага ч биш, ердөө л дээрх зарчимд нэгдэн үзэл санал нэгдсэн бие даасан хүмүүсийн нэгдэл юм. Саяхан тус хөдөлгөөний 7 дугаар уулзалтаараа бид хэнийг энэ сонгуульд дэмжих талаараа ярилцан дэмжих хүмүүсээ тодорхойллоо. Бүх дэмжих хүнээ 100 хувь санал нэгдэн тодрууллаа гэж хэлэхгүй ээ. Янз бүрийн нэрс дээр маргаан нэлээд гарсан. Гэхдээ асуудлыг зөвшилцөөнөөр шийдвэрлэн дийлэнхийн саналаар шийдвэр гаргасан. 

Нэгэнт нэр дэвшин сонгуульд өрсөлдөхөөр болсон хүмүүсийн дотроос шилэн Монгол ардын намын нэр дэвшигчдээс 21 хүнийг, Хөдөлмөрийн үндэсний намаас 15 нэр дэвшигчийг, Ардчилсан намаас 14 нэр дэвшигчийг, Монголын Социал демократ намаас 13 нэр дэвшигчийг, Бие даагчдаас 5 нэр дэвшигчийг, Зүй ёс намаас 5 нэр дэвшигчийг, Гэр хорооллын нам, МАХН, Шинэ намаас тус бүр нэг нэр дэвшигчийг дэмжихээр шийдлээ. 

Эцэст нь хэлэхэд хэнийг сонгох нь манай ард түмний өөрсдийнх нь сонголт юм. Бидний Электорат хөдөлгөөн хэнийг ч албадахгүй, эдгээр нэрсийг тулгаж байгаа юм байхгүй. Бидний ахмад үеийнхэн зөвхөн санал болгож байгааг ойлгоорой гэж хичээнгүйлэн хүсье!

Жагсаалтад таны сэтгэлд нийцэхгүй ганц нэг хүн байхыг үгүйсгэхгүй. Гэвч үүний төлөө нийтэд нь битгий харлуулж ойлгоорой.

Эдгээр 76 нэр дэвшигч Электорат хөдөлгөөнөөр хэлцэгдэн баталгаажсан тул өөр нэр хуурамчаар орлуулах нь сонгогчдыг мэхлэж, бидний нэр төрд халдаж буй хэрэг юм. 

Та бүхний сонголт мэргэн байтугай гэж ерөөе! 

 

Эх сурвалж: baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баабар (66.181.178.84)
    Баабар оролцсон бол хэрэггуй, хайран залуучууд..
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 18 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 33 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 34 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 36 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 37 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 39 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 40 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 43 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 16 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 16 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 17 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 18 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 19 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top