x

АН-ын "3х3" Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ

УИХ-ын ээлжит сонгуулийн сурчилгааны нээлт өчигдөр болж, нам, нэр дэвшигчид сунгаагаа эхлүүллээ.

Ардчилсан намаас УИХ-ын 14-р тойрог болох Төв аймагт АН-ын дэд дарга, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, АН-ын нарын бичгийн дарга Ц.Туваан, Төв аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Эрдэнэсувд нар нэр дэвшиж байна.

Энэ удаагийн сонгууль Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 30 дахь оны, найм дах удаагийн сонгууль. Тиймээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд олсон амжилт, алдсан алдаагаа дүгнэж, хөгжлийн шинэ зам дээр гарах ёстой чухал сонголтын өмнө монголчууд ирээд байна. Энэ утгаараа иргэд, сонгогчдын хувьд ч өмнөхөөсөө илүү хариуцлагатай, зөв сонголт хийх цаг мөч.

АН-ын гурван нэр дэвшигч өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, сонгогчидтойгоо уулзан ирэх жилүүдэд хийх ёстой шинэчлэлт өөрчлөлт, намын бодлого хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ солилцлоо.

Уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Тэмүүжин:

-Төв аймгийн Зуунмод хотод цугласан ардчиллыг, хувь хүний эрх чөлөөг, нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч, улсынхаа тусгаар тогтнолыг зүрхэндээ тээж яваа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Би төрж өссөн Зуунмоддоо ирэх болгондоо нэг зүйлийг анзаардаг. Улаанбаатар хотын хажууд байгаа Зуунмод яагаад Увс, Хэнтий аймгийн төвөөс бага хөгжилтэй байгаа юм бэ гэж. Энэ бол бидний эв нэгдэлтэй холбоотой. Дотроо байгаа ч гаргаж чадахгүй байгаа нэгдэл биднийг хойш татаж байгаа юм байна. Биднийг энэ нутагтаа эзэн нь болж суугаад, илүү их хөгжихөд хойш татаад байна. Төв аймагчууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр илүү чинээлэг, илүү аз жаргалтай, илүү эрүүл саруул ирээдүйг үлдээе гэж бодвол өнөөдөр нэг баг, нэг хүч болох ёстой юм байна.

Төв аймагт уул уурхай байхгүй, газраа ухаагүй ч гэсэн хөдөлмөрөөрөө босч байна. Гэхдээ энэ хөдөлмөрийг шулж байгаа ганц зүйл байна. Өндөр хүүтэй зээл. Бизнесээ өргөжүүлье, ашгаа нэмэгдүүлье гэхэд тэрийг нь банкныхан хүүлж авдаг, яагаад гэвэл тэд УИХ-д төлөөлөлтэй. Төрөөс дэмжээд өгөөч гэхээр ЖДҮ-чид нь хуваагаад авчихдаг. Төсвийн мөнгийг Ерөнхий сайд, ЗГХЭГ сайд нар нь тойрог руугаа чирээд явчихдаг. Монгол Улсын нийт иргэдийн төлөө сэтгэлээ чилээж ажиллах ёстой хүмүүс монголчуудын бий болгосон баялгийг нутаг руугаа зөвхөн зөөгөөд байж болохгүй.

Монгол Улс хуучин тогтолцооны үе шиг даргын улс болж, дарга бүхний өмнөөс шийдвэр гаргадаг, дарга бүгдийг шийддэг байж болохгүй. Тиймээс бид даргыг хамгаалдаг биш, иргэнээ хамгаалдаг хуультай болох ёстой. Хуулиас давсан эрх мэдэлтнүүд иргэдийг боломжийг хулгайлдаг байж болохгүй. Мөн дээр нь иргэддээ дөхөж очдог, өмгөөлөлж хамгаалдаг хуулийн байгуулгатай болох ёстой. Иргэдийнхээ мөнгийн хүүлж, ашгийг нь авдаг банкны эзэд биш, иргэдийнхээ төлөө дуугарч чаддаг, тэдний төлөө сэтгэж боддог залуучууд тэнд суух ёстой.

Энэ шударга ёсыг түгээх, иргэдээ хөгжүүлж баяжуулах, эрүүл мэнд, боловсролыг нь баталгаатай болгохын төлөө АН-ын гурван нэр дэвшигч “3х3” баг өнөөдөр энд зогсож байна. Бидний хүсэл тэмүүлэл, боломжийг хулгайлж байгаа авлигачдыг төрөөс зайлуулья. Хоцрогдлоо биш, хүсэл тэмүүллээ урдаа түрээд, нутаг орноо, Зуунмод хотоо нийслэлтэй зэрэгцүүлж хөгжүүлье. Бид ингэж хүсч тэмүүлж байж хуулиар хамгаалагдах ёстой эрх чөлөөгөө, эрүүл мэнд, боловсролоо олж авна. Ардчилсан Монгол Улсын иргэний дайтай амьдарч чадна гэв.

Нутгийн иргэд, намын гишүүд ч мөн нэр дэвшигчдэд амжилт хүсч, итгэж дэмжиж байгаагаа илэрхийлэн хандив өгч байв. Төв нутгийнхны энэ удаагийн бодсон бодол, шийдсэн зүйл нь “Өөрийн нутагтаа өрөөлийн сэтгэлээр хандаж байгаа хүмүүсийг солих хэрэгтэй. Тийм хүмүүсээр өөрсдийгөө төрд төлөөлүүлдгээ болих ёстой” хэмээн ярилцаж, нэр дэвшигч нарт захиа даалгавраа ч дайж байлаа.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Monhktuya (192.82.76.130)
    amhilt husie.
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Төв аймагчууд энэ 3-аа л сонгоно
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Tuv (66.181.161.34)
    Amjilt hvsie
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 27 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 42 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 43 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 45 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 46 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 48 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 49 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 51 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 24 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 25 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 26 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 27 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top