УИХ-ын 2020 оны сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөхөөр өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.
СЕХ нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргаж, ийнхүү үнэмлэхийг нь гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.
УИХ-ын 2016 оны сонгуулиар нэг тойрогт дунджаар 5 нэр дэвшигч өрсөлдөж байсан бол энэ удаагийн сонгуулиар зарим тойрогт гэхэд 30 орчим хүн өрсөлдөж байна.
СЕХ -ноос гаргасан нэр дэвшигчдийн жагсаалт: