x

Я.Санжмятав: Ардчилсан нам Монгол Улсыг авч явах шинэ, сэвгүй залуусаа илгээж байна

Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа.

Үнэмлэх гардан авах ажиллагаанд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, тус намын сонгуулийн штабын менежер, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцов.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:

-"Өнөөдөр монгол улсын УИХ -ын хуулийн дагуу АН-ын ҮБХ-ны шийдвэрийг сонгууль зохион байгуулах төв байгууллага СЕХ баталгаажуулж 76 нэр дэвшигчдийн албан ёсны үнгэмлэхийг гардуулан хүлээлгэж өглөө. АН энэ удаагийн УИХ -ын сонгуульд дарга нар нь иргэдийнхээ боломжийг булаадаг, мэдээллийг давуу талтай байдлаараа иргэдэд очих ёстой зээл, Жижиг дунд бизнесийнхний боломжийг булааж авдаг энэ байдлыг зогсоохоор өрсөлдөж байна. Төр нь иргэдээ сонсдог ойлгодог, иргэдийнхээ хүсэл, шаадлага зорилгыг хүлээж аван шийдвэрлэдэг тунгалаг төртэй болъё. Эдийн засгийн өсөлт зөвхөн цаасан дээр байдаг зүйл биш, эдийн засгийн өсөлт бол өрх болгонд хүрдэг тогтолцоог бүрдүүлье гэдэг уриатайгаар энэ сонгуульд оролцож байна.

АН-ын мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш. Иргэд олон нийтийн олон удаагийн судалгаа мөн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлгээр гарч ирсэн санал дүгнэлтээр хийгдсэн хөтөлбөр юм. АН нэгдүгээрт хуулиа хүндэлж, биелүүлэхийг намууд, нэр дэвшигчдэд уриалж байна. Сонгууль гэдэг бол улс төрийн намууд бие биенээ муулж харлуулах явдал биш. Харин бодлогоор мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломж юм. Хоёрдугаарт АН-аас иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж өрсөлдье хэмээн уриалж байна. Иргэдийнхээ сонгох эрхэд халдахгүй байх, зөв үнэн мэдээлэл өгөх нь чухал. Хуулиа дээдэлж нээлттэй, шударга өрсөлдөөн явуулахыг бүх нэр дэвшигчиддээ албан ёсоор дахин уриалж байна".

АН-ын ерөнхий менежер Я.Санжмятав: 

-“АН энэ нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах шинэ, сэвгүй, МУ-ыг авч явах мэргэжлийн парламент байгуулах нэр дэвшигчдийг илгээж байгаа. Манай дэвшүүлсэн 76 хүний 71,5 хувь нь шинээр УИХ-д нэр дэвшиж буй залуучууд бөгөөд 60 орчим хувь нь хуульч, эдийн засагчид байгаа гэдгийг дахин хэлье. Улс орны хөгжилд инженерүүд хэрэгтэй. Тэд ч мөн тодорхой байр суурийг эзэлж байгаа. АН 30 жилийн хугацаанд ард түмэндээ амласан олон зүйлийг хэрэгжүүлснийг та бүхэн мэднэ. АН хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг та бүхэндээ олгож байсан.

Бид малчдад малыг нь, иргэддээ олон сууц, газрыг нь өмчлүүлж мөн гадаад оронд явах паспортыг нь өгөхөөр амлаж байсан. Энэ амлалтуудаа хэрэгжүүлсэн. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө иргэн бүрт байгаа хэдий ч өрх, иргэн болгон эдийн засгийн энэ эрх чөлөөг эдэлж чадахгүй байна. Өнөөдөр бидний ард түмэндээ өргөн барьж байгаа гол зүйл бол монголын томоохон компаниуд, 30 гэр бүл л 30 гаруй лицензийг эзэмших үү эсвэл гурван сая иргэн, айл өрх бүр бизнес эрхэлдэг, бий болгосон бүтээгдэхүүнээ монголын зах зээл, цаашлаад дэлхийн гаргах боломжийг бий болгох уу.

Бид энэ боломжийг бүрдүүлэх мөрийн хөтөлбөрөө бариад, үүнийг хийх шинэ залуу боловсон хүчнээ илгээж байна. Жинхэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх хүмүүс маань өрх гэр бүлүүд билээ. Нэг гишүүн 950 сая төгрөг ЖДҮ -ээс авсан. Бидний тооцооллоор үүнийг 95 өрхөд өгч, амьдрал ахуйг нь дэмжих бололцоотой. Төрийн албан хаагч, багш эмч нарийн ард байгаа гэр бүлд нь бизнес эрхлэх боломжийг олгьё. Өнөөдөр ажилгүй байгаа хүмүүс нэгдээд ажиллах боломжийг нь бий болгьё.

Бидэнд итгээрэй АН өнөөдөр шинэ залуусаа илгээж байгаа. Би УИХ-д гурван удаа сонгогдсон. намайг дэвш гэсэн ч би хүлээж аваагүй. Яагаад гэвэл би залуучуудаа дэмжин, тэднийг чиглүүлэхээр ерөнхий менежрээр ажиллаж байгаа. Монголын ард түмний амьдралд шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө, мөнгөнд хууртахүй байхын төлөө, засаглалаар ялалт байгуулж худлаа амлалт өгөхийг таслан зогсоохын төлөө бид өрсөлдөж байна. Энэ асуудлуудыг өөрчлөхгүй юм бол сонгууль хийж яах юм. Та бүхнийг өөрчилнө гэдэгт бүрэн итгэж байна" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.126.90.139)
    Сэвтэй хууччуулаа дэвшүүлээгүй гэж хэлээд байгаа юм аа даа, сэвгүй залуугийн ард нь нуугдчихаад сэв болгох зүйлээ хийх үү?
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 19 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 34 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 35 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 37 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 38 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 40 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 41 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 43 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 16 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 17 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 18 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 19 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 20 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top