x

Зөрчлийн хуулиар торгуулсан 1.4 сая иргэнийг өршөөх хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн хүмүүсийг өршөөх хуулийн төсөл өргөн барьж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн хуулиар торгуулсан иргэдийг нэг удаа өршөөх хуулийн төсөл санаачилсан байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Өнөөдөр Зөрчлийн тухай хуулиар 1.4 сая иргэнийг 464 тэрбум төгрөгөөр торгосон байна. Монгол Улсын нэг иргэнд 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ховд аймгийн Булган суманд 1600 орчим хүн нийтдээ хоёр сая төгрөгөөр торгуулсан байна. Хэрвээ торгуулийн мөнгийг төлөхгүй бол тэнэсэн ялтай болдог. Ховдын Булган, Алтай сумаар тэнэсэн ялтай хүн их байна. Тиймээс Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхэд өршөөх хуулийн төслийг өргөн барьж байна" гэлээ. 

Хуулийн төсөл болон мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж

2.1. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай энэ хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа

3.1. Энэ хууль 2020 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс / 6 сарын 30-ны 24.00 цагаас / өмнө зөрчил гаргасан этгээдэд хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл. Шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх

4.1.3өрчил үйлдэж, шийтгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн шийтгэлийг хэлбэр, хэмжээг харгалзахгүйгээр үндсэн болон нэмэгдэл шийтгэлийг өршөөн хэлтрүүлнэ:

5 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх

5.1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдэж олсон, хөрөнгө, орлогыг хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэлийг хураах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс бусдад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж учирсан хохирлыг барагдуулах, албадан эмчлэх, албадан сургах албадлагын арга хэмжээнээс чөлөөлөхгүй.

6 дугаар зүйл. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох

6.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу үүсгэсэн хэрэг бүртгэлтийн шатанд байгаа, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа зөрчлийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хууль хүчин төгөлдөр болох

7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

7.1.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

7.2. Баривчлах шийтгэл хүлээсэн этгээдэд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2020 оны 7 дугаар сарын 5-ны дотор багтаан гүйцэтгэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • бямбаа (202.126.90.24)
    Хорихоос өөр ял болох мөнгөн торгуультай хүмүүс яахын бол заавал хариулж өгөөч
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • туул (202.21.101.254)
    Тэнэсэн ял гэж юуг хэлдэг юм, хуулийн төсөл ийм алдаа мадагтай явж байдаг юм уу
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Bvrnee (66.181.161.111)
    Joloochiin torguuli oroh boluu orwol bayrlalaa
    2020 оны 05 сарын 30 | Хариулах
  • Соргог сонгогчид (64.119.21.153)
    Би ер нь МАНГАР МАНГАСУУДЫН гүгтгэсэн гүжирдсэн ялласан, хорьсон бүгдийг нь чадлаараа дэмжинэ. МАНГАСТАЙ тэмцэлдсэнхүмүүс баатрууд байж таараа
    2020 оны 05 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 36 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 51 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 52 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 54 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 55 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 57 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 58 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 6 цаг 1 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 34 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 34 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 35 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 36 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 37 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top