x

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнав

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 28-ны өдөр Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа.

Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж, баталсан нь төрийн түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга шагнал гардуулахын өмнө онцлов. Тэрбээр “Энэ дөрвөн жилд шударга ёсыг тогтоох, төрөө тэгшлэх, эрх зүйн хувьсгал хийх, парламентаа шинэчлэх том үйл хэргийг эхлүүлсэн. Үндсэн хуулиа дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ёстой. Эхний хуулиудын шинэчлэлийг хийсэн” хэмээгээд хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж буйгаа хэллээ.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 82, 83 дугаар захирамжийг Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал уншиж танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах, нэр хүндтэй үйлсэд оюун ухаан, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав, Монгол Улсын гавьяат хуульч Намсрайжавын Лувсанжав, Монгол Улсын гавьяат багш Равдангийн Хатанбаатар, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Цэдэвийн Товуусүрэн нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнав.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Дэд ажлын хэсгийн гишүүдийг төлөөлж Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав үг хэлсэн юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай" хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах хариуцлагатай ажлыг манлайлан удирдан зохион байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхан, УИХ-ын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд шуурхай хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангахад идэвх зүтгэлтэй ажилласан Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар нарыг Монгол УИХ-ын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.

Түүнчлэн дээрх түүхэн үйл хэрэгт мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрдэм ухаан, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан УИХ-ын Тамгын газрын нэр бүхий 31 ажилтанд Монгол УИХ-ын даргын “Өргөмжлөл” гардуулав.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэрэг, Үндсэн хууль дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын найдвартай ар тал, Тамгын газрын хамт олноо манлайлан ажилласан Та бүхний хуулийн засаглал тогтоох, төрөө түшин түмнээ манлайлах үйлст өндөр амжилт хүсье гэлээ. 

Монгол УИХ-ын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”, Монгол УИХ-ын даргын “Өргөмжлөл” гардуулах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 20 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 35 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 36 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 38 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 39 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 41 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 42 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 45 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 18 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 19 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 19 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 20 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 22 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top