x

Засгийн газар ХОРИО ЦЭЭРИЙН хугацааг сунгах талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос оруулж ирсэн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Мөн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг батална.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон төлөвлөгөөг танилцуулж байна.

Хэлэлцэх асуудал:

1. “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл- Ө.Энхтүвшин

2. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол/ - Н.Цэрэнбат

3. “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Д.Цогтбаатар

4. “Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Д.Цогтбаатар

5. Тогтоол хүчингүй болгох тухай /Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолын хавсралт/ - Ч.Хүрэлбаатар

6. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам/- Ц.Нямдорж

7. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан “Коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт - Ц.Нямдорж

8. “Нийгмийн халамжийн сангаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - С.Чинзориг

9. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам/ - С.Чинзориг

10. “Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Ё.Баатарбилэг

11. “Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулах байршлыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл- Ч.Улаан

12. “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр/ - Д.Сарангэрэл

13. Бусад асуудал - У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал:

14. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар - Л.Оюун-Эрдэнэ

15. Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй олон улсын арбитрын маргааны талаар - Л.Оюун-Эрдэнэ

16. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2018, 2019 онуудын үндсэн үйл ажиллагаа, санхүү, худалдан авалт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ

17. 2020 оны хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлын дүнгийн талаар - Ч.Улаан

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2019 онд дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний тайлангийн талаар - Ч.Улаан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 32 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 47 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 48 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 51 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 52 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 53 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 54 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 57 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 30 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 32 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 32 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 34 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top