x

Иргэдэд хэрэгтэй олон хуулийн төслүүд маань дэмжигдсэнгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Содномзундуйн Эрдэнэ УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдийн хамт 71 ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСНААС 41 ХУУЛИЙГ БАТЛУУЛААД БАЙНА.

Санаачлан боловсруулж, батлуулсан хуулиуд маань улс орны хөгжил, иргэдийн амьдрал, тэдний эдлэх эрх, нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн асуудлуудад ач тусаа өгч, үр дүнгээ үзүүлсээр байна.

Хууль батлуулахад үнэндээ маш олон үе шатыг даван туулах шаардлагатай болдог. Хамгийн түрүүнд иргэдийнхээ санал хүсэлтийг сонсоно, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц хайна. Ингээд хамгийн хүнд үе эхэлнэ дээ. Энэ үед асар их судалгаа хийж, гадаад орнуудын жишгийг судалж, ажлын хэсгийнхэн хамаг хүч чадлаа дайчлан ажилладаг. Үүний үр дүнд гарч ирсэн судалгаа шинжилгээнд тулгуурлан хуулийн төслөө боловсруулна. Ингээд бүх зүйл дуусахгүй.

Боловсруулсан хуулийн төслөө хэд хэдэн үе шатаар дамжуулан УИХ-д өргөн барих ажлыг эхлүүлдэг. Гэвч олонхын суудал авсан намын гишүүд сөрөг хүчний намаас өргөн барьсан хуулийг дэмжихгүй тохиолдол олон. Ард олны амьдралд хэрэгтэй юү, үгүй юү, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадах үгүйг тэд анзаарахгүй.

“САЙН” ГЭСЭН БОЛГОНЫГ ЗОГСООВ

2016 оны сонгуулиар эрх баригч намын 65 гишүүн УИХ-д олонх болж гарч ирсэн цагаасаа эхлэн иргэдэд хүрч байсан “сайн” гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоосон. Үүний зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан гэж иргэдэд итгүүлэхийг оролдож байлаа.

Энэ цагаас эхлэн бидэнд хэд хэдэн гэнэтийн “бэлэг” барьсан. 2015 онд батлагдан, хэрэгжиж эхлээд байсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулав. Тухайн үед “ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ” хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45,792 хүүхдийн 25 хувь нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжих, 1305 иргэн ажлын байртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаан мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхэлж байлаа. Гэвч хэрэгжилтийн хугацааг хойшлуулснаар энэ үйлчилгээнд хамрагдаад байсан 6000 гаруй хүүхэд, үйлчилгээ эрхэлж байсан 853 хүүхэд харах төв болон 2000 гаруй хүүхэд харагч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Энэ үед ямар нэгэн нөхөн олговрын тухай ярилгүй маш их сөрөг үр дагавартай шийдвэр гаргасан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Энэ мөнгийг хэмнэх нь эдийн засагт ямар үр өгөөжтэй байсныг тухайн үед ойлгоогүй.

“ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛОВ

Дараагийн гэнэтийн “бэлэг” нь батлагдаад байсан “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” хуулийг цуцлах болсон тухай шийдвэр байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” хууль шүүмжлэл дагуулаад байна. “Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэж тайлбарласан. Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрийнхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие, бие рүүгээ харчхаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юү” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэсэн тайлбар хийсэн.

Ингэж тухайн үед ард олны дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан хуулийг МАН гарч ирсэн даруйдаа итгэхийн аргагүй тайлбар хийж цуцалсан. Үүний дараа ахмадууд энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

Энэ талаар ахмад настан Г.Аким хэлэхдээ: “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна. Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан.

Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой. Улс төрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй” гэсэн тайлбар өгч эсэргүүцлээ илэрхийлж байсан ч эрх баригчид энэ хуулийг хүчингүй болгосон юм.

Харин 2020 онд “Хамтын тэтгэврийн тухай” хуулийн төслийг бага зэрэг өөрчлөн сайжруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн ч хэлэлцүүлэгдэж амжилгүй байсаар чуулганы хуралдаан хаагдлаа.

Мөн 2016 онд батлагдсан хэрэгжиж эхлээд байсан “ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ” хуулийг МАН гарч ирээд хүчингүй болгосон. Энэ хууль хэрэгжсэнээр залуу гэр бүлүүд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болохоос гадна тэдний төлөх зургаан хувийн хүүг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрүүлэх боломжтой болсон. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Ипотекийн зээлийн буцаан төвлөрүүлэлтийн гурван их наяд төгрөгийг Ирээдүйн тэтгэврийн санд татаж, тэндээсээ яваандаа ипотекийн зээлийг тэтгэв­рийн сангаас олгодог болохоор санхүүжилт хийж байсан. Эцэст нь тус хууль хүчингүй болсноор тэнд төвлөрсөн гурван их наяд төгрөгийг буцаан төсөвт татаж, юунд зарсан нь мэдэгдэхгүй болсон доо.

ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ОЛОН ХУУЛЬ ДЭМЖИГДСЭНГҮЙ

2016-2020 оны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдтэй хамтран 10 хууль, тогтоомж санаачлан боловсруулж, өргөн барьсан. Үүнээс хоёр хууль батлуулсан ч иргэдийн амьдралд ихээхэн ач холбогдолтой найман хуулийн дөрөв нь УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг хүлээж чадаагүй учраас батлагд­сангүй. Үүнд: “ОРОН СУУЦ, ГЭР ХОРООЛЛЫН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН болон СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ” хууль, “ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ болон МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” хууль зэрэг багтана.

Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудал л гэхэд он удаан жил яригдсан. Зээлийн хүүгийн дарамтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их ачаалал үүрч байгаа. Хууль боловсруулах явцад Дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар судалсан. 1950-иад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан даруйд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх зээл хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдахаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан. Тус хуульд тусгахдаа зах зээлийн зарчмыг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийгээгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө энэ хуулийг өргөн барьсан. Тус хууль УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орсон ч олонхын саналаар дахин Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулахаар буцаасан юм.

Дахин өөрчлөлт оруулж өргөн барьсан

  • “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ”
  • “ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ”
  • “МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ”
  • “ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ДЭД БҮТЦИЙН САЙД АГСАН С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨ­СӨН ГЭМТ ХЭРГИЙН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ТӨРИЙН МАШ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАХ ТУХАЙ” зэрэг дөрвөн хуульд Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байсан ч хэлэлцэгдэлгүй байсаар чуулганы хуралдаан хаагдлаа.

Үүнээс “ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” хуульд өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ таван зуун мянган төгрөг байхаар, өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ дөрвөн зуун хорин мянган төгрөг байхаар заасан. Энэ хууль батлагдсан бол нийт ахмадуудад ихээхэн таатай нөхцөл бүрдэх байлаа.

Харин “2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төсөлд СОVID-19 өвчин цар тахлын хэмжээнд хүрч, дэлхийн улс орон бүрд хөл хорио тавигдсанаар эдийн засагт хямрал нүүрлэх эрсдэл үүссэн. Манай орны хувьд ч ялгаагүй. Үүний эсрэг арга хэмжээ авч, жижиг дунд үйлдвэрүүд олноороо дампуурахаас сэргийлж, 2020-2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээнд хасч хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг дунд, бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэлх төгрөгийн зээл олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэн тус хуулийг санаачилсан. Ингэснээр цар тахлаас үүдэн улс оронд тулгарч байгаа эдийн засгийн хүндрэл хямралыг эрсдэл багатай даван туулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэдний ажлын байрыг хадгалах, ажилгүйдэл, ядуурлын түвшнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах нөхцөл бүрдэх байлаа. Энэ мэтчилэн иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль хүчингүй болсон ба батлагдалгүй үлдсэн нь харамсалтай.

Иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль батлуулж, иргэд түүний үр шимийг хүртэх нь УИХ-ын гишүүний ажлын үнэлгээ юм. Батлагдаагүй үлдсэн иргэдийн амьдралд ээлтэй эдгээр хууль батлагдан, хэрэгжиж, үр өгөөжөө өгч эхлэх үед хэрэгжилтийн үр дүнг та бүхэнд танилцуулна гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 38 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 53 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 54 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 57 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 58 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 59 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 0 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 6 цаг 3 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 36 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 37 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 38 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 38 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 40 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top